Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 115

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гд холбогдох эрүүгийн 1730001250091 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр  сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, О.Г. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч О.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг Дөрвөлж толгойн урд талд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн орчим иргэн А.Бийг зодож  түүний биед “ зүүн нүдний доод зовхинд, хүзүүний ар хэсэгт цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч О.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би эгч Бынхаас гараад явж байтал Дөрвөлжийн хаалганы үүдэнд манай эгчийг салсан нөхөр Б нь заамдаад зогсож байсан.Б ахын  гарыг  тавиулах гээд  нүүр рүү нь цохисон гэв. 

 

- Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед би айлын барилга дээр ажиллаж байгаад харьж явахад  Бага Дөрвөлж овооны урд талын замын хажууд манай эхнэр Б зүс үл таних эрэгтэй хүнтэй хамт юм яриад зогсож байхаар нь би Бад хандаж “чи надаас салаагүй байж өөр эрэгтэй хүнтэй уулзлаа” гэж хэлсэн чинь тэрээр “чамд хАгүй, чи одоо зайл” гэхээр нь  “хоёулаа учраа олъё”  гээд гараас нь татаад дагуулаад явах гэтэл Б  “чи надад хэрэггүй” гээд гараараа 3-4 удаа цохиод, газраас чулуу аваад  шидээд байсан. Тэр үед Бын төрсөн дүү Г гэгч ойролцоох А гэдэг айлаас гарч ирээд намайг заамдаж аваад нүүр ам руу цохиод, газар унагааж байгаад цээж рүү өвдөглөж цохиж, зодож байгаад яваад өгсөн. Г миний цамцны захнаас боож байгаад нүүр ам руу цохисноос болоод зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн шанаа бага зэрэг хавдсан. Одоо миний толгой тархи дүүрч өвдөөд байгаа...одоо би Гтай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэгэн маргаангүй болсон болохоор энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07-р хуудас/

 

- Гэрч О.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Миний салсан нөхөр намайг  явъя гээд гараас татаад “би чАс салахгүй” гээд байхаар нь би түүнийг “чи цаашаа зайл би чАс сална” гээд маргалдаж байтал надаас юм асуугаад ярьж байсан хүн яваад өгсөн. Тэгээд Б надаас салахгүй зууралдаад байхаар нь би тавиулах гээд толгой руу нь түлхэж, газраас чулуу аваад айлгаж чулуудсан. Тэгтэл манай төрсөн дүү Г гарч ирээд Б бид 2-ыг хоорондоо маргалдаж, муудалцаж байхыг хараад гүйж ирээд Бд хандаж “чи эгчийг тавьж явуул, яах гээд байгаа юм” гээд түүнийг заамдаж салгаад ганц нэг удаа нүүр рүү нь цохиж, газар унагаж байгаад өвдөглөсөн дахиж, цохиж зодоогүй явсан. Өөр асуудал болоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, 

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09-р сарын 30-ны өдрийн 363 дугаартай дүгнэлтэнд: 1. А.Бийн  биед “зүүн нүдний доод зовхинд, хүзүүний ар хэсэгт цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хАрна ..” гэжээ /хх-ийн 13-р хуудас/

 

- О.Гын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 30-р хуудас/

 

-О.Гын Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/

 

-О.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч О.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг Дөрвөлж толгойн урд талд хохирогч  А.Бийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Б, гэрч О.Б нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 363 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч О.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул О.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Гын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч О.Г нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт,  эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч О.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар О.Гыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Гд  оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор  төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан О.Г нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгий 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА