Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/00368

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 03 11 142/ШШ2022/00368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, 1993 оны 10 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн ******* тоотод оршин суух, ******* /РД:МК93101900/-ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Д.П,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар С.Б-ийг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.

2. Хүсэлт гаргагч Орхон Цагдаагийн газрын дарга С.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ******* тоотод оршин суух Сүхбаатарын Буянхишиг нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: ....би дандаа архи уудаг нь үнэн. Архи уухад хүүхдийг маань нөхөр хардаг. Одоо би албадан эмчилгээнд явах хүсэлтэй байна... гэв.

4. Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газраас С.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, С.Бээс асууж авсан тайлбар /хх-5-6/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай албан бичиг /хх-8/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-9/, Эрдэнэ багийн архины хамааралтай иргэдийн нэрс /хх-10/, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, нийтийн хэв журам хагаалах тасгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-07/, С.Бийн захиргааны зөрчлийн арга хэмжээ авагдсан байдлын лавлагаа /хх-11-16/, Албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хүнийг саатуулах тухай тогтоол /хх-17/, Согтууруулах, мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-18-19/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь С.Бийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн газар Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн 6.3.-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

2. С.Б нь байнга архидан согтуурч, эрүүлжүүлэгдэж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэж цагдаагийн байгууллагад байнга дуудлага өгч, гэр бүлийнхээ гишүүд болон бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, бага насны хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүргээ биелүүлэхгүй, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд оруулдаг, гэртээ байнга бусадтай архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчдөг болох нь цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлт тайлбар, түүнийг эрүүлжүүлэгдэж байсныг нотолсон Цагдаагийн байгууллагын хайлтын системийн тодорхойлолт, Согоот багийн Засаг даргын тодорхойлолт, С.Б нь архинд донтох өвчтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд эмчилгээнд хамрагдахад саад болох зүйлгүй талаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

3. С.Б нь архидан согтуурсны улмаас нийгмийн хэв журмыг зөрчиж эрүүлжүүлэх болон баривчлах байранд удаа дараа орж байсан болох нь дээрх нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон.

4. С.Б нь согтуурах дон өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй байна.

5. Иймд Орхон аймаг дахь Цагдаагийн газрын С.Бийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

6. Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатарын Буянхишиг /РД:МК93101900/-ийг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар С.Бийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА