| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03140/И |
| Дугаар | 183/шш2024/02299 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/шш2024/02299
| 2024 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/02299 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк цамхагт байрлах, Хаан банк ХК /РД:00000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Өыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Өыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Батхүүгийн Ө нь Хаан Банк ХК- ийн Гэрэгэ тооцооны төвтэй 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ/07-757 тоот зээлийн гэрээ болон №БГХ/07-757 тоот барьцааны гэрээ байгуулж 849,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар, зээлдэгч нь Хаан Банк ХК-ийн Бага тойруу тооцооны төвтэй 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ201843535880 тоот зээлийн гэрээ болон №БГХ201843535880 тоот Барьцааны гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар, зээлдэгч нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №ЗГ5027/2018080166 тоот Зээлийн гэрээ болон №БГХ5027/2018080166 тоот барьцааны гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 2,180,000 төгрөг дээр нэмж 5,900,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29- ний өдрийн 183/ШЗ2023/10021 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батхүүгийн Ө хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батхүүгийн Ө /000000/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Н.Мөнгөнзулд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2023/10021 дүгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2018.04.-217-ны өдрийн ЗГ/07-757 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2018.04.17-ны өдрийн БГХ/07-757 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, зээлдэгчийн хүсэлтийн хуулбар, 2018.04.18-ны өдрийн ЗГ/201843535880 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2018.04.18-ны өдрийн БГХ/201843535880 дугаар барьцааны гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2018.08.01-ний өдрийн ЗГ5027/2018080166 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2018.08.01-ний өдрийн БГ5027/2018080166 дугаар барьцааны гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, зээлдэгчийн хүсэлтийн хуулбар, Б.Өы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Өыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/10021 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас баримтаас үзвэл Б.Ө нь Хаан банк ХК-тай Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Б.Ө нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхантын 6 дугаар гудамж, 75 тоот хаягт оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2023/10021 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Хаан банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Өыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Б.Өы оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхантын 6 дугаар гудамж, 75 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 85250024 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батхүүгийн Ө /РД:000000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Б.Өыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ