| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/02510/И |
| Дугаар | 183/ШШ2024/02053 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/02053
2024 оны 05 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/02053 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар гудамж, * тоотод оршин суух Т***** овогт А*******ийн А******* (РД:**********)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар гудамж, *** тоотод оршин суух Б******* овогт Ч*******ын Д******* (РД:********)-нд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.А*******,
Хариуцагч Ч.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагч Ч.Д*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаарджээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: Миний бие ******* онд Ч.Д*******тай танилцаж, ******* оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Б*******, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Д.Н******* нар төрсөн. Бид танилцсан цагаас хойш хамтран амьдраагүй бөгөөд том охин Д.Б******* аавынхаа асрамжид, бага охин Д.Н******* ээжийнхээ асрамжид өссөн. Бид ярилцаж, оноос бүр мөсөн холбоо тасарч, тус тусын амьдралыг эхлүүлсэн. Эвлэрүүлэн зуучлалд хандсан ч эвлэрээгүй. Ямар нэгэн хэрүүл маргаан болон гэр бүлийн хүчирхийлэл байдаггүй. Хотод ирэхээрээ холбоотой байдаг, хүүхдүүдтэйгээ уулздаг, хүүхдүүддээ хайртай. Том охиныг хадам аав, ээж хоёр багаас нь өсгөсөн болохоор тэр чигтээ хадам аав, ээж хоёр дээр байдаг. Бага охин манай аав, ээж хоёр дээр байдаг. Тэгээд хоорондоо ярилцаад хоёр хүүхдээ нэг нэгээр нь авахаар шийдвэр гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, том охин Д.Б*******ыг эцгийнх нь, бага охин Д.Н*******ыг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ч.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэрлэлт бүртгүүлээд 500,000 төгрөг өгдөг байсан. Энэ үүднээс гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хоёр оюутан болоод 2006 онд танилцаж, ******* онд том охин Д.Б******* төрсөн. Ингээд бид хоёр сургуулиа төгсөөд 12 дугаар сард бага охин төрсөн. Тэгээд жилийн чөлөө авсан. Би тухайн үед цэргийн сургуульд сурдаг байсан учраас хоёр талд нэлээн явж байгаад оноос хойш бид хоёрын холбоо тасарсан. Хаа ганц утсаар ярьдаг би охин дээрээ очдог. Ингээд би онд Судан руу 1 дүгээр ээлжээр явж ирээд хоёр талд байсаар удчихсан болохоор хоорондоо ярилцаад тусдаа амьдрахаар болсон. Манай том охиныг аав, ээж хоёр өсгөсөн учраас том охиноо би аваад бага охиныг ээж нь аваад амьдарсан. онд одоогийн эхнэртэйгээ танилцсан. Мөн тус тусдаа амьдралтай болоод 10 гаруй жил болсон. Уг нь гэрлэлтээ эртхэн салгуулъя гэж бодож байсан ч би Баян-Өлгий аймагт ажилладаг учраас холдчихсон. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл өгсөн боловч тухайн үед би Афганистан явахаар болоод түр хойшлуулчих, намайг ирсний дараа болъё гээд хойшлуулсан. Тэгээд Афганистанаас ирээд би 2 жил томилолтоор явсан. Одоо би хотод гадаад хэлний ангид сурч байгаа учраас хотод байгаа дээрээ уг асуудлаа шийдье гэж ярилцаад нэхэмжлэлээ өгсөн гэв.
3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Б*******, Д.Н******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа, А.А*******, Ч.Д******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 20** оны ** дүгээр сарын 009-ний өдрийн *** дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”,
хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* онд Ч.Д*******тай танилцаж, ******* оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Б*******, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Д.Н******* нар төрсөн. Бид танилцсан цагаас хойш хамтран амьдраагүй бөгөөд том охин Д.Б******* аавынхаа асрамжид, бага охин Д.Н******* ээжийнхээ асрамжид өссөн. Бид ярилцаж, оноос бүр мөсөн холбоо тасарч, тус тусын амьдралыг эхлүүлсэн. Ямар нэгэн хэрүүл маргаан болон гэр бүлийн хүчирхийлэл байдаггүй. Хотод ирэхээрээ холбоотой байдаг, хүүхдүүдтэйгээ уулздаг, хүүхдүүддээ хайртай. Бид ярилцаад хоёр хүүхдээ нэг нэгээр нь авахаар шийдвэр гаргасан гэж тайлбарлав.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Гэрлэлт бүртгүүлээд 500,000 төгрөг өгдөг байсан. Энэ үүднээс гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хоёр оюутан болоод 2006 онд танилцаж, ******* онд том охин Д.Б******* төрсөн. Ингээд бид хоёр сургуулиа төгсөөд 12 дугаар сард бага охин төрсөн. Би тухайн үед цэргийн сургуульд сурдаг байсан учраас хоёр талд нэлээн явж байгаад оноос хойш бид хоёрын холбоо тасарсан. Хаа ганц утсаар ярьдаг би охин дээрээ очдог. Ингээд би онд Судан руу 1 дүгээр ээлжээр явж ирээд хоёр талд байсаар удчихсан болохоор хоорондоо ярилцаад тусдаа амьдрахаар болсон. Манай том охиныг аав, ээж хоёр өсгөсөн учраас том охиноо би аваад бага охиныг ээж нь аваад амьдарсан. онд одоогийн эхнэртэйгээ танилцсан. Мөн тус тусдаа амьдралтай болоод 10 гаруй жил болсон гэх тайлбарыг гаргасан.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч А.А*******, хариуцагч Ч.Д******* нар нь ******* оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин Д*******н Б*******, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Д*******н Н******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
4.2.Охин Д.Б******* нь эцэг Ч.Д*******н асрамжид, охин Д.Н******* нь эх А.А*******ийн асрамжид өссөн, одоо ч эцэг болон эхийнхээ асрамжид тусдаа амьдарч байгаа.
5.Нэхэмжлэгч нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш хамт амьдраагүй, оноос огт холбоогүй байгаа, тус тусдаа амьдрал эхлүүлсэн гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлд олгож байсан 500,000 төгрөгийг авах зорилгоор гэрлэлтээ бүртгүүлж байсан, хамт амьдарч байгаагүй, тус тусдаа амьдралтай учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргаж байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
6.Мөн гэрлэгчид нь ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Д.Б*******ыг эцгийнх нь, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Д.Н*******ыг эхийнх нь асрамжид үлдээх талаар ярилцсан, маргаангүй тухай тайлбарыг гаргасан, охидууд эцэг, эхтэйгээ болон хоорондоо холбоотой байдаг, том охин Д.Б*******ын хувьд төрсөн цагаасаа эцгийнхээ асрамжид, бага охин Д.Н******* нь төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид өссөн талаар зохигч талууд шүүхэд тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу Д.Б*******ыг эцгийнх нь, Д.Н*******ыг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.6 дахь хэсэгт “... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу Ч.Д*******, А.А******* нар нь охин Д.Б*******, Д.Н******* нарыг эцэг болон эхтэйгээ уулзуулах нөхцөлөөр хангаж, үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
8.Гэрлэгчид нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэйл Аюуш овогт Ч*******ын Д*******, Тэргүүн овогт А*******ийн А******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Д*******н Б*******ыг эцэг Ч.Д*******н, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Д*******н Н*******ыг эх А.А*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар Ч.Д*******, А.А******* нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч хэн аль нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.
5.Зохигч талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.А*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД