| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04479/И |
| Дугаар | 183/шш2024/03145 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 183/шш2024/03145
2024 оны 07 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/03145 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, 1301А тоот хаягт байрлах, Инвескор хэтэвч ХХК/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р xopoo, Сонсгол 19-664 тоотод оршин суух, Харьд бараа овогт Бын Н/РД:000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,205,382.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 10,205,382.87 төгрөг гаргуулах тухай. Зээлдэгч Б.Н нь манай компанитай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр L33300354 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.Н-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7900494070 дугаартай зээлийн дансны дугаартай, 639,000.00 /зургаан зуун гучин есөн мянган төгрөг/ -ийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200110942 дансанд; 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 7810749348 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,211,100.00 /нэг сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5166143807 банкны тоот дансанд; 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7900457863 дугаартай зээлийн дансны дугаартай, 249,000.00 /хоёр зуун дөчин есөн мянган төгрөг/-ийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200110942 дансанд; 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7100066613 зээлийн дансны дугаартай, 7,480,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5166143807 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 12 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 532,499.60 төгрөг, шимтгэл: 0.00 төгрөг, үндсэн хүү: 78,430.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 12,009.70 төгрөг, нийт: 622,939.92 төгрөг; 2023 оны 11 дүгээр сарын 21-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл: 1,089,989.11 төгрөг, шимтгэл: 21,600.00 төгрөг, үндсэн хүү: 245,113.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 40,422.18 төгрөг, нийт: 1,397,124.45 төгрөг; 2023 оны 11 дүгээр сарын 13-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл: 151,200.91 төгрөг шимтгэл: 0.00 төгрөг, үндсэн хүү: 10,265.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 2,053.02 төгрөг, нийт: 163,519.02 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл: 6,443,711.74 төгрөг, шимтгэл: 0.00 төгрөг үндсэн хүү: 1,487,173.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 83,414.40 төгрөг, нийт: 8,014,299.49 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 төгрөг. Иймд хариуцагч Б.Наас нийт 10,205,382.88 /арван сая хоёр зуун таван мянга гурван зуун наян хоёр төгрөг наян найман мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Н нь Инвескор хэтэвч ББСБ-аас нэхэмжилсэн 10,205,382 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ХХК нь хариуцагч Б.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,205,382.87 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Инвескор хэтэвч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,205,382.87 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б.Н бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,205,382.87 төгрөг гаргуулахыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 10,205,382.87 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.Н бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,236.13 төгрөгийн 89,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжинд 89,118 төгрөг, төрийн сангийн 2240601746753 данснаас 89,118 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Инвескор хэтэвч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ