Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/01963

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр                       Дугаар 183/ШШ2024/01963                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, З*** овогт Б*******ийн Д******* (РД:)-ын хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Д*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* онд Багшин сургууль төгсөөд Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар томилогдсон. ******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албанд татагдан ******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр *******чний учир цэргийн албанаас халагдаж, Э******* сумын 10 жилийн сургуульд үргэлжлүүлэн ажиллаж ******* оны 09 дүгээр сард өөрийн хүсэлтээр халагдсан. Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн сургуулиас халагдах тушаал олдохгүй байгаа. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн сургуульд ******* оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б.Д*******ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Д*******ын дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Д*******ын цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т******* аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг, түүний хавсралт (Т******* аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын ******* оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаал, ******* оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаар тушаал, Т******* аймгийн Э******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тушаал, оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаар тушаал зэрэг баримтуудын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар), Д.Мын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Мын Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Аийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.А, Д.М нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Д*******ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1.Б******* овогтой Д******* нь Т******* аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын ******* оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалаар Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн дунд сургуулийн Бага ангийн багш албан тушаалд ******* оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилогдсон. (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

2.2.Б.Д******* нь цэргийн албанд татагдсан үндэслэлээр Т******* аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын ******* оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаар тушаалаар Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн дунд сургуулийн Бага ангийн багш албан тушаалаас ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн. (хавтаст хэргийн 12 дахь тал)

2.3.Б.Д******* нь ******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албанд татагдаж, ******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цэргийн тангараг өргөсөн, улмаар ******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр цэргийн албанаас *******чний учир бэлтгэлээр халагдсан. (хавтаст хэргийн 7 дахь тал)

2.4.Б.Д*******ад Т******* аймгийн Э******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 20 хоногийн амралт олгосон. (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

2.5.Б.Д******* нь Т******* аймгийн Э******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаар тушаалаар Боловсролын байгууллагын 70 жилийн ойг тохиолдуулан шагнагдсан. (хавтаст хэргийн 15 дахь тал)

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

 

4.Нэхэмжлэгч Б.Д******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилласан байдлаа тогтоолгох болсон зорилгоо Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн сургуулиас халагдах тушаал олдохгүй байгаа гэж тайлбарлаж байна.

 

5.Хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан дугаар хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дахь тал, хавтаст хэргийн 10-11, 12 дахь талд авагдсан Т******* аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын ******* оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86, ******* оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаар тушаал, 13-14, 15 дахь талд авагдсан Т******* аймгийн Э******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын оны 06 дугаар сарын 19-ний өдрийн болон оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаар тушаалд тус тус дурдсанаар Б.Д******* нь Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн дунд сургуулийн Бага ангийн багш албан тушаалд ******* оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад ******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албанд татагдаж, ******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр халагдсан, улмаар оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сургуулийн захирлын тушаалаар нэхэмжлэгч Б.Д*******ад ээлжийн амралт олгосон, оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Д******* нь шагнагдсан зэрэг үйл баримтаас үзэхэд түүнийг Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ******* оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.Харин оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдлыг эргэлзээгүй нотлох баримт бүрдээгүй тул нэхэмжлэлийн тус хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр Б.Д*******ыг Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ******* оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдлыг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйл, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зээрд адуун овогт Б*******ийн Д*******ыг Т******* аймгийн Э******* сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ******* оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, ******* оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдлыг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД