Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 01643

 

2022 11 08 142/ШШ2022/01487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө 19 ************** ХХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй, /утас: *******,*******/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар баг ******* тоотод тоотод оршин суух, ******* ******* ХХК /РД: /-д холбогдох, /утас: /,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар баг ******* тоотод тоотод оршин суух, ******* /РД: /-д холбогдох, /утас: /,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар баг ******* тоотод тоотод оршин суух, /РД: /-д холбогдох, /утас:/,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 150 723 614.21 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/RCC181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *******-******* ХХК үндсэн зээлд 54 665 146.28 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, Ж.Б нь ************** ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 10 138 349 төгрөг төлсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б А.Г,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******,******* ХХК нь *******-Одууд ХХК, Х.Ж, Ж.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 150 723 614.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******-Одууд ХХК нь *******,*******тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр №ЗНГ/RСС181003011-1-1-н тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ЗБ/RСС181003011-1-1, № ЗБ/RСС181003011-1-2-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр №БГ/RСС181003011-1, №БГ/RСС181003011-2 тоот Баталгааны гэрээнүүдийг байгуулж 60 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй 125 000 000.00 төгрөгийг засвар хийх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч *******-Одууд ХХК нь *******,*******тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Данисга-******* ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2101003567 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин багт байрлах 540м.кв талбайтай Автомашины гараж, засварын зориулалттай барилга байгууламж, Х.Ж-гийнэзэмшлийн 610400254 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Очир төвийн урд байрлах 1049 м.кв талбайтай газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 104 318 726.12 төгрөг, зээлийн үндсэн хүү 46 058 403.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 323 484.10 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 23 000.00 төгрөг, нийт 150,723,614.21 төгрөгийг гаргуулж *******,*******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/КСС181003011-н тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******-******* ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2101003567 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин багт байрлах 540м.кв талбайтай Автомашины гараж, засварын зориулалттай барилга байгууламж, Х.Ж-гийнэзэмшлийн 610400254 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг Баян-Өндор сум Уурхайчин баг Очир төвын урд байрлах 1049 м.кв талбайтай газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани ХХБ-аас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 125 000 000 төгрөгийг засвар хийх зориулалтаар авсан. 2020 оны 01 дүгээр сар хүртэл зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан боловч давагдашгүй хүчин зүйл болон аюулт ковид цар тахлын улмаас нийтийн хол хорионд орж 7 түрээслэгч ажиллаж байснаас цар тахлын үеийн ажиллах журмын дагуу гэрээгээ цуцалсан. Хөл хорионы үед 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 сар хүртэл байрны дулаан цахилгааны үнийг улсаас төлж гадаад дотоод арилжаа наймаа бүрэн зогсож бидний гол нийлүүлэгч БНХА улс, Оросын холбооны улс нь хилээ бүрэн хааж одоо хүртэл ийм байгаа. Ялангуяа Эрээн боомтоор Монголчуудын наймаа их үүсвэрийн бараг 90 хувь нь байсан. Цар тахлын хөл хорио хүртэл зээлийн хэвийн төлөлттэй явж ирсэн. Одоо ч улс орны байдал хэвийн бус үндсэндээ ядууралд ороход маш ойрхон байна. Гадаад дотоодын хүчин зүйлс цар тахлын үе болон давагдашгүй хүчин зүйлийг өмнө шиг яаж ч ажиллаад болохгүй байна. Хүмүүс мөнгөгүй байна. Энэ бас их нөлөөлж байна. Бид зээлийн графикийн дагуу 2022 оны 09 дүгээр сараас төлж эхэлнэ. Орон байр үл хөдлөхөө хүртэл зараад төлбөрийг барагдуулах гээд үнэгүй,mn, Эрдэнэтийн зар зэрэг зар байршуулаад нэг жил боллоо гэжээ.

3. Хариуцагч Х.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь *******-******* ХХК-д зээл олгохдоо хувьцаа эзэмшигчийнх нь хувиар гарын үсэг зуруулж байна гэж гэрээнд гарын үсэг зуруулчихаад өнөөдөр хувь иргэнийх нь хувиар хариуцагчаар татаж байгааг Х.Ж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Харин өөрийн эзэмшлийн газраа барьцаанд тавьсан гэрээний талаар яриа байх, байхдаа ямар яриа байх нь өөр хэрэг үзэж байгаа юм. Ер нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийн Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийн Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн заалтын дагуу зээлдэгчийн эдлэх ёстой эрхийг эдлүүлэхээс татгалзаж байгаа хэрэг тул *******-******* ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийнхээ хүрээнд копаниас өгсөн тайлбарыг дэмжиж байгааг уламжилж байна. Иймд **************ны Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсгийн Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Гэсэн заалтыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэ гэрээнийх нь гол үндэслэл болоод байгаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийн зохицуулалтыг харахаар 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,..., 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч-ийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох... зарчмыг банкнаас олгох зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх ёстой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т заасан өөр тусгай хууль болон Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэгч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийи этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд-ээс зээл олгох гэнэ. гэсэн заалтын агуулгаас харахад зээлийн үйл ажиллагаанд тодорхой хугацаа хэрэглэх нь гэрээний гол нөхцөлийн нэг гэж харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол орон төдийгүй дэлхийн хэмжээнд тархсан цар тахлын улмаас дан ганц зээлдэгч бид бүү хэл улс орны хэмжээнд, түүгээр ч барахгүй дэлхийн олон олон улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүнд байдлын үед: 1. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусах ёстой гэрээний хугацаанаас өмнө, 2. компанийн болон түүний нэг хувьцаа эзэмшигчийн цалингийн данснаас шууд татан авсан атлаа, 3. зээлдэгчийн төлсөн төлбөрийг үндсэн үүргээс хасахгүйгээр нэхэмжлэл гаргаж, 4. тэр тусмаа түүндээ үүргийн гүйцэтгэлд барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шаардлага оруулж байгаа зэрэг нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийн "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийн Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэсэн заалтын дагуу зээлдэгчийн эдлэх ёстой эрхийг эдлүүлэхээс татгалзаж байгаа хэрэг тул *******-******* ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд **************ны Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсгийн Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. гэсэн заалтыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,... гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч-ийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох... гэж 452 дугаар зүйлийн 452.2-д тус тус заасан байгаа нь банкнаас олгох зээлийн үйл ажиллагаан дахь онцгой зохицуулалт гэж харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсгийг хэрэгжүүлэгч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. гэсэн заалт нь банкнаас олгох зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх гэрээний гол нөхцөл нь тодорхой хугацаа байхыг шаардаж байгаа хэрэг юм. Гэтэл нэхэмжлэгчийн бариад байгаа 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д Зээлийн хугацаа-г 60 сар (5 жил) гэж тохиролцоод, уг хугацааг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-ний 2-оор 66 сар (5 жил 6 сар) гэж өөрчилчихөөд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудаар Зээлийн гэрээ-ний үндсэн нөхцлийн хугацаанаасаа өмнө үүргийн гүйцэтгэл шаардсан нөхцөл оруулж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтыг зөрчсөн, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон явдал тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Ингэснээр манай компани болон компанийн хувьцаа эзэмшигчдээс татан авсан бүх төлбөр үндсэн зээлээс хасагдахаар зээлийн хүү багасах, нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй болох юм. Энэ утгаар нь аваад үзэхэд *******-******* ХХК **************инд түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас өмнө нийт 54 665 146.28 төгрөг төлсөн нь гэрээний үндсэн нөхцөл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 451.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний үндсэн үүргийн гүйцэтгэлээр тооцогдох нь хууль ёсны тул *******-******* ХХК 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл **************инд үндсэн зээлд 54 665 146.28 төгрөг төлсөн болох нь харагдана. Харин нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний үндсэн нөхцөл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 451.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдийг зөрчсөн заалтуудыг гэрээнийхээ Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь хэсэгт оруулчихаад үүнийгээ нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон манайхаас 150 723 614.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул: ************** болон *******-******* ХХК-ийн хоорондын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл *******-******* ХХК үндсэн зээлд 54 665 146 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус хэрэгт Ж.Б намайг хамтран хариуцагчаар татсан билээ. Ингэхдээ мэдээж энэ үндэслэлээ БГ/RCC181003011-2 тоот Баталгааны гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтуудыг үндэслэсэн гэж нэхэмжлэлийн утгаас нь харагдаж байгаа болно. Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ7К.СС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргахдаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийг үндэслэсэн, Тухайлбал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-ийн ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,... гэсэн, 452 дугаар зүйлийн 452.2-ийн зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч-ийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох... гэсэн, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсгийн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. гэсэн заалтын дагуу батлагдсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. гэсэн заалтуудад хамаарах банкнаас олгох зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх тодорхой хугацаа-тай гэрээний үүргийн гүйцэтгэлд батлагаа гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ болон 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-гээр 66 сар (5 жил 6 сар)-ын хугацаа тогтоосон гэрээний үндсэн нөхцлөө зөрчиж зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгож, улмаар нэхэмжлэл гаргаж байгаа төдийгүй БГ/К.СС 181003011-2 тоот "Баталгааны гэрээ-ний нэг тал буюу Батлан даагч миний ************** дахь цалингийн тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 10 138 349 төгрөгийг БГ/КСС181003011-2 тоот Баталгааны гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, Тавдугаар зүйлийн 5.1.1 дэх заалтуудыг үндэслэн өөрийн давуу байдлаа ашиглан хаалт хийн миний өмчлөх эрхэд халдсан тул: Ж.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ************** ХХК-ийн үндсэн зээлийн төлбөрт **************инд нийт 10 138 349 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор энэхүү сөрөг нэхэмжлэл-ийг гаргаж байна. Хариуцагч *******-******* ХХК худалдаа*******ны энэ мэт хууль бус үйлдэлд холбогдуулан түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл **************инд нийт 54 665 146 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан болохоор миний бие хариуцагчийн болоод батлан даагчийн хувьд ийнхүү 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт 10 138 349 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

7. Нэхэмжлэгчээс: Зээлийн хүсэлт /хх-9/, Санхүүгийн баримтанд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн мэдээлэл /хх-10/, зээл хүсэх тухай хүсэлт /хх-11/, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /хх-12/, 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ /хх-13-15/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-16/, 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ /хх-17-18/, 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ /хх-19-20/, 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ /хх-21-22/, Х.Ж-гийниргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/, 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн Баталгааны гэрээ /хх-24-25/, Ж.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-26/, Зээл хойшлуулах тухай хүсэлт /хх-27/, 2020 оны 07-р сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ /хх-28/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-29-30/, *******-******* ХХК-ийн дүрэм /хх-31-33/, *******-******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-34/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-36/, **************ны мэдэгдэл /хх-37-38/, Ү-2101003567 дугаартай гэрчилгээ /хх-39/, №000688392 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ /хх-40/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

8. Хариуцагчаас: *******,******* ХХК-ийн *******-******* ХХК-ийн дансны хуулга /хх-79-81/, депозит дансны харилцагчийн хуулга /хх-103-104/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******,******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч нь *******,*******тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ЗБ/RСС181003011-1-1, № ЗБ/RСС181003011-1-2-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр №БГ/RСС181003011-1, №БГ/RСС181003011-2 тоот Баталгааны гэрээнүүдийг байгуулж 60 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй 125 000 000.00 төгрөгийг засвар хийх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 104 318 726.12 төгрөг, зээлийн үндсэн хүү 46 058 403.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 323 484.10 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч *******-******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...зээлийн үйл ажиллагаанд тодорхой хугацаа хэрэглэх нь гэрээний гол нөхцөлийн нэг гэж харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол орон төдийгүй дэлхийн хэмжээнд тархсан цар тахлын улмаас дан ганц зээлдэгч бид бүү хэл улс орны хэмжээнд, түүгээр ч барахгүй дэлхийн олон олон улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүнд байдлын үед: 1. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусах ёстой гэрээний хугацаанаас өмнө, 2. компанийн болон түүний нэг хувьцаа эзэмшигчийн цалингийн данснаас шууд татан авсан атлаа, 3. зээлдэгчийн төлсөн төлбөрийг үндсэн үүргээс хасахгүйгээр нэхэмжлэл гаргаж, 4. тэр тусмаа түүндээ үүргийн гүйцэтгэлд барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шаардлага оруулж байгаа зэрэг нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийн "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийн Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн заалтын дагуу зээлдэгчийн эдлэх ёстой эрхийг эдлүүлэхээс татгалзаж байгаа хэрэг. Иймд **************ны Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсгийн Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэсэн заалтыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч Ж.Б нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ: ...2020 оны 01 дүгээр сар хүртэл зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан боловч давагдашгүй хүчин зүйл болон аюулт ковид цар тахлын улмаас нийтийн хол хорионд орж 7 түрээслэгч ажиллаж байснаас цар тахлын үеийн ажиллах журмын дагуу гэрээгээ цуцалсан. Хөл хорионы үед ...гол нийлүүлэгч БНХА улс, Оросын холбооны улс нь хилээ бүрэн хааж одоо хүртэл ийм байгаа... Бид зээлийн графикийн дагуу 2022 оны 09 дүгээр сараас төлж эхэлнэ... гэжээ.

4. Хариуцагч Х.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...*******-******* ХХК-д зээл олгохдоо хувьцаа эзэмшигчийнх нь хувиар гарын үсэг зуруулж байна гэж гэрээнд гарын үсэг зуруулчихаад өнөөдөр хувь иргэнийх нь хувиар хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийн Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийн Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн заалтын дагуу зээлдэгчийн эдлэх ёстой эрхийг эдлүүлэхээс татгалзаж байгаа хэрэг тул *******-******* ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийнхээ хүрээнд копаниас өгсөн тайлбарыг дэмжиж байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, банкны дансны хуулга, бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. *******,*******ны Эрдэнэт салбар нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******-******* ХХК, Х.Ж, Ж.Б нартай №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ЗБ/RСС181003011-1-1, № ЗБ/RСС181003011-1-2-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр №БГ/RСС181003011-1, №БГ/RСС181003011-2 тоот Баталгааны гэрээ байгуулж 125 000 000.00 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй засвар хийх зориулалтаар зээлж авсан болох нь зээл хүссэн өргөдөл, тус гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн тооцоолол, талуудын тайлбарууд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 9-34, 36/

7. Талууд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр №ЗНГ/RСС181003011-1-1-н тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр: 1. ...2018 оны 10 дугаар сарын 04ий өдөр байгуулсан №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээний Хавсралт 1-г энэхүү гэрээний хавсралтаа шинэчлэн батлав. 2. Талуудын хооронд №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээ-ний 4.1 дэх хэсгийг дор дурьдсан байдлаар өөрчлөв. 4.1. Зээлийн хугацаа: -66 сар /5 жил 6 сар/ гэж өөрчлөв... гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ гэжээ.

8. Ийнхүү Зээлийн нэмэлт гэрээ нь 2018 оны 10 дугаар сарын 04ий өдөр байгуулсан №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд зээлийн  гэрээний бусад зүйл, заалт хэвээр мөрдөгдөхөөр тохирсон байна. /хх-ийн 28/

9. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг зээлдэгчийн тус банк дах данснаас  шууд шилжүүлэн авахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцсэн байна.

9а. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

10. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 2020 оны 01 cap хүртэл биелүүлсэн, Ковид-19 цар тахалын улмаас түрээслэгч нар гэрээгээ цуцалсан тул зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан, гэрээний үүрэг зөрчигдөхөд хүргэсэн. Иймд гэрээнд заасан хугацаанаас өмнө үүргийг шаардах эрхгүй... тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн.

11. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 04ий өдрийн №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ЗБ/RСС181003011-1-1, № ЗБ/RСС181003011-1-2-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр №ЗНГ/RСС181003011-1-1-н тоот Зээлийн нэмэлт гэрээний хугацаа 66 сар, тодруулбал, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлдүүлэгчид төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ.

11а. Үүнээс үзэхэд зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон байгаа нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

12. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө үндсэн зээлд 20 681 273,88 төгрөг, үндсэн хүүд 33 736 887,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 46 984,76 төгрөг нийт 54 465 146,28 төгрөг төлсөн, мэдэгдэлд дурьдсанаар 2021 оны 06 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж байсантай зохигч маргаагүй байгаагаас үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 37-38/

13. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т: Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ, 21 дүгээр зүйлийн 21.1-т: Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т: Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

  14. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 04ий өдрийн зээлийн гэрээний 3.3.-т зээлийн хүү /үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү/: жилийн 20.40 хувь, нэмэгдүүлсэн хүү: жилийн 4,08 хувь байхаар тохиролцсон байна.

15. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.  

16. Иймд хариуцагч *******-******* ХХК, Х.Ж, Ж.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 104 318 726,12 төгрөг, зээлийн үндсэн хүү 46 058 403,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 323 484,10 төгрөг нийт 150 700 614.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **************инд олгож, Барьцааны гэрээнд зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

17. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч *******-******* ХХК: ...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээнд Зээлийн хугацаа-г 60 сар (5 жил), 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-ний 2-оор 66 сар (5 жил 6 сар) гэж өөрчилчихөөд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудаар Зээлийн гэрээ-ний үндсэн нөхцлийн хугацаанаасаа өмнө үүргийн гүйцэтгэл шаардсан нөхцөл оруулж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтыг зөрчсөн, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон явдал тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна... ************** болон *******-******* ХХК-ийн хоорондын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *******-******* ХХК үндсэн зээлд 54 665 146 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

18. Хариуцагч нар зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан нь хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

19. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 зээлдэгч зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн урьдчилан төлж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн төлбөр төлөх өдрөөр зээлийн хүүг тооцож төлүүлсний дараа, үлдэх дүнг зээлийн үндсэн төлбөрт төлүүлнэ, 5.4.-т Банк энэ гэрээний Хавсралт 1-д заасны дагуу зээл, түүний хүүг зээлдэгчийн болон баталгаа гаргагчийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ, 5.6.-т Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй бол банк эхний ээлжинд бодогдсон зээлийн хүүг бүрэн төлүүлсний дараа зээлийн үндсэн өрийг төлүүлнэ гэж заасан байх тул банк гэрээний дагуу зээлийг төлүүлснийг буруутгах үндэслэлгүй.

20. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр байна гэсэн бөгөөд хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Иймд *******-******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

21. Хариуцагч Ж.Б сөрөг нэхэмжлэлдээ: ...Ж.Б намайг хамтран хариуцагчаар татахдаа үндэслэлээ БГ/RCC181003011-2 тоот Баталгааны гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтуудыг үндэслэсэн гэж нэхэмжлэлийн утгаас нь харагдаж байна. Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ7К.СС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргахдаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийг үндэслэсэн, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэсэн заалтуудад хамаарах банкнаас олгох зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх тодорхой хугацаа-тай гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ болон 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-гээр 66 сар (5 жил 6 сар)-ын хугацаа тогтоосон гэрээний үндсэн нөхцлөө зөрчиж зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгож, улмаар нэхэмжлэл гаргаж байгаа төдийгүй БГ/К.СС 181003011-2 тоот "Баталгааны гэрээ-ний нэг тал буюу Батлан даагч миний ************** дахь цалингийн тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 10 138 349 төгрөгийг БГ/КСС181003011-2 тоот Баталгааны гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, Тавдугаар зүйлийн 5.1.1 дэх заалтуудыг үндэслэн өөрийн давуу байдлаа ашиглан хаалт хийн миний өмчлөх эрхэд халдсан тул: Ж.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд *******-******* ХХК-ийн үндсэн зээлийн төлбөрт **************инд нийт 10 138 349 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор энэхүү сөрөг нэхэмжлэл-ийг гаргаж байна... гэжээ.

22. Хариуцагч Ж.Б нь Баталгааны гэрээний 4.2.1, 5.1.1 дэх хэсэгт заасны дагуу, мөн зээл болон барьцааны гэрээнд зааснаар нэхэмжлэгч **************ны өмнө үүрэг хүлээсэн.

23. Ж.Бийн **************ны данснаас өөрийнх нь хүсэлтээр жирэмсний амралтын мөнгө 3,0 сая төгрөгийг өөрөө авч, үлдэх 7 138 149 төгрөгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу *******-******* ХХК-ийн зээлийг төлөхөөр суутгасан болох нь талуудын тайлбар, бусад баримтаар нотлогдож байна. Энэ үйл баримт иргэний хэрэг үүсгэснээс хойш болсон бөгөөд Ж.Бийн данснаас 7 138 149 төгрөг *******-******* ХХК-ийн зээлд төлөгдсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй байна.

24. Харин нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөрт нийт 7 138 149 төгрөг төлөгдсөн нь нотлогдож байх тул үндсэн нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

25. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг оруулан тооцсон байх тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцов.

26. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1., 56 дугаар зүйлийн 56.1.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан *******-******* ХХК, Х.Ж, Ж.Б нараас 143 562 465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******,******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7 138 149 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

**************, *******-******* ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *******-******* ХХК үндсэн зээлд 54 665 146 төгрөг төлсөн болохыг тогтоолгох *******-******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг,

Хариуцагч Ж.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг *******-******* ХХК-ийн зээлд төлсөн болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нар **************инд төлөх төлбөрөө сайн дураар биелүүлээгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох *******-******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2101003567 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 3-р баг, Уурхайчин багт байрлах 540 м.кв талбайтай автомашины граж, засварын зориулалттай барилга байгууламж, Х.Ж-гийнэзэмшлийн нэг талбарын 6104900254-000688392 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг Очир төв-ийн урд байрлах 1049 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 981 768 төгрөг, хариуцагч Ж.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 164 төгрөг, *******-******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 531 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 875 762 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******,******* ХХК-д олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА