| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04928/И |
| Дугаар | 183/ШШ2024/01882 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/01882
2024 оны 04 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/01882 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:тоотод оршин суух, Ч**** овогт Г*******ын Б******* (РД:*********)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:төв байранд байрлах, “Ж******* групп” ХХК (РД:2543729)-д холбогдох,
Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот (******* дүгээр байрны ******* тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б*******гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,
Г.Б******* болон “Ж групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох,
Уг гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн “4 дэх сараас эхлэн...”, 10%-аар тооцон...” гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,
Гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч “Ж групп” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот (******* дүгээр байрны ******* тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б*******гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, Г.Б******* болон “Ж групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн “4 дэх сараас эхлэн...”, 10%-аар тооцон...” гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1.“Ж групп” ХХК-тай ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180305 тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Парк од молл худалдааны төвийн 2 дугаар давхрын ******* тоот буюу шинэчилсэн хаягаар ******* дүгээр байрны ******* тоот 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 176,754,760 төгрөгөөр захиалсан. Уг гэрээний 3.1-д зааснаар “Ж групп” ХХК нь үйлчилгээний талбайг оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх боловч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 29 сар 6 хоног буюу 889 хоногийн хугацаа хэтрүүлэн хүлээлгэж өгсөн. Одоог хүртэл өмчлөх эрхийг шилжүүлээгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.
1.2.Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.3-т “Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө” гэж заасан. “Ж групп” ХХК нь дээрх нөхцөл бүхий гэрээг бусад захиалагч нартай ижил байгуулж байгаа, өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн тул би санал болгосон гэрээний нөхцөлийг бүхэлд нь зөвшөөрөхөөс өөр сонголтгүй байсан. Энэ нь захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр заасан байхад гэрээний талуудын алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар тусгасан. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний 3.3 дахь заалтын дээрх нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.
1.3.Дээр дурдсанаар гэрээний стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцвол оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 889 хоногийн алданги *******7,134,982 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 88,377,380 төгрөг гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч “Ж групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгдүгээрт өмчлөгчөөр тогтоолгох гэж байна. Манайх Г.Б*******тэй ******* оны 03 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай барилгад хөрөнгө оруулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн, ******* дугаар хороонд байрлах Парк од, үйлчилгээний зориулалтай, ******* дүгээр байрны 2 давхрын ******* тоот 39.64 м.кв талбайг захиалан бариулж, төлбөрийг 100% барагдуулсан. Талбайн төлбөрт нийт 194,236,000 төлөх байсан. Үүнээс манай компани 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 176,754,760 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Захиалагч ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 8 хувааж төлсөн. Иймд өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй.
2.2.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад ганцхан банкны барьцаа чөлөөлсөн бичиг дутуу байгаа. Барьцаанаас чөлөөлсөн бичгээс бусад бүх бичиг баримтыг манайхаас гаргуулахад чөлөөтэй, шууд авч болно. Хугацаа шаардлагатай байгаа.
2.3.Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэгдүгээрт уг гэрээг барилга, хөрөнгө оруулалтын гэрээг стандарт нөхцөлтэй гэрээ болохыг тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй. Тухайн үед гэрээний бүх нөхцөлийг уншиж ойлгоод гарын үсэг зураад уг гэрээг хийе гэж хэлсэн.
2.4.Ашиглалтад орсноор төлбөрөө төлөөд түлхүүрээ авах ёстой байсан боловч захиалагч өөрөө сүүлийн төлбөрөө оны 02 дугаар сарын 17-ны өдөр хугацаа хоцорч төлсөн. Иймд алданги шаардах эрхгүй. Мөн 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 176,754,760 төгрөгөөр авсан. Гэрээний 2.9-д “Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-т заагдсан графикт төлбөрөө хугацаа хожимдуулан төлж байсан, үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, мөн бартераар гэрээ байгуулсан, зэрэг тохиолдолд Захиалагч нь орон сууц ашиглалтад орох хугацаанаасаа хоцорсон талаархи болон бусад ямарваа нэгэн алданги, торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй байна” гэж тохиролцсон тул алдангийг зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Б******* болон “Ж групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180305 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагчаас хавтаст хэрэгт “Ж******* групп” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 11 дүгээр сарыг 03-ны өдрийн БА-95/2020 дугаар дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, худалдаа үйлчилгээний талбай хүлээлцэх актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ажил хүлээлцэх актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Park od” малл худалдааны төвийн захиргаанд гаргасан Г.Б*******гийн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч “Ж групп” ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот (******* дүгээр байрны ******* тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б*******гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, Г.Б******* болон “Ж групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн “4 дэх сараас эхлэн...”, 10%-аар тооцон...” гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Ж групп” ХХК-тай ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180305 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот (******* дүгээр байрны ******* тоот, 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 176,754,760 төгрөгөөр захиалж, үйлчилгээний талбайг 2021 оны 10 дүгээр сарын 06-ны өдөр хүлээж авсан боловч одоог хүртэл өмчлөх эрхийг шилжүүлээгүй, гэрээний 3.3 дахь заалт нь захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус, гэрээний талуудын алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар тусгасан тул дээрх нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус, гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлж хүлээлгэж өгсөн оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 889 хоногийн алданги *******7,134,982 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 88,377,380 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч “Ж групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийн хувьд Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлөх тухай баримт бичгээс бусад баримт бичгийг гаргаж өгөх боломжтой. Харин гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн “...4 дэх сараас эхлэн ..., 10%-аар тооцно...” гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд захиалагч тухайн үедээ өөрөө гэрээний нөхцөлтэй танилцаад, гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжтой байсан тул хүлээн зөвшөөрөхгүй мөн алданги гаргуулах шаардлагын хувьд сүүлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний 2.9 дэх хэсэгт захиалагч энэхүү гэрээний 2.1-д заасан график төлбөрөө хугацаа хожимдуулж төлж байсан, хөнгөлөлт авсан тохиолдолд орон сууц ашиглалтад орох хугацаанаас хоцорсон талаар алданги, торгууль төлөхгүй гэдгийг анхнаасаа тохирсон тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Иргэн Г.Б******* болон “Ж групп” ХХК-ийн хооронд ******* оны 03 дугаар сарын 05-ны өдөр 180305 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Park-Od mall” худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад “2 дугаар давхар, ******* тоот, 39.64 м.кв, худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайд 1 м.кв талбайг 4,900,000 төгрөгөөр үнэлж, нийт 194,236,000 төгрөг, үүнээс 9 хувийн хөнгөлөлт болох 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 176,754,760 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, уг хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 112,455,980 төгрөгийг ******* оны 03 дугаар сарын 05, 64,298,780 төгрөгийг түлхүүр гардан авах үед тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. (хавтаст хэргийн 7 дахь тал)
4.2.Дээрх гэрээний дагуу 107,000,000 төгрөгийг ******* оны 03 дугаар сарын 05, 20,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 06, 19,576,400 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 07, 10,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 08, 3,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 08, 7,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 10, 9,554,100 төгрөгийг оны 01 дүгээр сарын 12, 624,*******0 төгрөгийг оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус тус төлж барагдуулсан байна. (хавтаст хэргийн 13 дахь тал)
4.3.Дээр дурдсан ******* дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3.3-т “Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн Гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож Захиалагчид төлнө” гэж заажээ.
4.4.Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 6 давхар үйлчилгээ, 2 давхар зоорьт байрлах 311 автомашины зогсоол хүчин чадал бүхий үйлчилгээ, автозогсоолын зориулалттай барилга, байгууламж нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан.
5.Нэхэмжлэгч Г.Б******* болон “Ж******* групп” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
6.Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар болон гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг хүлээн авч, түүнийг эзэмшиж ашиглаж байгаа талаар маргаагүй хэдий ч хариуцагч “Ж групп” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн, өөрт давуу байдал олгосон гэрээний заалтаар гэрээг байгуулсан гэж маргаж байна.
7.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б******* нь хүсэл зоригийн дагуу тухайн үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор мэдэлдээ авч Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ******* дүгээр байрны 2 дугаар давхарт байрлах 39.64 м.кв талбай бүхий ******* тоот үйлчилгээний талбайг өмчлөх эрхтэй этгээд болсон байна.
9.Хариуцагч “Ж******* групп” ХХК нь нэхэмжлэгч Г.Б*******гийн гэрээгээр авсан Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ******* дүгээр байрны 2 дугаар давхарт байрлах 39.64 м.кв талбай бүхий ******* тоот үйлчилгээний талбайтай барилгыг “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь тухайн барьцаа хөрөнгөд ногдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлтэй юм.
Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.
10.Иймд “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ******* дүгээр байрны 2 дугаар давхарт байрлах 39.64 м.кв талбай бүхий ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
11.Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж зааснаар Г.Б*******, “Ж групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3.3 дахь заалтын “...4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх хэсэг нь хариуцагч “Ж******* групп” ХХК-аас санал болгосон, иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тодотгосон, байнга буюу “Ж******* групп” ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулах сонирхогч этгээд тус бүртэй байгуулагддаг байнга хэрэглэдэх, урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй байна.
12.Түүнчлэн уг стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т “үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан” агуулгатай байх тул шүүх Г.Б*******, “Ж групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3.3 дахь заалтын “...4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх хэсэг нь хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж үзлээ.
12.Иймд нэхэмжлэгчийн ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, уг гэрээний 3.3 дахь заалтын “...4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
14.Харин гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
*******.Учир нь Г.Б*******, “Ж******* групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 2.9-д “Захиалагч нь гэрээний 2.1-т заагдсан графикт төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлж байсан, хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, мөн бартераар гэрээ байгуулсан зэрэг тохиолдолд Захиалагч нь орон сууц ашиглалтанд орох хугацаанаасаа хоцорсон талаархи болон бусад ямарваа нэгэн алданги, торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй байна” гэж заасан байх бөгөөд Захиалагч буюу Г.Б******* нь хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй буюу нийт 194,236,000 төгрөгийн үнийн дүнгээс 9 хувийн буюу 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, үлдэх 176,754,760 төгрөгийг төлсөн байх тул гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлэн хүлээлгэж өгсний алдангийг нэхэмжлэгч Г.Б******* нь шаардах эрхгүй юм.
16.Дээр дурдсан үндэслэлээр “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ******* дүгээр байрны 2 дугаар давхарт байрлах 39.64 м.кв талбай бүхий ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б*******г тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, Г.Б******* болон “Ж******* групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, уг гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн “4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б*******г Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, “Парк Од Молл” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот (******* дүгээр байрны ******* тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б*******гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч “Ж******* групп” ХХК-нд даалгаж, “Ж******* групп” ХХК, Г.Б******* нарын хооронд байгуулагдсан ******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.3 дахь заалтын “4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 88,377,380 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,922,361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж******* групп” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,322,524 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД