| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04060/И |
| Дугаар | 183/шш2024/03129 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 183/шш2024/03129
| 183/ШШ2024/03129 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 52-р байр 12 тоотод байрлах М /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхт 27-487 тоотод оршин суух Занийн О /РД:000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 733 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.О нь 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр МИКРО КРЕДИТ ББСБ" ХХК-тай 2110-0511 тоот зээлийн гэрээг байгуулж, 2,699,900 /хоёр сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун төгрөг/ төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3%-ийн хүүтэй, "Сайн интернэшнл" ХХК-aac Galaxy S21 маркийн гар утас худалдан авах зориулалтаар тээлэн авсан. Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 15-ны өдөр 159,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2023 оны 10-р сарын 27-ний өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч 3.О нь 2021 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2023 оны 09-р сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн төлөлтөөс 2,092,338.01 төгрөг, хүүгийн төлбөрөөс 1,137,082.83 төгрөг, нэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,779.16 төгрөг төлсөн байна. 2024 оны 6-р сарын 4-ны өдрийн байдлаар зээлдэгч З.Оийн үндсэн зээлийн үлдэгдэл 607,561:99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 124,515.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,558.02 төгрөг нийт 733,635.67 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Түүнчлэн, Зээлийн гэрээний 4.2.14-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нотариатын зардлыг зээлдэгч нөхөн төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчээс гаргасан нотариатын зардал 15,500 төгрөгийг 3.О нөхөн төлөх ёстой. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна. Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт ёсоор зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй. Иймд 3.Оаас 2021 оны 10-р сарын 27-ний өдөр байгуулсан 2110-0511 тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 607,561.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 124,515.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,558.02 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 733,635.67 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч З.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Сард 244 555 төгрөгийг 3 сарын дотор төлж дуусгана. Сүүлийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагч З.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 733 636 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 733 636 төгрөг гаргуулахыг хариуцагч З.О бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд сар бүр 244 555 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 157.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 11 078.63 төгрөгийг, хариуцагч З.Оаас 11 075.63 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М-д олгоно.
Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 733 636 төгрөг гаргуулахыг хариуцагч З.О бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд сар бүр 244 555 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 157.26 төгрөгөөс 11 078.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 11 078.63 төгрөгийг, хариуцагч З.Оаас 11 075.63 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ