Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/шш2024/03127

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/03127 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баяншанд баг, 7-10 тоотод оршин суух, 0000000, Том хүн овогт Нагаарагчаагийн Аийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, 39-р байр, 50 тоотод оршин суух, РД:00000, Баян овогт Баянжаргалын Бд холбогдох,

           

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.А (цахимаар),

Хариуцагч Б.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Бтай 2010 онд танилцаж улмаар 2010-2016 оны хооронд хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр том охин А,2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бага охин А нар төрсөн. Б.Б нь 2015 онд бага охиноо олсон жирэмсэн байх хугацаанд Улаанбаатар хотруу явууд эргэж ирээгүй бөгөөд харилцаа холбоогүй болсон. Хүүхдүүд төрөөд төрсний гэрчилгээ авах үед эцэгийн хаяг нь Улаанбаатар хот гэдэгээр өөрийн нэрээр овоглож байсан. Иймээс охин А.А нарын эцэг нь Б.Б болохыг тогтоож Б.Баас охин А.А нарыг тэжээн тэтгүүлж өгнө үү, гэв.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний хувьд 2016 онд ээж маань бурхан болоод би хотод яаралтай ирсэн байдаг. Миний хүү Б.Тамир маань 9 настай ээжтэй хамт байдаг байсан. Хүү маань ганцаараа харах хүнгүй болчихлоо гэж Н.А эхнэр рүүгээ ярьж, хотод нүүгээд ирээчээ гэж зөндөө гуйсан боловч огт хүлээн зөвшөөрөөгүй. Түүнээс хойш бид хааяа утсаар ярьдаг болсон, Н.А нь надтай утсаар ярихаа больсон. Сүүлдээ миний хувьд охин Атэйгээ л утсаар ярьдаг болсон. 2017 оноос хойш охин Амин-Эрдэнэтэй минь утсаар яриулахаа больсон, учир нь хүүхдийн сэтгэлийг чи хоёрдуулаад байгаа гэж хэлээд огт холбоогүй болсон. 2023 оны зун хоёр охинтой маань уулзуулсан, тухайн үед том охин маань намайг маш их санасан байсан. Өөрийн том охин А.Амин-Эрдэнийг өөрийн асрамжинд авч цаашид өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Иймд дээрх нэхэмжлэлийн А дээр тэтгэмж төлөхөөс татгалзах зүйлгүй, харин өөрийн том охин А.Амин-Эрдэнийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээнэ, хуульд заасан тэтгэлгийг төлнө гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Н.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бы иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Агийн төрсний бүртгэлийн лавлагаа, А.Амин-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Баяншанд багийн засаг даргын тодорхойлолт, Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Говь-Алтай аймаг,сумын Ерөнхий боловсролын  цогцолбор сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14.7 дахь заалтын дагуу хүүхдүүдээс санал авах ажиллагааг хийсэн болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчид 2010 оноос эхлэн дотносож Н.А, Б.Б нарын дундаас 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин А, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр охин А нар төрсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Б.Б нь охин А.А нарын төрсөн эцэг болохыг талууд хэн аль нь маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14.5 дахь заалтын дагуу хүүхдүүдийн асрамж дээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг харгалзан охин А, охин А нарыг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14.5 дахь заалтын дагуу хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр охин А.А нарт эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв:

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин А.А нарыг 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баас сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин А.А нарыг эх Н.Аийн асрамжид үлдээсүгэй

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ГАНЦЭЦЭГ