Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2024/03007

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/03007

Улаанбаатар хот

 

 эрэн

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 18-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9-р давхрын 902 тоот хаягт байрлах, Таван богд финанс ББСБ ХХК /РД:000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О. нь Таван богд финанс ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1108365 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18017 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ байгуулж, гэрээний дагуу 4,699,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч О. нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тодруулбал 18017 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 704,976.06 төгрөг, хүүгийн төлбөрөөс 1,821,287.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 18,736.07 төгрөг, нийт 2,545,000.00 төгрөгийн төлбөр төлсөн. Зээлдэгч О. нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 535 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөөр байна. Тодруулбал: Үндсэн зээлийн үйлдэгдэл 3,994,023.94 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1,173,762.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 62,249.83 төгрөг нийт 5,230,036.47 төгрөгийн өр, төлбөр үүсээд байна. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, туүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биөлүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Хариуцагч О. нь оршин байх хаягтаа Бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/Ш32024/01213 дугаар тоот шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, иргэн О.Энххэрлэн, О., Б.Соёлмаа нарт олгосон итгэмжлэл, 2022.02.10-ны өдрийн цахим зээлийн гэрээний хуулбар, цахим зээлийн дэд гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШЗ2024/01213 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч Таван богд финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШЗ2024/01213 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас баримтаас үзвэл О. нь Таван богд финанс ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд О. хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар хариуцагч О. нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт, Манзушир өргөө, 2 байр, 4 тоот хаягт оршин суудаггүй болох нь , Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШЗ2024/01213 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Таван богд финанс ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Оийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт, Манзушир өргөө, 2 байр, 4 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 75331111, 64006866 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогтой Бүүвэйбаатарын Оюунбаатар /РД:УТ91062831/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч О эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ