| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00506/И |
| Дугаар | 103/ШШ2024/00480 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2024/00480
| 2024 оны 09 сарын 0******* өдөр | Дугаар *******0*******/ШШ2024/00480 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, Талын толгой хэсэгт оршин суух, Боржигон овогт *******-******* ******* холбогдох дүрэмт хувцасны төлбөр *******,220,559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь Боржигон овогт *******-******* ******* холбогдуулан дүрэмт хувцасны төлбөр *******,220,559 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 тоот тушаалаар ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа хэрэглэж байсан хувцасны эдлэгдээгүй үнэ болох *******,220,559 төгрөгийн нэхэмжлэх ******* Ерөнхий газрын Хангалт Үйлчилгээний төвийн 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 807 тоот албан бичгээр ирсэн. Хувцасны үлдэгдэл *******,220,559 төгрөгийн төлбөрийг Ч.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие өмсөж эдэлж хэрэглэж байсан албанаас тавьсан хувцасны төлбөр *******,220,559 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ төлбөрийг 2 хувааж төлнө, маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч маргах зүйлгүй төлж барагдуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2******* дугаар зүйлийн *******2*******.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт *******-******* ******* холбогдох дүрэмт хувцасны төлбөр *******,220,559 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид **************,84******* төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх **************,84******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******6,92*******.5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА