Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 142/шш2024/00769

 

 

 

2024 05 15 142/ШШ2024/00769

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ТӨХК-ийн хороо /регистрийн дугаар *******, утас: *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах ******* ******* ******* ******* ТӨХК / регистрийн дугаар *******, утас: *******, *******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн Х-ны хороонд байгуулсан Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу нийт ажилчдад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цалинг 10 хувиар нэмэгдүүлэн нөхөн олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-д заасны дагуу цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутамд цалин хөлсийг 0,3 /тэг аравны гурван/ хувьтай тэнцэх алданги тооцож, нийт 465 ажилчдад нөхөн олгохыг ******* ******* ******* ******* ТӨХК-д даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХК-ийн төлөөлөгч П.

Хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, М., Ш.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХК-ийн хороо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П. миний бие ******* ******* ******* ******* ТӨХК-ийн даргын сонгуульт албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд -ийн гишүүдээ итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй хуулийн этгээд юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ******* ******* ******* ******* ТӨХК-ийн захиргаа болон -ийн Хамтын гэрээ-г байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр бүртгүүлсэн. Тус хамтын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт энэхүү гэрээг бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заасан. Гэтэл ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* ******* -ийн Хорооны хороонд байгуулсан Хамтын гэрээ-ний 4 дүгээр бүлгийн 4.2.2 дахь заалтын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх үүргээ ажил олгогч бүрэн биелүүлэхгүй 10 хувиар нэмэгдүүлсэн байна. Иймд Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2-т /2024-01-01-ны өдрөөс 20 хувиар нэмэгдүүлнэ/ гэж заасан тул гэрээний хэрэгжилтийг бүрэн ханган ажиллахыг шаардсан албан тоотыг 2024-02-08-ны өдөр -ийн зүгээс *******ын захиргаанд хүргүүлсэн боловч 2024-02-13-ны өдрийн 03/156 тоот албан бичгээр татгалзсан хариуг ирүүлсэн. Энэ нь ******* ******* ******* ******* ТӨХК-ийн захиргаа хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... гэж Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ба ******* ******* ******* ******* ТӨХК-ийн 465 ажилтан хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2-т заасны дагуу цалин хөлсөө бүрэн авах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Монгол Улсын эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,1, 6.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т заасан Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэггэй. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т Аливаа этгээд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2, 43.2.1, 43.2.2 дахь заалтуудаар ажил олгогчийг үүрэгжүүлж өгсөн байдаг. ******* ******* ******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.14-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Дотоод хэм хэмжээ-нд заасан үүргээ биелүүлнэ гэж заасныг зөрчиж байна. Уг маргааныг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлэсэн болно. Иймд:

1. ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* *******-ын -ийн байгуулсан Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2 дахь заалтыг дагуу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх үүргээ ажил олгогч бүрэн биелүүлэхгүй 10 хувиар нэмэгдүүлсэн тул дутуу нэмэгдүүлсэн цалингийн 10 хувийн нэмэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 465 ажилчдад нөхөж олгохыг ******* ******* ******* ******* ТӨХК-д даалгах.

Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2-т /2024-01-01-ний өдрөөс 20 хувиар нэмэгдүүлнэ гэж/ заасан тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-т заасны дагуу цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутамд цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож, нийт 465 ажилчдад нөхөн олгохыг ******* ******* ******* ******* ТӨХК-д даалгаж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Эрдэнэт ******* ******* ******* ТӨХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* *******-ын үйлдвэрчний хороотой байгуулсан хамтын гэрээ 2023 оны 09 дүгээр сард гэрээний хугацаа дууссан тул ажил олгогч тал болон үйлдвэрчний хорооноос ажлын хэсэг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдаж хамтын гэрээнд хоёр талаас санал бодлоо солилцон хууль зүйн хүрээнд хамтын гэрээ байгуулан Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлэн баталгаажуулсан. Тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ******* *******-ын үйлдвэрчний хорооноос нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцлаа.

******* ******* ******* ******* ТӨХК-ны зүгээс нийт ажилчдын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр заасны дагуу 2023 оны 11 дүгээр сард 20 хувиар, 2024 оны 01 дүгээр сард 10 хувиар нэмэгдүүлж тооцож олгосон.

Нэхэмжлэлийн дагуу бусад мэдээлэл, нотлох баримтыг шүүх хурал дээр гаргаж өгөхийг үүгээр мэдэгдэж байна... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: ******* ******* ******* ******* ТӨХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03/156 дугаартай албан тоот /хх-3/, Хөдөлмөрийн эрхийн маргаан үүсгэх тухай 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/10 дугаартай албан тоот /хх-4/, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн бүх гишүүдийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хурлын тогтоол /хх-8-9/, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр /хх-10-23/, ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн байгуулсан хамтын гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-25-38/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: 2024 оны 02 дугаар сарын 09-ний А/23 дугаартай ******* ******* ******* ******* ТӨХК-ийн захирлын Ажилтнуудын албан тушаалын болон тарифт цалинг өөрчлөх тухай тушаал /хх-56/, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/132 дугаартай ******* ******* ******* ******* ТӨХК-ийн захирлын Ажилтнуудын албан тушаалын болон тарифт цалинг өөрчлөх тухай тушаал /хх-57-59/, ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн 2023-2024 оны хамтын гэрээ байгуулах талуудын төлөөлөгчдийн хурлын 6 дугаартай тэмдэглэл /хх-60-62/, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хх-63/, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/119 дугаартай ******* ******* ******* ******* ТӨХК-ийн захирлын Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилох тухай тушаал /хх-64-76/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-80/, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн дүрэм /хх-91-112/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* ******* ******* ******* ТӨХК болон -ийн Хамтын гэрээ-г байгуулан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр бүртгүүлсэн. Хамтын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.2.2 дахь хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ гэж заасан ч, ажил олгогч 10 хувиар нэмэгдүүлсэн. Хамтын гэрээний хэрэгжилтийг ханган ажиллахыг шаардахад 2024-02-13-ны өдрийн 03/156 тоот албан бичгээр татгалзсан хариуг ирүүлсэн. Уг маргааныг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэж тодорхойлсон.

2. Хариуцагч хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ТӨХК-ны зүгээс нийт ажилчдын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр заасны дагуу 2023 оны 11 дүгээр сард 20 хувиар, 2024 оны 01 дүгээр сард 10 хуваар нэмэгдүүлж олгосон... гэж татгалзсан.

3. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.ийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай ******* ******* ******* ******* ТӨХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даргаар сонгож, баталсан байх тул тус хороог төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд, улсын бүртгэлийн гэрчилгээнд мөн даргаар сонгогдсоныг баталгаажуулсан байна.

эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 43дугаар зүйлийн 1.-д Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана, мөн зүйлийн 2.-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан өргөдөл, бусад шаардлагатай баримт бичгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянан үзээд, шаардлага хангасан бол үйлдвэрчний эвлэлийг ажлын хоёр өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байх ба ******* ******* ******* ******* ТӨХК-ийн хороо нь улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1.2, 1.6.-д зааснаар ажилчидаа төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д энэ хуулийн 154.8.-д заасны дагуу гаргасан гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

. Ажил олгогч ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн Хамтын гэрээ байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд гэрээний 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй гэж заасан, Хамтын гэрээний 4.2.-т Нийт ажилтнуудын үндсэн ба цаг зэргийн тарифт цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Үүнд: 4.2.1.-д 2023-11-01-ний өдрөөс 20 хувиар, 4.2.2.-т 2024-01-01-ний өдрөөс 20 хувиар нэмэгдүүлнэ... гэжээ.

Хамтын гэрээний дагуу ******* ******* ******* ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай Ажилтнуудын үндсэн болон тарифт цалинг 2023 оны цалингийн санд багтаан нэмэх тухай тогтоолоор /хх108/ Компанийн 2023 оны батлагдсан санд багтаан ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсэн,

мөн ******* ******* ******* ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 01 дугаартай Ажилтнуудын үндсэн болон тарифт цалинг 2024 оны цалингийн санд багтаан нэмэх тухай тогтоолоор /хх111/ Компанийн 2024 оны батлагдсан санд багтаан ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.-д Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлэх бөгөөд мөн хуулийн 2.4.-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ-г холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Иймд хамтын гэрээний заалтыг ажил олгогч хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Хариуцагч тал, цалин нэмэх асуудал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авч байж нэмдэг, гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш гэж мэтгэлцэж байгаа ч, талууд Хамтын гэрээгээр ажилчдын цалинг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 хувиар нэмэхээр тохиролцож баталсан байна. Хамтын гэрээ батлахад ажил олгогчийн төлөөлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн зөвшөөрөл авах, тодруулбал ажилчдын цалинг нэмэх талаар тохиролцож шийдвэр гаргах байсан гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

******* ******* ******* ******* ТӨХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.-т Төлөөлөн удирдах зөвлөлийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан байх ба энд ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд Төлөөлөн удирдах зөвлөл ямар эрх хэмжээтэй оролцох талаар тодорхой заалтыг тусгаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.-д зааснаар ажил олгогч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ажил олгогчоос шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгаж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд Хамтын гэрээний хэрэгжилтийг хороо шаардах эрхтэй, ажил олгогч биелүүлэх үүрэгтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т заасан Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т Аливаа этгээд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно, 43.2.2-т хамтын гэрээг дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд нэгэнт талууд Хамтын гэрээгээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилчдын цалинг 20 хувиар нэмэхээр тохиролцож гэрээг баталсан, гэрээний дагуу 10 хувийн нэмэгдлийг олгосон, 10 хувийг нэмж олгох нь хуульд нийцнэ гэж үзэхээр байна.

Хариуцагчийн төлөөлөгч, тухайн маргаан нь хөдөлмөрийн сонирхлын маргаан тул Арбитр шийдвэрлэх ёстой гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12.-т "хөдөлмөрийн сонирхлын маргаан" гэж хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын үүссэн саналын зөрүүг ойлгохоор заасан бол, мөн хуулийн 4.1.16.-д "хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын үүссэн саналын зөрүүг хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хамтын гэрээг хэрэгжүүлэх шаардлага гаргасан нь хөдөлмөрийн эрхийн маргаан гэж үзнэ.

Түүнчлэн, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн хороо, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хандан гомдлоо шийдвэрүүлж, хуулийн дагуу шүүхэд хандсан байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн маргаж байгаа, ажилчдын хэн нь хэдэн төгрөгийн цалин авдаг, ямар гэрээгээр ажилладаг зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй, учир нь хамтын гэрээний заалтыг биелүүлэх шаардлага тул ажилчид тус бүрийн талаарх мэдээлэл шаардлагагүй гэж үзэв.

Иймд хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэрэгжих Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2.-т заасны дагуу 465 ажилтанд цалинг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэн, нөхөн олгохыг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин, алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэсэн бөгөөд 104.1.-д Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана гэж заасан байна. Нэхэмжлэгч, үндсэн цалин хөлсийг олгоогүй гэж маргаагүй бөгөөд Хамтын гэрээг хэрэгжүүлэх асуудалд алданги тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан СD нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан нотлох баримт биш болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4., 158 дугаар зүйлийн 158.1.1., 124 дүгээр зүйлийн 124.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ******* ******* ******* ТӨХК, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэрэгжих Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2.-т заасны дагуу 465 ажилтанд цалинг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэн, нөхөн олгохыг хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-д даалгаж, 465 ажилтанд цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт ******* ******* ******* ТӨХК-с 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА