Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00038/И |
Дугаар | 189/ШШ2024/00032 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 189/ШШ2024/00032
2024 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 189/ШШ2024/00032 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын
Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Х.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би тэтгэвэрт гарахаар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт ******* гэж овог буруу бичигдсэн учир тэтгэвэр тогтоох боломжгүй гэж хэлсэн. Тиймээс шүүхээр ******* гэдэг овгоор тогтоолгох шаардлагатай болсон. Миний овог зөрүүтэй ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг зөвөөр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын тодорхойлолт, Үндэсний төв архивын 03-08/3538 дугаар лавлагаа, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, шилжих хөдөлгөөний тэмдэглэл дэвтрийн хуулбар, ажлын тухай мэдээний дэвтрийн хуулбар, Б.*******, Г.******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хх-03-31/
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлгийг авч нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний эцэг /эх/-ийн нэрийг зөвтгөн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
2. ******* овогтой *******т оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон 080814 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон 054705 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч ******* ******* мөн болох нь ******* *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ******* *******ын ХААТР-1 маягт болон түүний төрсөн дүү ******* ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ******* *******, ******* нар нь төрөл садан мөн болохыг тогтоосон лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Мөн Гэрч Г.*******ийн шүүх хуралдааны үед өгсөн: Бид хоёр оноос хойш Багахангай Өртөөд хамт ажилладаг байсан, түүнийг ******* гэж овоглодог байсан юм. Би бага наснаас нь мэднэ. Бид нэг аймгийн хүмүүс...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.*******гийн шүүх хуралдааны үед өгсөн “...Би оноос хойш Х.*******тай хамт ажиллаж байсан. Хамт ажиллаж байхад ******* ******* гэдэг байсан юм. Үүнийг би гэрчилнэ..” гэх баримтуудаар нотлогдоно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримт хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан шүүх үнэлсэн болно.
5. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасантай харшлаагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай тохирсон тул гэрч Г.*******, Б.******* нарын тодорхойлолт, мэдүүлгийг үнэн зөвд тооцон үнэлж байна.
6. Иймд ******* *******т оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон 080814 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн болон 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон 054705 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/ мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, уг баримт нь шийдвэрийн үндэслэл болсон нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т зааснаар ******* овогт *******т оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон 080914 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч, 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон 054705 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ