Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00042/И |
Дугаар | 189/ШШ2024/00033 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 189/ШШ2024/00033
2024 07 24 | 189/ШШ2024/00033 |
|
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,792,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч М.гаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 7,511,501 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч М. нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 7,511,501 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Нэхэмжлэгч тал шүүхэд “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээ, Авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг, хариуцагч хариу тайлбараа өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч М.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 7,511,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 7,511,501 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135135 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч М.гаас тэмдэгтийн хураамжийн тал хувь 67,567.5 төгрөгийг, улсын төсвийн данснаас 67,567.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч М.д шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч овогт гийн д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 7,511,501 /долоон сая, таван зуун арван нэгэн мянга, таван зуун нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,135 /зуун гучин таван мянга, зуун гучин таван/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч М.гаас тэмдэгтийн хураамж 67,567.5 /жаран долоо мянга, таван зуун жаран долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 67,567.5 /жаран долоо мянга, таван зуун жаран долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч М. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ