Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00035/И |
Дугаар | 189/ШШ2024/00036 |
Огноо | 2024-08-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 189/ШШ2024/00036
2024 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 189/ШШ2024/00036 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* ажиллаж байсан байдал тогтоолгох, хүсэлт шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ******* аймаг******* дахь ******* ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нярваар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдсэн боловч архиваас шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болж байгаа тул ******* ББХК-д 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нярваар ажилласан жилийг тогтоож өгнө үү.
Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох хүсэлтдээ: 1989 онд ******* ББХК-иас нээж өгсөн хөдөлмөрийн дэвтэрт гэж бичсэн тул жинхэнэ эзэмшигчээр ******* овогтой ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.******* шүүхэд ирүүлсэн татгалзал, тайлбартаа: Миний бие 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, *******ны Засаг даргын тодорхойлолт, 343522 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, гэрч Б.ийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Т.ийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, Архивын тасгийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт, төрсний бүртгэлийн дэвтрийн хуулбар, М.гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-1-12/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь ******* аймгийн******* дахь ******* ББХК-д 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нярваар ажиллаж байсныг нотлох зарим баримт олдоогүйгээс шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1989 онд ******* ББХК-с нээж өгсөн хөдөлмөрийн дэвтэрт түүний нэр гэж зөрүүтэй бичигдсэн тул уг дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг тогтоолгох нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.******* хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбар ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1.-д заасны дагуу ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, мөн өөрөө олж авах боломжгүй төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх уг хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Уг захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн, уг шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч татгалзах хүсэлт ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4.-т заасны дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ