Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2024/00601

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2024/00601

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, ******* тооод оршин суух хаягтай, ******* /РД:*******, *******1/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Рашаант баг ******* тоотод оршин суух хаягтай, Ачит овогт Пүрэв-Очирын Т /РД:*******,*******/-нд холбогдох

 

8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Хариуцагч 2024 оны 03 сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг товыг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т нь 2023 оны 09 сарын 01-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн Урт цагаан руу явчихаад ирье гэж хэлэн миний тээврийн хэрэгсэл болох ******* улсын дугаартай kia-carnival маркийн автомашиныг минь авч явсан боловч утас нь холбогдохгүй 2 хоногийн дараа ирж машныг минь хөдөө унаж яваад эвдчихлээ, асааж чадалгүй хаячихаад ирлээ гэснээр бид 2 ярьж тохиролцсоноор Т та нэгэнт зарах гэж байсан юм бол би худалдаад авчихъя төлбөр болох 8,500,000 төгрөгийг 2023 оны 12 сарын 15-нд өгье гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл ямар ч тооцоо хийгээгүй учир энэ асуудлыг хянан шалгаад Д.Т-өөс хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Л.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, П.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь 

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Төд холбогдуулан машины үнэ 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2023 оны 09 сарын 01-ний өдөр түүний ******* улсын дугаартай kia carnival маркийн автомашиныг хөдөө унаж яваад эвдэлсэн, улмаар машиныг худалдаж авахаар тохирсон боловч үнэ 8,500,000 төгрөгийг нөөдрийг хүртэл төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч П.Т нь нэхэмжлэгчийн ******* улсын дугаартай киа карнивал маркийн автомашиныг гуйж авч яваад асахгүй болгож эвдэлсэн байна. Ийнхүү талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж хариуцагч дээрх машиныг 8,500,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч машины үнийг төлөөгүй,гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2024-02-13-ны өдөр гардуулан өгч 2024-02-27-ны өдөр хариу тайлбар ирүүлэх хугацааг тогтоож өгсөн боловч хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй,шүүх хуралдааны товыг 2024-03-29-ний өдөр хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Т-өөс 8,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Т-өөс 150,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН