Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00571

 

 

        2024        06          13

       151/ШШ2024/00571

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Х хэлтэс-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.М-т холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 1,528,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Ж.М нь 2019 онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 1,520,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Нотариатын зардал, үйлчилгээний хураамж 8500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч Ж.М нь нэхэмжлэлийн шаардлага 1,528,500 төгрөгийг Хөдөлмөр, эрхлэлтийн дэмжих сангийн Төрийн сангийн ... тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х хэлтэс нь Ж.М-т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 1,528,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь “Хариуцагч Ж.М нь нэхэмжлэлийн шаардлага 1,528,500 төгрөгийг Хөдөлмөр, эрхлэлтийн дэмжих сангийн Төрийн сангийн .... тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэх тайлбарыг гүйлгээний баримтын хамт ирүүлжээ.

Монгол Улсын Сангийн яамны.... өдрийн гүйлгээний баримтаас үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн Төрийн сангийн ... тоот дансанд 1,528,500 төгрөгийг “....” гэх гүйлгээний утгатайгаар М.А тушаасан байна. 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 1,528,500 төгрөгийг хариуцагч Ж.М нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.М-аас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь 19,703 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн .... тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

                                   ШҮҮГЧ                                    Д.ОТГОНЧУЛУУН