Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00607

 

 

 

 

 

            2024        06         25

       151/ШШ2024/00607

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.О-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 415,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ... тоот гэрээ байгуулан ... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi router зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 269,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 146,600 төгрөг буюу нийт 415,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Ч.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 415,600 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “М” ХХК нь Ч.О-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 415,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь “... хариуцагч Ч.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 415,600 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 415,600 төгрөгийг хариуцагч Ч.О нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,119 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,559.5 төгрөгийг, хариуцагч Ч.О-ээс 6,559.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                           

                                      ШҮҮГЧ                                   Д.ОТГОНЧУЛУУН