| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00779/И |
| Дугаар | 151/ШШ2024/00738 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2024/00738
| 2024 08 14 | 151/ШШ2024/00738 | |
|
|
|
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.О-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 400,814 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.О нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай 320,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ц.О нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 406 хоног хугацаа хэтрээд байна. Иймд хариуцагч Ц.О-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 189,509 төгрөг, үндсэн зээлийн хүү 174,418 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,887 төгрөг, нийт 400,814 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч М.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 400,814 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь Ц.О-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 400,814 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч М.Г нь “... Хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 400,814 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг ирүүлжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 400,814 төгрөгийг хариуцагч Ц.О нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,337.5 төгрөгийг, хариуцагч Ц.О-гаас 6,337.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН