Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00683

 

 

        2024        08         13

       151/ШШ2024/00683

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Э-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 1,699,800 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч С.Э нь манай компанийн "..." зайрмагийг үйлдвэрээс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1,710,000 төгрөгний зайрмагийг 7 хоногийн хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авсан. Улмаар хариуцагч нь 230,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,480,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.4-т "Алданги: Гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцон хоног тутам бодно" гэж заасан байх бөгөөд хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 480,000 төгрөгийг шилжүүлснийг алданги 133,200 төгрөгийг хассан. Иймд хариуцагч С.Э-аас 1,133,200 төгрөг, алданги 566,600 төгрөг, нийт 1,699,800 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“Г” ХХК нь хариуцагч С.Э-аас гэрээний үүрэгт 1,133,200 төгрөг, алданги 566,600 төгрөг, нийт 1,699,800 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Э нь зайрмагийн үндсэн төлбөр болох 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх үндсэн төлбөр 133,200 төгрөг, алданги 566,600 төгрөг, нийт 699,800 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Г” ХХК нь С.Э-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 1,699,800 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч С.Э нь “... Хариуцагч С.Э нь зайрмагийн үндсэн төлбөр болох 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх үндсэн төлбөр 133,200 төгрөг, алданги 566,600 төгрөг, нийт 699,800 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна” гэх тайлбарыг ирүүлжээ.

Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч “Г” ХХК нь үндсэн төлбөр 133,200 төгрөг, алданги 566,600 төгрөг, нийт 699,800 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болох нь “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-гийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,699,800 төгрөгийн 699,800 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч С.Э нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,075 төгрөгийг, хариуцагч С.Э-гаас 21,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                     

                                     ШҮҮГЧ                                     Д.ОТГОНЧУЛУУН