Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2024/00758

 

 

        2024        08         26

       151/ШШ2024/00758

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-т холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 525,732 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Э нь "О" ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ... тоот зээлийн гэрээг байгуулан тээлийн эрх нээсэн. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ... тоот зээлийг ... тоот дансанд зээлдэгч Б.Э нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч Б.Э-ээс үндсэн зээл 400,000 төгрөг, 166 хоногийн хүү 121,732 төгрөг, шимтгэл 4,000 төгрөг, нийт дүн 525,732 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“О” ХХК нь хариуцагч Б.Э-ээс гэрээний үүрэгт 525,732 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 525,732 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “О” ХХК нь Б.Э-т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 525,732 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “О” ХХК-ийн төлөөлөгч М.М нь “... Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 525,732 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэх тайлбарыг ирүүлжээ.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 525,732 төгрөгийг төлж барагдуулсан болох нь “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 525,732 төгрөгийг хариуцагч Б.Э нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8,211 төгрөгийг, хариуцагч Б.Э-гээс 8,211 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                     ШҮҮГЧ                                     Д.ОТГОНЧУЛУУН