Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2024/00763

 

 

        2024        08         28

       151/ШШ2024/00763

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

297,100 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус байгууллага нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хариуцагч "Г" ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 593,600 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан билээ. Гэтэл хариуцагч уг төлбөр тооцооноос 300,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 293,600 төгрөгийн тооцоог өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч "Г" ХХК-иас бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо 293,600 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 297,100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 297,100 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Т” ХХК нь "Г" ХХК-д холбогдуулан 297,100 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь “Тү” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 297,100 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг ирүүлжээ.

Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 297,100 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын хариу тайлбар, “Т” ХК-ийн гүйлгээний баримтаар тогтоогдож байна. 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 297,100 төгрөгийг хариуцагч “Г” ХХК нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4,785 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-аас 4,785 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                                                                                       

 

 

                                     ШҮҮГЧ                                     Д.ОТГОНЧУЛУУН