Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2024/00319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ********** сум ********** баг оршин суух ******* овогт **********гийн Ц*********ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц********* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:... Миний бие Л.Ц********** нь 1962 онд төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн ******** сумын *********** багт оршин сууж байна. Би 1980 онд цэргийн албан татагдаж 3 жилийн цэргийн алба хаагаад 1983 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1984 оны 05 дугаар сарын 04-өөс Завхан аймгийн ********* сумын ******* ******* **********г бригадын ******* тэжээлийн цэгийн жолоочоор томилогдон ажлын гараагаа эхэлж 1985 оноос туслах үйлдвэр бригадад ажилчин зэрэг ажлыг тасралтгүй хийж байгаад 1991 оны 06 дугаар сарын 01-ээс Тээврийн яамны харьяа ******* тээврийн ******* *******т засварын трестэд нормчноор томилогдон 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаад биеийн байдлаас болж групт орж ажлаасаа гарсан. Энэ хугацаанд манай байгуулаг нэр өөрчлөгдөж ******* ******* *******ын нэгдсэн ******* байгууламж *******тын компани болж байсан. Би нийгмийн даатгалын байцаагчид бичиг баримтаа үзүүлэхэд баримт бичиг зөрүүтэй шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг 1984 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Б******** бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор, 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ********** сумын ************ туслах үйлдвэр бригадад ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Тээврийн яамны харьяа ******* тээврийн ******* *******т засварын трестэд нормчноор, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Тээврийн яамны харьяа

******* тээврийн ******* *******т засварын трестэд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц********** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Ц************ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Ц************** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Л.Ц*********** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын ********** ******* бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор,

-1985 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ********* сумын ************ туслах үйлдвэр бригадад ажилчнаар,

-1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа ******* тээврийн ******* *******т засварын трестэд нормчноор,

-1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Тээврийн яамны харьяа ******* тээврийн ******* *******т засварын трестэд нормчноор тус тус ажиллаж байсан болх нь түүний 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 210680 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ************ сумын ************** даргын 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч С.П**********ийн өгсөн мэдүүлгийн: ...Ц********** 1983 оноос 1985 оны хооронд Завхан аймгийн ********* сумын ************ Сүүн заводод сүү зөөдөг машин барьдаг байсан. Тэрний дараагаар оныг сайн санахгүй байна мөн ************** уурын зууханд галч хийдэг байсан. Миний мэдэхийн 4-5 жил ажилласан. Би энэ нэгдэлд мал малладаг байсан. Ц**********ыг сайн мэднэ. Одоогийн байдлаар хэвтрийн дэглэмтэй бие нь тааруу байж байгаа ... гэх хэсэг,

гэрч Ж.************ийн өгсөн мэдүүлгийн: ...Би 1985 онд 8-р анги төгсөхөд Ц********* гуай Завхан аймгийн ************ сумын Шар нуруу багийн Уртын гол гэдэг заводод 53 гэсэн машины жолооч хийдэг байсан. Энэ талаар мэднэ. Хүүхэд байхад машинд сууж явдаг байсан. Зундаа сүү цөцгий зөөдөг. Дараагаар нь 1986 оны өвөл намайг ээлжийн амралтаараа ирж байхад Завхан аймгийн ************сумын уурын зууханд галч хийж байсан... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц************ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  ******** овогт Л********** Ц**********ыг 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын ********** ********* бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор,

-1985 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ************** туслах үйлдвэр бригадад ажилчнаар,

-1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа ******* тээврийн ******* *******т засварын трестэд нормчноор,

-1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Тээврийн яамны харьяа ******* тээврийн ******* *******т засварын трестэд нормчноор тус тус ажиллаж болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц***********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ