| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00316/И |
| Дугаар | 140/ШШ2024/00321 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 140/ШШ2024/00321
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******** сумын ********** багт оршин суух, ************ овогт Д******ын Ц************ын нэхэмжлэлтэй,
Завхан аймгийн ********** сумын * багт ма**********л маллаж байхдаа Д.Г******** нэрээр 1997 онд 151 толгой мал, 1998 онд 183 толгой мал, 1999 онд 276 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Д******ын Ц*********** гэдэг бөгөөд манай гэрийнхэн болон сумынхан Г********* гэдэг нэрээр дууддаг боловч миний албан ёсны бичиг баримтууд Ц**********нэрээр байдаг. Миний бие багадаа өвдөөд байхаар нь ээж аав ламаас асуухад Г******** гэж нэр өг гэсэн гэдэг түүнээс хойш хүмүүс намайг Г******** гэж дууддаг Би архиваас 1995-2000 оны малын "А" дансны лавлагаа авахад тухайн үеийн багийн дарга 1997-1999 оны малын А дансыг хөтлөхдөө миний нэрийг манай сум багийнхны мэддэг нэр болох Д.Г****** нэрээр хөтлөн бүртгэж архивт шилжүүлсэн байна.
Би нийгмийн даатгалын байцаагчид бичиг баримтаа үзүүлэхэд дээрх онуудын малын А дансанд нэр зөрсөн байна гэсэн учир шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн.
...Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Д.******** нэрээр гарсан Завхан аймгийн архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/452 дугаартай архивын лавлагаа, бусад баримтыг үндэслэн Д******* овогтой Ц********* намайг Завхан аймгийн ********* сумын *********** багт маллаж байхдаа Д.Г******** нэрээр 1997 онд 151, 1998 онд 183, 1999 онд 276 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр Г******* буюу Ц*********ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна.
Ц*********** нь архиваас 1995-2000 оны малын "А" дансны лавлагаа авахад тухайн үеийн багийн дарга 1997-1999 оны малын А дансыг хөтлөхдөө сум багийнхны мэддэг нэр болох Д.Г******** нэрээр хөтлөн бүртгэж архивд шилжүүлсэн байсан. Иймд энэ баримтыг залруулах боломжгүй болсон. Иймд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор нэхэмжлэлийг гаргасан Д******** овогтой Ц***********ыг Завхан аймгийн ********* сумын ******** багт маллаж байхдаа Д.Г******** нэрээр 1997 онд 151, 1998 онд 183, 1999 онд 276 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц*********ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Ц*********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаарзүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.Н********** нь Завхан аймгийн *********** сумын ********** багт мал маллаж байхдаа Д.Г******** нэрээр 1997 онд 151 толгой мал, 1998 онд 183 толгой мал, 1999 онд 276 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр Завхан аймгийн ********* сумын ********** багт мал маллаж байхдаа Д.Г********* нэрээр 1997 онд 151 толгой мал, 1998 онд 183 толгой мал, 1999 онд 276 толгой мал тоолуулж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн ********* тоот лавлагаагаар нотлогдож байна.
Түүнийг Д********ын Ц***********д гэж дууддаг байсан болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.
Харин Д************ Ц*********** анх Завхан аймгийн ****** сумын ******* багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягтуудыг нээхдээ түүний нэрийг Гүнчин гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 1997-1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Д********** Ц***********д нь Д*********ын Г********** нэрээр 1997 онд 151 толгой мал, 1998 онд 183 толгой мал, 1999 онд 276 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ц***********д нь Д.Г********* нэрээр мал маллаж байсан үйл явдлаа тогтоолгож байсан бөгөөд тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн **************** дугаартай шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн шийдвэрийг харгалзан үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Н*************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Я******* Д******** овогт Д********* Ц********* нь Завхан аймгийн ********** сумын * багт ма*****л маллаж байхдаа Д******ын Г****** нэрээр 1997 онд 151 толгой мал, 1998 онд 183 толгой мал, 1999 онд 276 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц***********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ