| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00304/И |
| Дугаар | 140/ШШ2024/00322 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 140/ШШ2024/00322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *********** дүүргийн *** дугаар хороо ************** тоотод оршин суух ************* овогт Н*********ийн Б*************ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...би 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Завхан аймгийн *** ****ын үйлдвэрийн шавар будагчин, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-нийг дуустал Завхан аймгийн ХАА-н үйлдвэрлэл үйлчилгээний *************** компаний барилгачнаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн **** дундын үйлдвэрийн шавар будагчин, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-нийг дуустал Завхан аймгийн **** үйлдвэрлэл үйлчилгээний ***********т компанид барилгачнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б********* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Б**********ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Б********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Н.Б********** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт шавар будагчнаар,
-1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Завхан аймгийн **** үйлдвэрлэл үйлчилгээний ************* компанид барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн **** ****ын үйлдвэрийн даргын 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай Ажилчид томилох тухай тушаал, түүний хавсралт, мөн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай Ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт, Завхан аймгийн ****-н үйлдвэрлэл үйлчилгээний ************* компанийн ерөнхий захирлын 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох ба сунгах тухай тушаал, мөн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг болох:
гэрч Ш.Д*************ийн өгсөн мэдүүлгийн: 1987 он байна уу 1988 он байна уу оныг нь нарийн сайн санахгүй байна. 1992 он хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын салбарт нь Н.Б**********цуг ажилладаг байсан. Б****** мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургууль төгсөж ирээд барилгын шавар будаг засал чимэглэлийн орон тоон дээр ирж байсан. Би энэ нэгдэлд нормчин хийдэг байсан. Б************ барилгын шавар, засал чимэглэл, дотор гадна аль алыг нь хийдэг байсан. Тухайн үеийн бригадын даамал нь Ж*********** гэдэг хүн байсан. Дарга нь А********* гэдэг хүн байсан. Н.Б******** ажилдаа маш сайн хөдөлмөрч хүн байсан... гэх мэдүүлэгтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Б************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ********* овогт Н**********ийн Б********г 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн **** ****ын үйлдвэрт шавар будагчнаар,
-1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Завхан аймгийн ***** **** үйлчилгээний ******************* компанид барилгачнаар тус тус ажиллаж болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Б***********ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ