Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0139

 

 

 

 

 

    2024            02           15                                      *******8/ШШ2024/39

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Н /РД:ЧО/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б ШТЭД: 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Б, Б.Б

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А

Хариуцагч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл

Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Хариуцагч: Хот байгуулалт хөгжлийн газар

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Гуравдагч этгээд: Т ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Р.Б, хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

1.1. Нэхэмжлэгч Ж.Наас Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны дэргэдэх газар эзэмших ашиглах эрхийн хянан шийдвэрлэх дэд зөвлөлд холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

1.2. Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албанд холбогдуулан Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн *******/1403 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

1.3. Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах

1.4. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулж 2020 оны дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ2020/0542 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын Ж.Нын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах

1.5 Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Анх Ж.Н Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/43 дугаар Газрын зөвшөөрөл олгох тухай захирамжаар Баянгол дүүргийн -р хорооны нутаг дэвсгэр У ХХК-ийн дэлгүүрийн зүүн талын давхрын ******* дугаар байрны баруун урд өнцөгт 6x4=24 м.кв бүхий талбайд павилон барих зөвшөөрлийг олгож, 1999 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 218 дугаар газрын гэрчилгээ олгож, Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ байгуулжээ.

3. Нэхэмжлэгчээс Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээг 2003 оны дүгээр сарын -ны өдрөөс эхлэн 2004 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл улирал тутам сунган ашиглаж байгаад Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн *******6 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, *******, ******* дугаар байрны дунд 36 м.кв газрыг баталгаажуулж, тус газрын гэрээг хугацаа тодорхойгүйгээр сунгуулсан байна.

4. Улмаар 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 80/5028 дугаар бүхий Газар эзэмшүүлэх гэрээг байгуулан 2007 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.

5. Нэхэмжлэгчээс 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Газрын албаны дарга н.Пд хандан гэрээний хугацааг сунгуулах өргөдөл гаргаснаар жил бүр газрын төлбөр тогтоосон акт үйлдэн тооцоо нийлж, баталгаажуулж явсаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2020 оны газрын төлбөрийг бүхэлд нь төлж 2020 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газар ашиглах хугацааг тогтоосон нь Газрын төлбөрийг тодорхойлох тухай 25 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн №1/5028 дугаар актаар тогтоогдож байна.

6. Гэвч Нийслэлийн Засаг даргын 27 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн орон сууцны *******, ******* дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж хэрэгжүүлэх эрхийг Т ХХК-д олгож Нийслэлийн Засаг даргын 29 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар захирамжаар 3522 м.кв газрыг тус компанид эзэмшүүлжээ.

7. Ж.Наас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Баянгол дүүргийн Засаг дарга С.Од хандан улмаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцээд эс зөвшөөрсөн шийдвэр гарснаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

8. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Миний бие 1990 оноос эхэлж цайны газрыг байгуулж ашиглаж явсан. 2008 он хүртэл газар ашиглах, эзэмших гэрээг сунгаж байсан. 2008 онд дууссан бөгөөд дахин сунгуулахаар өргөдөл өгсөн. Гэвч жижиг газар дээр газрын төлбөр тогтоодог актаар сунгадаг талаар хэлсэн. Сүүлд нь нарийн учрыг ойлгохгүй явж байсан. Газар ашиглах гэрчилгээг сунгаагүй байна. Таны газар хүчингүй гэж хэлж цайны газрыг нураасан. Газрын зураг дээр үзэхэд манай цайны газар байдаг. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Газар зохион байгуулах газар газрын төлбөрөө төлөх талаар хэлж би газрын төлбөрөө төлж байсан. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зөвлөлийн хурлаар орж таны газрын сунгах болоогүй гэж толгой эргүүлж байсан. Шууд л таны газрыг сунгахгүй гэж хэлэх ёстой байсан. Хөрөнгө мөнгөтэй хүн юу ч хийж болдог гэдгийг эндээс харж байна. Энэ хүмүүст миний цайны газар юу ч биш байж болно. Энэ бол миний өмч. Газар зохион байгуулах газраас хүн утасдаж цайны газрыг нураах талаар хэлсэн. Би 30 минутын дараа яваад очих талаар хэлсэн боловч очиход аль хэдийн Т ХХК-ийн н.Э******* гэх хүн нурааж байсан. Би ямар ч зүйл авах боломжгүй байсан тул намайг хохироож байна. Би тухайн газар үйл ажиллагаа явуулж амьдарч байсан. Газрын төлбөр болон бусад зүйлсийг нь тухай бүрт нь төлөөд явж байсан тул төлбөр байхгүй байсан гэж үзэж байгаа. Улс нийгэмд хохирол учруулсан зүйл байхгүй. Хүчтэй, мөнгөтэй хүмүүс л хүчгүй хүмүүсээ дийлдэг юм байна. Төр дахин төлөвлөлтөд орсон хүмүүстээ хохирлыг нь барагдуулаад өгдөг байх ёстой гэж үзэж байна. Энэ үндсэн дээр төрийн захиргааны байгууллагын шийдвэр хууль бус байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэжээ.

9. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн газрын зөвшөөрөл олгох тухай Б/43 дугаар захирамжаар иргэн Ж.Нт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6*4 буюу 24 м.кв газрыг павильоны зориулалттай 4 жилийн хугацаатай ашиглах эрх олгож шийдвэрлэсэн. Уг газар ашиглах эрхийг жил бүр сунгаж 2003 оны ******* дугаар сарын 31-ний өдөр хүртэл газар ашиглах эрхийн сунгаж байсан. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийг шилжүүлэх, баталгаажуулах, хугацаа сунгах тухай *******4 дугаар захирамжаар иргэн Ж.Нт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт маргааны бүхий байршилд 36 м.кв газрыг павильоны зориулалттай 1 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийн хугацааг сунгаж байсан. Улмаар дээрх газар ашиглах эрхийг 2007 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дугаар сарын 19-ний өдрийн 649 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт з******* ******* СӨХ-д 34,232 м.кв буюу нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг хамруулж газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 20******* оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/343 дугаар захирамжаар уг 34,232 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 27 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай ******* дугаар байрны барилгачдын төслийг баталж Т ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч газар эзэмших эрх дуусгавар болсны дараа буюу 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албантай хамтарч газрын төлбөр тогтоосон акт үйлдэж 2008 оноос 2020 он хүртэл газрын төлбөр тогтоосон актаар газрын төлж байсан. Тухайлбал газар эзэмших эрхгүй байсан. Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар иргэн, хуулийн этгээд газраа газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Дээрх зохицуулалтын үндэслэж Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлээгүй татгалзсан байдаг. Энэ үндэслэлээр бусдын эзэмшил, ашиглалтаар З******* ******* СӨХ-ны хууль ёсоор төсөл хэрэгжүүлж байгаа Т ХХК-ийн төсөл хэрэгжүүлж байгаа талбай нь газар эзэмших хүсэлт гаргасан учир хүсэлтийг шийдвэрлээгүй татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/35 дугаар захирамжийг хууль бус байсан тухайд хэлэхэд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар газрыг хуульд заасан журам, болзолтойгоор эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлнэ гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй. Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлж гэм буруутай этгээдээс гарсан хохирлыг нь төлүүлнэ гэж заасан. Дээрх хууль тогтоомжийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/35 дугаар захирамж гарсан. Захирамжийн зорилго нь ашиглалтын шаардлага хангахгүй байсан нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, газрын зөрчил арилгах зорилготой байсан. Сонсох ажиллагааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээд     эд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргэх ёстой гэж заасан. Болзол журмын дагуу 2021 оноос эхэлж тухайн дахин төлөвлөлтийн газарт сонсох ажиллагааны мэдэгдэл хүргэсэн. Энэ үйл баримт хэргийн материалд байгаа. Уг сонсох ажиллагааг хийсний дараа буюу 2022 оны дүгээр сард А/35 дугаар захирамж гарсан. Захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу 2022 оны 02 дугаар сараас хэлж эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд мэдэгдэж байсан. Мэдэгдсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хийгдсэн. Нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй учир газар чөлөөлөх үйл ажиллагаа хийгдсэн. Нөгөө талаас нэхэмжлэгч газар эзэмших, ашиглах эрхгүй. Газрын төлбөр тогтоолгож байсан нь нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй захирамж үндэслэл бүхий байсан. Нөхөн олговор олгох тухайд Монгол улсын Засгийн газрын 28 оны 222 дугаар тогтоол байна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам гэж байдаг. Тус журмын 3.1-т өмчлөх, эзэмших эрх бүхий газарт Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах. Тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө барих буюу барилга байгууламж, газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор тусгайлан заасан. Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн тухайн тусан өмчлөх эзэмших эрх бүхий газарт нь байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан. Нэхэмжлэгч тухайн журмын үйлчлэлд хамаарахгүй буюу газар эзэмших, ашиглах эрхгүй. Хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй этгээд. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

10. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ж.Нт 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн *******7 дугаар захирамжаар             Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 36 м.кв павильоны зориулалттай олгосон. Газрын хугацаа дуусаж 2022 онд газар чөлөөлөх акт гаргасан. Газар эзэмших эрхгүй этгээд байсан тул мэдэгдэх хуудсыг өгч газар чөлөөлөх ажлын хийсэн. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 649 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34,232 м.кв бүхий нэхэмжлэгчийн ашиглаж байсан 36 м.кв газрыг хамруулж З******* ******* СӨХ-д 5 жилийн хугацаатай ашиглуулж шийдвэрлэсэн. Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна гэжээ гэжээ.

*******. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б: Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлсэн. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 649 дүгээр захирамжаар З******* ******* СӨХ-д газар ашиглах эрхийг олгосон. 2021 оны 343 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийг нь сунгасан байгаа. Үүний дараа 27 оны 736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны буюу *******, ******* дугаар байрны барилгачдын бүсэд төсөл хэрэгжүүлэхээр Т ХХК-ийг батламж гаргаж эрх олгосон байдаг. Иргэн Ж.Нт Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлээгүй. Газар эзэмшүүлэх гэрчилгээ олгоогүй. Т ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэхэд газрын ямар нэгэн давхцал байхгүй байсан учир Нийслэлийн Засаг дарга тус хэрэгт хариуцагчаар орох боломжгүй гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар хэргийн оролцогч буюу хариуцагч хэн бэ гэдэг талаар тодорхойлж өгсөн байгаа. Энэ хэрэгт Нийслэлийн Засаг дарга хариуцагчаар оролцох нь үндэслэлгүй гэж үзэж байна.

*******. Хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н: ...Т ХХК-д Нийслэлийн Засаг даргын 27 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаартай ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны барилгыг дахин төлөвлүүлэн барилгажуулахаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламж олгосон захирамжийг үндэслэж Т ХХК-д Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны *******, ******* дугаар байрыг буулгаж нийт 2,948 м.кв эдэлбэр газрын 2,088 м.кв барилгажих талбайд орон сууцны үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 2020 оны дүгээр сарын 24-ний өдөр ГБМЗХ2020/0542 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан. Нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэлд дурдсан газар нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй. Хотын төвд байршилтай учир Газрын тухай хуульд зааснаар инженер шугам сүжээ болон сүлжээ төлөвлөхөөр төлөвлөгдсөн газар зөвхөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгодог хэсэг байгаа. Энэ хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан байгаа. Мөн 2003 оноос эхэлж хэрэгжсэн Газрын тухай хуульд зааснаар павильоны зориулалттай газар ашиглуулах зохицуулалт байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тодорхойгүй байна. Иргэн Ж.Н газар эзэмших эрхийн гэрчилгээгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Тус газрын архитектур төлөвлөлтийн даалгавар ямар нэгэн иргэн, хуулийн этгээдийн эзэмших эрхтэй газар дээр давхцуулж олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 24 оны 7 дугаар сарын 05 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо *******, ******* дугаар байранд Барилгын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.1-т зааснаар газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм дүрэм БМБД22/2006 холбогдох заалтуудыг хангахгүй болсон. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй газар хөдлөлтөд тэсвэргүй гэж тогтоогдсон тул уг байруудыг 24 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж хориглосон байдаг. Нийтийн зориулалттай орон сууцны баримлын ашиглалтыг хориглох шийдвэр гарсан. Нийслэлийн Засаг даргын 24 оны ******* дүгээр сарын 21-ний өдөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилга дахин төлөвлөж барилгажуулах тухай А/977 дугаар захирамж гарсан. Тус захирамж дээр *******, ******* дугаар байр хамрагдаж байгаа. Энэ талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 26 оны /08 дугаар шийдвэрээр Барилгын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх заалтыг барилгын норм дүрэмд холбогдох заалтуудыг хангахгүй болсон тул *******, ******* дугаар байрыг ашиглахыг хориглосон. Дээрх 3 захиргааны актыг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 27 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц болох *******, ******* дугаар байрны барилгажих төслийг боловсруулж хэрэгжүүлэгчээр ******* ХХК шалгарсныг батламжилж эрх олгосон. Баянгол дүүргийн Засаг даргын 28 оны А/222 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцанд үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудын үйл ажиллагааг зогсоох тухай албан захирамж гарсан. Сая дурдсан дээрх захиргааны актууд өнөөдрийн байдлаар бүгд хүчин төгөлдөр байгаа. Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих талаар заасан байх ба энэ хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргын дүгнэлтийг үндэслэж тухайн барилга байгууламжийг ашиглахыг хориглосон. Улмаар ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж дахин төлөвлөх шийдвэр нь хууль зөрчөөгүй. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих нь хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нэг төрөл бөгөөд энэ нь үйл ажиллагаа явуулахдаа түүний аюулгүй байдлыг хангах, хот байгуулалт төлөвлөлтийн үндсэн зарчим. Нийтийн эрх ашгийг эрхэмлэх, хот суурин газрыг хөгжүүлэхэд баримлах үндсэн зарчмыг хэрэгжүүлэхээр хуульчилж өгсөн. Дээрх захиргааны актууд хууль болон журмыг зөрчөөгүй байна.

...Гэтэл нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн ямар хууль ёсны эрх, ашиг хөндөгдөж байгаа талаар нь ойлгомжгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж харагдаж байна. Яагаад гэвэл хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй. Эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Гэтэл миний эрх ашиг зөрчигдөөд байна гэж үйл ажиллагаа явуулж байгаа ажлыг зогсоож шүүхэд олон байгууллагыг хариуцагчаар татаад 2 жил үргэлжилж байна. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх тухай хуульчилж өгсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж зааж өгсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааж өгсөн. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийн хэлнэ гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгчид энэ талаар баримт бичиг байхгүй. Мөн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.7-д зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар нь төрийн мэдэлд байна гэж заасан. Төрийн мэдэлд гэхээр төсөл хэрэгжүүлж байгаа Нийслэлийг хэлж байгаа. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аж ахуй нэгжид олгох эсэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Энэ нь өөрөө дахин төлөвлөлтийн магистраль шугам явж байдаг 600-гийн бүдүүн хоолой. 5 шараас зүүн дөрвөн зам хүртэл явдаг бохирын хоолой байдаг. Энэ шугамын давхцал *******, ******* дугаар байрны голоор явдаг. Энэ асуудлыг Баянгол дүүргийн Засаг дарга шийдэх хэмжээний асуудал биш. Эрх нь Нийслэлийн Засаг даргад байгаа. Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэн, аж ахуй нэгжтэй давхцаагүй газар дээр дахин төлөвлөлт зарлаж, дахин төлөвлөлтөд оролцож байгаа компаниудад мэдээллийг нээлттэй тавьдаг. Энэ газрын давхцал хэн дээр байгаа хэдэн айл байдаг. Хэн өмчлөгч вэ гэдэг талаар судалж байж компани барилга барих уу, үгүй юу гэдэг дээр сонгон шалгаруулалтад оролцдог. Манай компанийг 27 онд сонгон шалгаруулалтад оролцоход Нийслэлийн Засаг даргын мэдээлэл дээр газрын давхцал байхгүй. Ямар нэгэн иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн, ашиглуулсан мэдээлэл огт байгаагүй. Мөн *******, ******* дугаар байрны өмчлөгч нарын мэдээллийг өгсөн. Тус мэдээлэл дунд иргэн Ж.Н гэх хүний нэр байгаагүй. Өмчлөлийн гэрчилгээ байсан бол бүртгэлийн байгууллагаас авсан баримт бичгийн шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Байхгүй гэдэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөө нэхэмжлэлийн шаардлага нь ямар зүйл гаргаж ямар эрх нь сэргэх гэж байгаа нь ойлгомжгүй байгаа тул ойлгомжгүй нэхэмжлэлийн шүүх шийдвэрлэх боломжгүй байдаг тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

1. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Анх Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар тус дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* дугаар байрны баруун урд өнцөгт 24м2 бүхий талбайд павилион барихыг нэхэмжлэгч Ж.Нт зөвшөөрч гэрээ гэрчилгээ олгож, газрын төлбөрийг дүүргийн газрын санд оруулахыг Газар эдэлбэр, байгаль орчны асуудал хариуцсан зохион байгуулагч С.Б*******ид үүрэг болгосон байна.

1.2. Дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нь 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай /хуучин нэрээр/ 36м.кв газар ашиглах гэрээ байгуулан 2004 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл улирал тутам сунган ашиглаж байгаад Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн *******6 дугаар захирамжаар тус гэрээг хугацаа тодорхойгүйгээр сунгуулсан байна.

1.3. Улмаар 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 80/5028 дугаар бүхий Газар эзэмшүүлэх гэрээг байгуулан 2007 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримт тогтоогдож байна.

1.4. Нэхэмжлэгчээс 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Газрын албаны дарга н.Пд хандан гэрээний хугацааг сунгуулах өргөдөл гаргаснаар жил бүр газрын төлбөр тогтоосон акт үйлдэн тооцоо нийлж, баталгаажуулж явсаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2020 оны газрын төлбөрийг бүхэлд нь төлж 2020 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газар ашиглах хугацааг тогтоосон байна.

1.5. Энэ хугацаанд маргаан бүхий газар цахилгааны техникийн нөхцөл авсан, цэвэр бохир усны шугам татсан байна.

1.6. Нийслэлийн Засаг даргын 24 оны А/977 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 24 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн -/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож ашиглахыг хориглосон нийтийн орон сууцны барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэсэн.

1.7. Уг захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 27 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн орон сууцны *******, ******* дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж хэрэгжүүлэх эрхийг Т ХХК-д олгож Нийслэлийн Засаг даргын 29 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар захирамжаар 3522 м.кв газрыг тус компанид эзэмшүүлжээ.

2. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба болон тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Ж.Наас Баянгол дүүргийн Засаг дарга С.Од хандан ...Ж.Н надад 1999 онд Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/43 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төмөр замын *******, ******* дугаар байрны дунд газар олгож, манайх цайны газар ажиллуулан амьдарч байна. Тбмөр замын Барилга, орон сууцны 2 дугаар ангиас зохих зөвшөөрлийг авч 1999 онд цахилгааны шугамыг 60 метрээс, 2000 онд халуун хүйтэн усны шугамыг 17 метрээс, бохир усны шугамыг хувиасаа хөрөнгө гарган татуулсан...Газар ашиглах, эзэмших гэрээг 2004 онд Баянгол дүүргийн Засаг даргын *******6 дугаар захирамжаар сунгаж өгсөн. 2008 онд газар ашиглах, эзэмших эрх дуусахаас өмнө Газрын албанд очиж хугацааг нь сунгуулахаар уулзсан боловч төлбөрийн актаар газраа эзэмшиж ашиглаж болно гэсэн...Манай цайны газар дахин төлөвлөлтөөр газарт орж орон сууцны хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар Т ХХК хэрэгжүүлэн... 10 дугаар байрыг буулган шинээр барьж байна...Би цайны газраа 21 жил эзэмшин ашиглаж байна...Манай цайны газар инженерийн шугам сүлжээнд холбогдсон хотын дүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгө тул газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, нөхөн олгож амьдралд минь тусална уу... гэх хүсэлтийг гаргасан байна.

2.2. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцээд эс зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.

2.3. Нэхэмжлэгч Ж.Наас Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлд холбогдуулан Ж.Н миний газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тус зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлагыг, Баянгол дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг тус шүүхэд гаргасан.

2.4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих, 21.2.4-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх гэж тус тус заажээ.

2.5. Нэхэмжлэгч Ж.Нын ашиглаж байсан газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь хэрэгт авагдсан баримтууд, шүүхээс хийсэн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх тул дүүргийн Засаг даргад тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрх хуулиар олгогдоогүй байна.

2.6. Нэхэмжлэгч Ж.Нт анх 1999 онд олгосон газрын гэрчилгээ нь 4 жилийн хугацаатай байсан байх бөгөөд түүнээс хойш хариуцагчаас гарсан шийдвэр нь гэрээг сунгах агуулгатай байх бөгөөд дахин гэрчилгээ олгогдоогүй байна.

2.7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.

2.8. Нэхэмжлэгчийн хувьд 1999 онд олгосон газрын гэрчилгээний дагуу 4 жил эзэмшсэн бөгөөд үүнээс хойш Газар ашиглах гэрээ байгуулан жил бүр сунгуулсан үйл баримт тогтоогдсон, харин газрыг хууль ёсны дагуу эзэмшээгүй байх тул Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлд холбогдуулан Ж.Н миний газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тус зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлагыг, Баянгол дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.9. Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх үүднээс....объект зөвшөөрөлгүй байрлуулсан тохиолдолд...албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

2.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 3281 дүгээр захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн.

2.*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасан байна.

2.*******. Хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэгчээс эхлээд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байхыг, улмаар тухайн акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжсэн байх урьдач нөхцлийг шаардах бөгөөд маргаан бүхий тохиолдолд эдгээр нөхцөл хангагдахгүй байна.

2.13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.14. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна, 104.3-д Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно., 104.4-д Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж тус тус зохицуулжээ.

2.15. Хэргийн үйл баримтаас нэгтгэн дүгнэвэл энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дугаарт дурдсан газар ашиглах төлбөр тогтоох тухай актыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж, 2020 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан нь нэхэмжлэгчид ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож улмаар хохирол учруулсан гэж үзэхээр байна.

2.16. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар ашиглах төлбөр тогтоох актыг сунгасны улмаас өөрт учирсан хохирол, нөхөх олговрын талаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

3. Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан шаардлагын тухайд:

3.1. Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаарт дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 27 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан гуравдагч этгээд Т ХХК-д Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны *******, ******* дугаар байруудыг буулган 2948,2 м.кв эдэлбэр газрын 2088,4 м.кв барилгажих талбайд орон сууц, үйлчилгээ, контор, зочид буудлын зориулалтаар 2020 оны дүгээр сарын 24-ний өдөр ГБМЗХ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон байна.

3.2. Уг даалгавар нь Нийслэлийн Засаг даргын 24 оны А/977, 27 оны А/736 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэхээр олгогдсон, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газартай давхцалгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын нэхэмжлэгч Ж.Нын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг шүүхэд гаргасан.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.

4.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргад гандан газар эзэмших талаар аливаа өргөдөл, хүсэлт гаргаагүй.

4.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Наас Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлд холбогдуулан гаргасан Ж.Н миний газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тус зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлага, Баянгол дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны дүгээр сарын 24-ний өдрийн ГБМЗХ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын нэхэмжлэгч Ж.Нын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Наас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                 ШҮҮГЧ                               Ц.ОДМАА