| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00215/И |
| Дугаар | 140/ШШ2024/00328 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 140/ШШ2024/00328
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ***** хороо, ********** гудамж ******* тоотод байршилтай, **********ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ***** сумын **** баг, ********* оршин суух хаягтай М*******ы А*********** холбогдох,
Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авсан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,642,729 төгрөг, алданги 1,821,364 төгрөг, нийт 5,464,093 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Б**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О********, хариуцагч М.А***********, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "О***********н" ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.А********* нь манай "О************" ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ********** тоот "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулж, манай компаниас бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, хамтарч ажиллаж байсан. Хариуцагч нь энэхүү гэрээний барьцаа хөрөнгө болгож 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр №*********тоот "Барьцааны гэрээ"-г байгуулж, тус гэрээгээр иргэн М.А************* нь өөрийн өмчлөлийн Завхан аймаг, ********** сум, *** баг, ************** хэсэг *** гудамж, ** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг болно.
Иймд хариуцагчаас "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,642,729 төгрөг, алданги 1,821,364 төгрөг, нийт 5,464,093 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч М.А********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь О************ ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №2-********* тоот гэрээ байгуулж өөрийн хашаа байшингаа барьцаалан тус компанийн барааг өөрийн эзэмшлийн агуулахаа тус компанид сард 400,000 төгрөгөөр түрээслэж, тус компанитай эрсдлийн сан үүсгэн сар бүр цалингаасаа 200,000 төгрөг төвлөрүүлэхээр гэрээ байгуулж Завхан аймагт бараа худалдан борлуулах гэрээт борлуулагчаар ажилласан.
Гэрээт борлуулагчаар ажиллах хугацаандаа бараа бүтээгдэхүүнийг нь борлуулж, борлуулсан барааны үнийг тус компанийн данс болох Хаан банкны **********, захирал Ц.М*********ын *************** тоот дансанд тухай бүр нь шилжүүлж байсан. Ингэж шилжүүэхдээ өөрийнхөө данснаас, эрсдлийн санд хуримтлагдсан мөнгө, 2, 3 сарын цалингийн үлдэгдэл, мөн агуулахын 3-аас 6 сар хүртэлх хугацааны түрээсийн үлдэгдлээр барагдуулсан.
Бараа бүтээгдэхүүн авсан дэлгүүрүүд маань надаар дамжуулалгүй шууд шилжүүлж байсан. /Дансны хуулгаар баталгаажуулав/
Тус компанитай байгуулсан гэрээгээ 2023 оны 3 сарын 28-ны өдөр дуусгавар болгож барааны үлдэгдлийн тулгалт болон үлдэгдлийн данс бүртгэлийн тооцоог хийж барааны үлдэгдэл болох 18 сая төгрөгийн үлдэгдэлтэй тооцоог 2010 оны 10 сард дуусгавар болгосон.
Тус 18 сая төгрөгийг үлдэгдлийг 2023 оны 10 сард дуусгавар болгосон байхад 5464030 төгрөг, хүү, алданги нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй.
Компанитай тооцоо нийлж дуусахаас өмнө 3 сая төгрөгийн үнэ бүхий барааг хугацаа нь дууссан байна буцаан авах талаар компанийн захирал болон нягтлан бодогчид удаа дараа хэлэхэд буцаан авах талаар ярьж байсан хэдий ч аваагүй.
Хугацаа нь дууссан бараагаа авахгүй удаад байхаар нь гахайны фермд ачуулж устгуулсан. /тус фермийн ажилтан гэрчилнэ/
Хугацаа дууссан шалтгаан нь тус компани нь бараа нийлүүлэхдээ гэрээт борлуулагч миний саналыг авалгүйгээр удаан зарагддаг, зарим нь зарагдах боломжгүй барааг их хэмжээгээр шууд ачуулж ирүүлдэг байсантай холбоотой гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "О************" ХХК нь хариуцагч М.А**********т холбогдуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авсан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,642,729 төгрөг, алданги 1,821,364 төгрөг, нийт 5,464,093 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч "О**********" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,642,729 төгрөг болгож, хариуцагч М.А************* нь уг мөнгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлж эвлэрсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч "О************" ХХК-ийн нэхэмжлэлтэй М.А************ холбогдох бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авсан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,642,729 төгрөг, алданги 1,821,364 төгрөг, нийт 5,464,093 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч 3,642,729 төгрөгийг өгч авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,200 төгрөгөөс 36617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************36,617 төгрөгийг, төрийн сангийн ************** тоот данснаас 67583 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 104,200 төгрөгийг нэхэмжлэгч "О**************" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч М.А************ сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ