Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02472

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02472

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б холбогдох 1,583,703.85 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 320,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,263,709.85 төгрөгийн шаардлагыг хариуцагч Б төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 сарын 20-ний өдөр 421,237 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ний өдөр 421,237 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ний өдөр 421,235.85 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,290 төгрөгийн 20,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамжид 20,145 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 20,145 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА