| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00308/И |
| Дугаар | 140/ШШ2024/00330 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 140/ШШ2024/00330
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ****************ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ************* сумын ************ багт оршин суух хаягтай ********* овгийн Б********ын Б*********д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 2,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ************** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус ********** аймгийн *********** сумын ******* багийн иргэн Б*******ын Б************ нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ************** сумын Засаг даргын тамгын газраас Малжуулах зээлийн гэрээ-ний дагуу 3,000,000 төгрөгийг хүүгүй 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний дагуу 400,000 төгрөгийг төлсөн, үлдэх 2,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй......Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана" гэж хуульчилсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Б.Б***********аас малжуулах зээлийн гэрээний төлбөр 2,000,000 төгрөгийг гаргуулж, Хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн банкны ************* дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Банзрагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********* овогтой *********** нь ********* сумын малжуулах сангаас 2.000.000 төгрөг авсан нь үнэн. 2.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ************ нь хариуцагч Б.Б************ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,400,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б********** нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...2,000,000 төгрөг авсан нь үнэн. 2,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ************* нь хариуцагч Б.Б************ холбогдуулан малжуулах зээлийн гэрээний төлбөр 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Б.Б********* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Б.Б*********ийн төлөх 2,400,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 53,350 төгрөгийн 50 хувь болох 26,675 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.Б*********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,400,000 төгрөгийг хариуцагч Б.Б*********** нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Б.Б**********аас 26,675 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ************ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ