Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02430

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02430 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 12А байр, 32 дугаар тоотод оршин суух, Боржигон овогт Базаррагчаагийн Ууганбаяр /РД:СЮ73111614/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ** дүүрэг, 00 дугаар хороо, **,00 дүгээр байр, 00 дугаар тоотод оршин суух, Х /РД:0000000/,

Хариуцагч:** дүүрэг, 0 дугаар хороо, ** 1 дүгээр гудамж, 0 дугаар тоотод оршин суух,  А /РД:0000000/-д холбогдох,

132,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р,

 

Хариуцагч: Ц.Анх-Өрнөх,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.нь хариуцагч Ц., Б.нартай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 0443 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн билээ. Уг зээлийн гэрээгээр Б.нь 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, нийт 3 сарын хугацаатайгаар, барьцаагүйгээр зээлдүүлж, Мөн өдрөө Ц. Хаан банкны 000000 тоот дансанд 80,000,000 төгрөгийг, Б. Богд банкны 0000 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн билээ. Гэрээний 3.6.1-3.6.3-т зааснаар 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт /нийт 23,000,000 төгрөг/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт /нийт 33,000,000 төгрөг/, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг хүүгийн хамт /нийт 53,000,000 төгрөг/ бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон билээ. Гэтэл Ц., Б. нар нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө төлөөгүй, төлөхөөс зайлсхийгээд байгаа болно. Тэрээр эхний төлөлтийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт /нийт 23,000,000 төгрөг/ хийх байсан боловч хийгээгүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,400,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 20,400,000 төгрөг төлсөн билээ. Мөн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан. Нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцох хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийг буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх нийт 374 хоногоор тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зохицуулалтад нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцсон болно. Тооцоолол 2022 оны 10 дугаар сарын 30-наас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний хүртэл нийт 374 хоног 2022 оны 12 дугаар сарын 30 өдөр гүйцэтгэх ёстой байсан үүрэг 88,600,000 төгрөг, нэг хоногт тооцох алданги 443,000 төгрөг, алданги тооцох хоног 347, алдангийн дүн 165,682,000 төгрөг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зохицуулалтад нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцоход 44,300,000 төгрөг. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний байдлаар төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл 88,600,000 төгрөг, 3 сарын хүү 0, алданги 44,300,000 төгрөг, нийт 132,900,000 төгрөг. Иймд хариуцагч Ц., Б. нараас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 88,600.000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 44,300,000 төгрөг, бүгд 132,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б. хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц., Б нартай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 0000 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн билээ. Уг зээлийн гэрээгээр Б. нь 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, нийт 3 сарын хугацаатайгаар, барьцаагүйгээр зээлдүүлж, Мөн өдрөө Ц. Хаан банкны 00000 тоот дансанд 80,000,000 төгрөгийг, Б. Богд банкны 0000 тоот дансанд 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн билээ. Гэрээний 3.6.1-3.6.3-т зааснаар 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт /нийт 23,000,000 төгрөг/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт /нийт 33,000,000 төгрөг/, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг хүүгийн хамт /нийт 53,000,000 төгрөг/ бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон билээ. Гэтэл Ц, Б нар нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө төлөөгүй, төлөхөөс зайлсхийгээд байгаа болно. Тэрээр эхний төлөлтийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт /нийт 23,000,000 төгрөг/ хийх байсан боловч хийгээгүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,400,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 20,400,000 төгрөг төлсөн байдаг. Мөн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан. Нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцох хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийг буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх нийт 374 хоногоор тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зохицуулалтад нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцсон болно. Тооцоолол 2022 оны 10 дугаар сарын 30-наас 2024 оны 01 дүгээр сарын 19-ны хүртэл нийт 374 хоног 2022 оны 12 дугаар сарын 30 өдөр гүйцэтгэх ёстой байсан үүрэг 88,600,000 төгрөг, нэг хоногт тооцох алданги 443,000 төгрөг, алданги тооцох хоног 347, алдангийн дүн 165,682,000 төгрөг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зохицуулалтад нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцоход 44,300,000 төгрөг. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний байдлаар төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл 88,600,000 төгрөг, 3 сарын хүү 0, алданги 44,300,000 төгрөг, нийт 132,900,000 төгрөг. Иймд хариуцагч Ц, Б. нараас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 88,600.000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 44,300,000 төгрөг, бүгд 132,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б. хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. гэжээ.

3.Хариуцагч Ц , Б. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гэрээгээр 3 сарын хугацаатай 100,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. Хамгийн сүүлийн төлөлт нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар заасан гэрээ байсан. Гэтэл 12 дугаар сарын 14-ны өдөр 1,000,000 төгрөгийг хийсэн. Үүнээс хойш ямар ч төлөлт хийгдээгүй. Нэхэмжлэгч өөрөө санхүүгийн хүн байдаг. 2022 оны 12 дугаар сарын 30-аас хойш төлөх хугацааг тооцохлоор олон хоног өнгөрсөн байдаг. Хариуцагч тал хүнлэг ёсоор хандаад өгөх ёстой мөнгөө өгөөд боломжгүй бол тайлбарлаад явсан бол шүүхээр явахгүй байсан гэдгээ хэлдэг. Мөнгийг нь өгье энд ир тэнд ир гэх мэтчилэн оройн цагаар дандаа худлаа ярьдаг байсан. Бизнес нь зогссон нь нэхэмжлэгчээс шалтгаалсан зүйл биш гэж бодож байна. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлөөд дуусгасан байх ёстой байсан. Зээлийн гэрээний хариуцлагыг алдсан байна. Алданги гэдэг нь гэрээний эрх зүйн хариуцлага байдаг. Та хэлсэн тохирсондоо байж чадаагүй бол хариуцлагаа хүлээх нь байх ёстой зарчим юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж бодож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Үндсэн зээлсэн мөнгийг зээлдэгч зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй. Хэрвээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу алдангийг гэрээний 3.7-т зааснаар алдангиа нэхэмжилсэн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болдоггүй учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийнхаа хувийг хуульд заасны дагуу багасгаж, 44,300,000 төгрөгийн алданги нийт 132,900,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. 88,600,000 төгрөгийг яаж гарсан бэ гэхээр 20,400,000 төгрөгөөс хүү 9,000,000 төгрөгийг хасахаар 11,400,000 төгрөгийг үндсэн зээлээс төлсөн байна гэж тооцоод 100,000,000 төгрөгөөс хасахаар 88,600,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл байна. Нэхэмжлэл дээрээ тодорхой тусгасан. гэжээ.

4.Хариуцагч Ц.шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. ахаас мөнгө авсан нь үнэн. Тухайн үед хэлэлцэж ярилцаж байгаад тохиролцож байсан. Б ахын таньдаг хүний объект ороод түрээслэгчидтэй засвар хийсэн байхад ажиллуулна гэж байхгүй түрээсийн мөнгөнөөс 10,000,000 төгрөг өгсөнгүй гээд шүүхээр маргалдаад сүүлдээ 30,000,000 төгрөгийн өрөнд орсон. Тухайн үед олсон мөнгөө Б ахын данс руу удаа дараа хийгээд явж байсан. Б. ах намайг ойлгоод төлөх хугацаа олгож байсан. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй шалтгаан нь бүх үйл ажиллагаа маань зогсоод бие өвдсөн одоо л гайгүй болж байна. Авсан мөнгөө төлнө. гэв.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банк -ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны Богд банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 17 цаг 30 минутын Нийслэлийн тойргийн нотариатч Д. зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц., Б.н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны 13 цаг 42 минутад Нийслэлийн тойргийн нотариатч Г. итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 14-ний 1122 дугаартай татварын албаны тодорхойлолт, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2024/0000 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

6.Хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц., Б. нарт холбогдуулан 132,900,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, хариуцагч Б. мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 5 сарын 8-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Б. эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц. Б. нартай 2022 оны 9 сарын 30-ны өдөр 0000 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 100,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн боловч зээлийн гэрээний хугацаандаа зээлийг барагдуулаагүй. Иймд зээлийн үндсэн төлбөр 88,600,000 төгрөг, алданги 44,300 төгрөг, нийт 132,900,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээс няцаасан. Үүнд: Миний бие эрүүл мэндийн улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажиллуулж буй обьектод их хэмжээний засвар хийсэн боловч буцаан гаргаж чадаагүй, ашигтай ажиллаж чадаагүй, иймд зээлийг төлөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагаас алданги 44,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б. болон хариуцагч Ц., Б. нар нь 2022 оны 9 сарын 30-ны өдөр 0000 дугаартай зээлийн гэрээг байгуулж, тус гэрээгээр 100,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй олгохоор харилцан тохиролцжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

8.Талууд 2022 оны 9 сарын 30-ны өдөр 0000 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ хүчин төгөлдөр, зээлдүүлэгчээс зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарт 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 20,400,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

Харин эрүүл мэндийн улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажиллуулж буй обьектод их хэмжээний засвар хийсэн боловч буцаан гаргаж чадаагүй, ашигтай ажиллаж чадаагүй, иймд зээлийг төлөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагаас алданги 44,300,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 232 дугаар зүйлийн 232.2-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж зээлийн гэрээний үүрэг болон алдангийг төлөхөөр тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б. нь 2022 оны 9 сарын 30-ны өдөр 0443 дугаартай зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, алдангийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний хүү болох 9,000,000 төгрөгийг хариуцагч нарын төлсөн 20,400,000 төгрөгөөс хасаж тооцсон бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 88,600,000 гэх тайлбар үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү, алдангийн тооцооллоос үзэхэд зээлдэгч Ц, Б. нар нь зээлийн үүргээ хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байх ба зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоногийг 2022 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн тооцвол 374 хоног хэтрүүлсэн байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь болох 443,000 төгрөгөөр тооцвол хариуцагч нь алдангид 44,300,000 төгрөг төлөхөөр байна.

Хариуцагч нар нь эрүүл мэндийн улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажиллуулж буй обьектод их хэмжээний засвар хийсэн боловч буцаан гаргаж чадаагүй, ашигтай ажиллаж чадаагүй, иймд зээлийг үүргээс алданги 44,300,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлах боловч дээрх үндэслэл нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд хамааралгүй байх тул тус үндэслэлээр хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ц., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 132,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.олгох үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц., Б. нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 132,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б. олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц. Б нараас 822,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА