Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02415

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02415

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э. холбогдох 868,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох 868,980 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 434,980 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 434,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,406 төгрөгийн 12,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э. улсын тэмдэгтийн хураамжид 12,703 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 12,703 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА