Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 140/ШШ2024/00331

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн *********** сумын ********** багт оршин суух хаягтай Б**********ийн Н**********д холбогдох,

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 1,778,.250 /нэг сая долоон зуун далан найман мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн *************** /Цэргийн мөнгөн төлбөрийн данс/-нд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *************ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус аймгийн ************* сумын ********* багийн иргэн Б*******ийн Н********** нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаартай захирамжаар иргэн Б*********ийн Н*********ыг цэрэг татлагын товчооны шийдвэрийн дагуу цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 1.778.250 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан байна. Гэтэл Б.Н**********д цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 1.778.250 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг даалгасан боловч одоог хүртэл биелүүлээгүй байна....Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана" гэж хуульчилсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Б. Н***********с Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 1.778.250 дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Н********* нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 1,778,250 төгрөг, уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.Н************д холбогдуулан Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 1.778.250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. Н********** нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Миний бие ********* овогтой Н********** нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 1,778,250 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ... гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.Н*********д холбогдуулан Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 1.778.250 / нэг сая долоон зуун далан найман мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100090000983 /Цэргийн мөнгөн төлбөрийн данс/-нд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Н********* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ************ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Б.Н**********ын төлөх 1,778,250 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 43,402 төгрөгийн 50 хувь болох 21,201 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.Н*********** холбогдуулан Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 1,778,250 төгрөгийг хариуцагч Б.Н********** бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Б.Н************аас 21,201 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Н************ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ