Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/02062

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/02062

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** оршин суух  Т /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** оршин суух  А /РД:000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Э.

Хариуцагч Г.,

Хариуцагчийн өмгөөлөгч У.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Г холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.Т миний бие 2009 онд Г.А танилцаж улмаар 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж 11196117156 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Энэ хугацаанд бидний дунд үл ойлголцох асуудал гардаг байсан нь улмаар даамжирч ажил төрөл хийлгэхгүй хардаж хэрүүл маргаан хийдэг нь хэрээс хэтэрч намайг одоо тэвчишгүй байдалд оруулснаас болоод одоо миний бие цаашид энэ хүнтэй хамтран амьдарч чадахгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ. 

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрүүл маргаантай байдаг учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хэмжээгээр төлнө. гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Тгэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй танилцлаа. А миний бие 2009 онд нөхөр болох й танилцаж бид 2 нь 2011 оноос хамтран амьдарсан. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Т. өлгийдөн авсан. Хүү маань одоо 10-н настай. Нийслэлийн ерөнхий боловсролын 31-р дунд сургуульд 5г ангид суралцаж, эрүүл энх өсөж хүмүүжиж байна. Энэ хугацаанд бид хоёрын хооронд хэрэлдэж, маргах зүйлүүд олон байсан. Нөхөр маань 2022 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд гэрээсээ явж тусдаа амьдарсан. Сураг тавихад төрсөн дүүгийндээ амьдарч байгаа нэрээр Б.Баттунгалаг /утас-88070832/ гэдэг эмэгтэйтэй байр түрээслэн хамтран амьдарч байгааг мэдсэн тэр дариудаа Тулгийн ээжид хэлсэн боловч тоогоогүй. Би 10 дугаар сард түрээсийн байрнаас нөхрийнхөө хувцсыг аваад нөхөртэйгөө гэртээ ирсэн. Би тэр эмэгтэйтэй нь холбоо барьж холд гэж гуйсан юм. Гэтэл 11 дүгээр сард нөхөр маань тэр эмэгтэйтэй холбоогоо таслаагүй уулздаг байсныг мэдээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. 2022 оны 4 дүгээр сард энэ талаар найз, нөхөд эргэн тойрны хүмүүсээс асууж сурагласаар байж Б.Ба гэдэг эмэгтэйтэй дахин хамтран амьдарч байгааг мэдсэн. Энэ нөхцөл байдлыг нөхрийн маань аав, ээж 2, эрэгтэй дүү, 1 эмэгтэй дүү нар нь бүгд мэдэж түрээслэн амьдарч байсан байранд нь очиж уулзсан юм. Гэртээ ирсэн 2023 оны 10 дугаар сараас 07 дугаар сар хүртэл гэртээ байх өдөр нь ховордож 7 хоногийн 2-3 өдөрт нь гэртээ ирж бусад өдрүүдэд гадуур хонож холбоо, чимээгүй алга болдог болсон. Энэ байдлаас болж бид 2-ын дунд маш их хэрүүл маргаан үргэлжилсээр ийнхүү 2023 оны 07 дугаар сард хүү бид 2-оос тусдаа амьдарч байна. Одоо ч гэсэн Б. гэх эмэгтэйтэй холбоотой хамтран амьдарч байгаа учраас энэ хүнээс болоод нэхэмжлэл гаргаж байгаа гэж бодож байна. Г.А миний бие нь нөхөр хүүхэдтэйгээ 14 жилийн хугацаанд амьдрахдаа хүүгээ өнчрүүлж аавгүй өсгөхгүй, аав нь хүүдээ хэрэгтэй гэж бодож гэр бүлээ элэг бүтэн байлгахыг хүсэж ирсэн. Ар гэртээ санаа зоволгүй, хүүгийнхээ хичээл сургуульд санаа зоволгүй аль болох ажлыг нь хийлгэх гэж зорьдог байсан. Алдаа оноо хийдэггүй хүн гэж байхгүй аль болох нөхрийгөө алдсанч уучилж хамтдаа даван туулж ирсэн. Нөхөр бид 2-ын дунд хэрүүл маргаан гарах зүйл нь зөвхөн эмэгтэй хүнээс болдог. Одоо ч бас ийм нөхцөл байдлаас болж хэрүүл маргаан гарсан ч би хүүхдээ өнчрүүлэхийг, аавгүй өсгөхийг хүсэхгүй байна. Учир нь хүүд маань аав нь хэрэгтэй, хүүгийн минь ирээдүйд маш том өөрчлөлт орно гэж бодож байна. Хүү минь шилжилтийн насан дээрээ ирж байгаа хагас өнчин амьдралаар өсөж том болох нь хүүхдийн ирээдүй, хүмүүжилд маш муугаар нөлөөлнө гэж бодож байна. Нэг ёсондоо миний хүүгийн ирээдүйгээр гараа угааж байна гэж хэлэх гэсэн юм. Тиймээс миний бие нь Э.Т эвлэрэх хугацаа авахыг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагч Г.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр салах хүсэлт гаргасан. Эхэндээ би эсэргүүцэж байсан. Нөхрөөсөө салахгүй, үр хүүхдээ өнчрүүлэхгүй, 14 жилийн амьдралыг нураахгүй гэж саяхныг хүртэл явсан. Шалтгаан нь архи хэрэглэдэг. Архи хэрэглээд гэртээ ирэхгүй байх нөхцөл байдал 2, 3 жил үүсээд, энэ хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд явсан. Тэр бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд, одоо больчих, гэр бүлээ элэг бүтэн аваад явъя гэхэд саяхныг хүртэл тийм байсан. Эвлэрүүлэн зуучлах төв дээр очоод ярихад би салахгүй, хүүхдээ өнчрүүлэхгүй гэж байсан. Өнөөдөр гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд ороод байна. гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Т иргэний үнэмлэхийн хуулбар, Э., Г. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч иргэний үнэмлэхийн хуулбар, Т.н төрсний бүртгэлийн 0000872267 дугаартай гэрчилгээний хуулбар, Э.Т, Г нарын гэрлэсний бүртгэлийн 000000 дугаартай гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгин нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Э.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Бидний дунд үл ойлголцох асуудал гардаг байсан нь улмаар даамжирч ажил төрөл хийлгэхгүй хардаж хэрүүл маргаан хийдэг нь хэрээс хэтэрч намайг одоо тэвчишгүй байдалд оруулснаас болоод одоо миний бие цаашид энэ хүнтэй хамтран амьдарч чадахгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэв.

 

3.Хариуцагчаас гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Э.Т болон хариуцагч Г.А нар 2009 онд танилцаж, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Т төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч Э.Т болон хариуцагч Г.А нар үл ойлголцол, хэрүүл маргаанаас болж тусдаа амьдардаг талаар тайлбар гаргаж байна.

 

7.Мөн гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон нь хэрэгт цугларсан *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 00159 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8.Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа тайлбарласан, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүл хийх шаардлагагүй гэх талуудын тайлбар зэрэг нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэгч Э. болон хариуцагч Г.А нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

9.Талууд хүү Т.Төг эх Г асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

10.Нэхэмжлэгч Э. нь хүү Т.Т тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба талууд Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлгийг хэмжээг гаргуулах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргасан.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Т.Т16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Т тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

11.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй, 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба Э.нь хүү Т.Тй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Г.А даалгах үндэслэлтэй гэж үзэв.

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Т болон  Ар нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Тг эх Г.Ан асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Т.Т 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Э.Т тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Э.Тулга нь хүү Т.Төлөөтэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Г.А даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/01411

Улаанбаатар хот