Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/615

 

Ц.А, М.Мнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч М.Мөмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ч.Алдар,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Ц.Ц.А өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэл зэргийг үндэслэн Ц.А, М.Мнарт холбогдох эрүүгийн 2003 00493  дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц.А,  

2. М.М,  

Шүүгдэгч Ц.Ц.Ань 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 цаг 14 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнгэрваан” худалдааны төвийн баруун урд замд “Тоёота Прадо” загварын 1УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14. Түр ба удаан зогсох 14.1-д заасан “жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо ... зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-д заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 36 настай эрэгтэй Г.Ань тухайн тээврийн хэрэгслийн зорчигчийн хаалгыг онгойлгоод зорчих хэсэг дээр зогсож байх үедээ эсрэг урсгалаас явж байсан М.М жолоочтой “Тоёота Приус” загварын 1 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргөгдөж, улмаар амь нас нь хохирсон,  

Шүүгдэгч М.М нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 цаг 14 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнгэрваан” худалдааны төвийн баруун урд замд “Г” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 1 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т заасан “эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна”, мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, /утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Ц.Ажолоочтой “Тоёота” маркийн “Прадо” загварын 1УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигчийн хаалгыг онгойлгоод зорчих хэсэг дээр зогсож байсан 36 настай, эрэгтэй Г.Г.Аыг мөргөж, улмаар амь нас нь хохирч, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Ц.Ц.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, М.Мүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ц.Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Ц.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ц.Аод оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасаж, биечлэн 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Аод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ц.Аоос 11.623.119 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аолгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч нас барснаас учирсан гэм хор учруулсан төлбөрийг нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэлээс үлдэх 104.461.340 төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон Ц.Ц.А оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Ц.Аоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ц.А, М.Мнар нь цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба Ц.Ц.Ань баримтаар нотлогдсон шүүхээс тогтоосон төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Аод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж, баримтыг Ц.А, М.Мнарт холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмгөөлөгч, хохирогчийн зүгээс 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 286 дугаартай шийтгэх тогтоолд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Уг шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн гэм буруугийн талаар:

1. “Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.Мгэм буруутай үйлдлээс хэрэг гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.М нь тухайн цаг мөчид өөрийнх нь ямар ч саадгүйгээр зорчиж байсан урсгал руу явган зорчигч Г.Г.Аыг урдуур нь орж ирэхийг урьдчилан мэдэж, ухамсарлах боломжгүй байсан ба гэрлийн солбилцолд орсны улмаас түүнийг харалгүйгээр мөргөж амь насыг хохироосон бөгөөд тухайн осол явган зорчигч Г.Г.Аын буруутай үйлдлээс шалтгаалан гарсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шинжлэн судлагдсан дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгч М.М нь зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэм буруутай болох нь баримтаар нотлогдож байх боловч тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул холбогдох хэргийг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримтанд авагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн бөгөөд уг бичлэгт “Прадо” маркийн автомашины хаалга онгорхой тус хаалган дээр гэрэл ойж харагдаж байгаа болох нь тод харагддаг. Эндээс үзэхэд М.М нь аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой оролцсон бол уг осол гарахгүй байх байсан нь нотлогддог. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсох боломжтой хурдыг сонгон явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байхад шүүх анхаарч үзээгүй. Хэдийгээр хавтаст хэрэгт хэд хэдэн шинжээчийн дүгнэлт байгаа боловч Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 “Шинжээчийн дүгнэлтийг шүүх...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана” гэж хуульчлан заасан байхад хэргийг хэт нэг талыг баримтлан шийдсэнд гомдолтой байна. Иймд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Ц.А өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Аыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэрэгт буруутган шалгасан байна. Шинжлэн судалсан хавтаст хэрэг дэх нотлох баримтууд: 1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудсанд хэргийн газрын үзлэг гэрэл зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудсанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд камерын бичлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар хуудсанд гэрч Ц.Ц.А мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудсанд гэрч М.Ммэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №202137 шинжээчийн дүгнэлт хариулт 5: Зорчигч Г.А нь аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүй зорчих хэсэг тал руу буусан нь осол гарах шууд шалтгаан болсон гэж үзэж байна. Үндэслэл нь:

1. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №202137 шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргасан тухайд: Хавтаст хэргийн материалд 125-126 дугаар хуудсанд хэрэг учрал болсон цаг хугацаанд шүүгдэгч Ц.Ц.Ань гэрчээр өгсөн мэдүүлгийг болон хавтаст хэргийн материалын 40 дэх хуудсанд хавсаргасан камерын бичлэгийг, харьцуулан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлахад: Шүүгдэгч Ц.Ц.А гэрчээр өгч байсан мэдүүлэг болон камерын бичлэг нь тохирч байна гэж үзэж байна. Учир нь нэг хөл нь протезтой хүн хажуу тийшээ 2 хөлөөрөө хөндлөн зогсох боломжгүй гэж үзсэн өмгөөлөгчийн хувьд, мөн уг тээврийн ослыг гаргаагүй. Шүүгдэгч Ц.Ц.Атүүнийг явуулахгүй байх арга хэмжээ авч эхний машин өнгөрөхөд болон 2 дахь машин иртэл, машины хаалганд хөл нь хөндлөн байрлалтай чаргууцалдсан шинж байдалтай байхыг шинжлэн судлахад, шүүх үзэхдээ зүгээр хаалганы ард зогсож тонгойж байгаа мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь, хэрэг учрал болсон цаг хугацаанд шүүгдэгч Ц.Ц.Атухайн нөхцөл байдлыг гэрчийн мэдүүлгээр өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр өгсөн ба камерын бичлэг болон өөрийн ажиллаж байсан “Хз” ХХК-ийн захирал Д.Нхэлсэн талаар /1хх 121/ гэрч Д.Нгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад шүүх үнэлэхгүй гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын мэдүүлгийг үнэлж байгаа нь хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан байхад хууль сануулсан байна, нотлох баримтаар тооцлоо гэж байгаа нь үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолтой Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Н.Уранбайгаль давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/2 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний улмаас хуульд заасан хохирол учруулсныг ойлгоно. Шүүгдэгч М.М нь “миний нүд гялбаад үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон, тэгсэн гэнэт пид гэж дуугараад л юм мөргөх шиг болсон, ... би өөрийн явах зорчих хэсгээр л автомашин жолоодож явсан ...” гэж тайлбарлан мэдүүлдэг боловч энэ нь жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа аюулгүй байдлаа хангах, зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай бусад арга хэмжээг даруй авах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.Ц.Ань тээврийн хэрэгсэл жолоодон зорчих хэсэг дээр түр зогсолт хийхдээ тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж зогссон бол, шүүгдэгч М.М нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зорчих хэсэг дээр гэрлээ асаагаад зогсож байсан тээврийн хэрэгслийг харсан даруй хурдаа сааруулсан бол, хөдөлгөөнд оролцож явах үедээ замаа голлож явсан бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан. Жолооч Ц.Ц.Ань автомашиныг зорчих хэсгээс чөлөөлөхгүй байх нь замын хөдөлгөөнд эрсдэлтэй байдал бий болж зам тээврийн осол гарч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан. Шүүгдэгч М.М нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зорчих хэсэг дээр гэрлээ асаагаад зогсож байсан тээврийн хэрэгслийг харсан даруй хурдаа сааруулаагүй, хөдөлгөөнд оролцож явах үедээ замаа голлож яваагүйн улмаас хүний амь нас хохирсон, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдолтой санал нэг байна. Миний хувьд хэрэг гарах үед хамт байсан. Тухайн үед машин маш хурдтай ирсэн, нүд ирмэхийн зуур болсон. М.Мбуруутай, хайхрамжгүй үйлдлээс болж миний нөхөр амь насаа алдсан, би маш их гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл надаас уучлалт гуйгаагүй.” гэв.

Шүүгдэгч М.Мөмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцлаа. Талууд хэргийг өөрсдийн зүгээс дүгнэж байна. Миний зүгээс, дүрс бичлэгт тухайн ослын нөхцөл байдал тодорхой харагддаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “жолооч аюул саад тулгарахыг мэдсэн бол зогсоох арга хэмжээ авна” гэж заасан мөн эсрэг урсгалд зогсож байсан тээврийн хэрэгслийг аюул саад гэж үзээд байна, эсрэг урсгалд зогсож байгаа тээврийн хэрэгсэл нь аюул саад биш бөгөөд үүн дээр олон шинжээчийн дүгнэлт байдаг. Механик инженерийн сургуулийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан дүгнэлтээр зорчих хэсэг дээр тээврийн хэрэгсэл нь тоормозноос А цэг хүртэлх зайд бүрэн зогсох боломжтой мөн боломжгүй талаар тусгасан байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ослын шалтгааны талаар дүгнэлт гаргасан байдаг. “Тээврийн хэрэгслээр зорчигч нь явган хүний зам талбай буюу хөвөө рүү эсвэл ар тал руу буух хэрэв боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зорчих хэсэгт бууж, сууж болно” гэсэн шаардлагыг хангаагүй уг авто машины урд хаалга 1.1 метр өргөн энэ нь шууд эсрэг урсгал руу бууж ойртон ирсэн авто машинд мөргөгдөх ослын шалтгаан болсон талаар дүгнэлтэд тусгасан байдаг. Мөн Дотоод хэргийн их сургуулиас гаргасан дүгнэлт байдаг. Аюулгүй байдлыг ханган бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зорчигч тал руу буусан нь осол гарах шууд шалтгаан болсон талаар тусгасан байдаг. А цэг дээр явган зорчигч тээврийн хэрэгсэлтэй огтлолцоход аль оролцогч нь давуу эрхтэй талаар асуухад автомашин давуу эрхтэй гэсэн байдаг. Мөнхтулга эгнээндээ явсан, голын цагаан зурааснаас 50 см-ын зайтай байсныг өөрийн эгнээндээ явсан гэж үзэж байна. Хэрэв энэ нөхцлийг буруутгах юм бол Монгол Улсад Замын хөдөлгөөний дүрмийг бүх жолооч зөрчиж байгаа боломжоор хүнийг буруутгаж болохгүй. Тийм учраас анхан шатны шүүх М.М талаар үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Ц.Ц.А өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.Ц.Ань 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 цаг 14 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнгэрваан” худалдааны төвийн баруун урд замд “Тоёота Прадо” загварын 1УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14. Түр ба удаан зогсох 14.1-д заасан “жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо ... зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-д заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийн зорчигчийн хаалгыг онгойлгоод зорчих хэсэг дээр зогсож байсан Г.Ань эсрэг урсгалаар явж байсан М.М жолоочтой “Тоёота Приус” загварын 1 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргөгдөж, улмаар амь нас нь хохирсон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын“... талийгаач “бие засъя” гэж хэлэхээр нь жолооч зам дээр зогссон, талийгаач хаалгаа онгойлгоод буугаад хаалганы ард зогсоод машиныхаа хаалгыг хааж амжаагүй байхад замын эсрэг талаас маш хурдтай марк, дугаар нь тодорхойгүй тээврийн хэрэгсэл мөргөсөн. Мөргөсөн автомашин байхгүй зугтаасан байсан. ...” /1хх 42-44/,

гэрч Д.Нгийн “...Ц.Ц.Анад руу залгаад энэ машины эхнэр, нөхөр хоёр хоорондоо хэрэлдээд эхнэр нь нөхрөө цохьсон чинь нөхөр нь машинаа зогсоо гээд машины арааг түлхээд “Р” дээр тавьж зогсоогоод машинаас буугаад машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн.” /1хх 121/,

яллагдагч Ц.Ц.А “...Нөхрийнх нь уур хүрээд намайг “автомашинаа зогсоо, автомашинаа зогсоохгүй бол би үсэрчихнэ шүү” гээд өндөр дуугаар хэлэхээр нь автомашины хаалгыг автоматаар дотроос түгжсэн байсан боловч согтуу хүн автомашиныхаа хаалгыг онгойлгочих байх гэж их айсан. Би шууд машиныг зогсоосон, зогссон газар нь 2 талдаа явган хүний замтай авто зам байсан. Би автомашиныг дөнгөж зогсоогоод их гэрлээ унтраагаад аваарын гэрлээ асаасан. Автомашинаас тэр ах буугаад автомашины хаалгаа хаахгүйгээр 1-2 минут орчим эхнэртэйгээ маргалдсан. Эхнэр нь нөхрөө “автомашинаас буу, зайл” гэж хөөсөн. Нөхөр нь “зайлж болно, явж чадна” гэж хэрэлдээд байсан. Тэр ах эсрэг урсгалын эгнээнд дөнгөж ороод зогсож байтал Орбитоос хотын төв рүү явах чиглэлээс ирж явсан автомашин их гэрлээ асаачихсан явж байсан тул харанхуйд нүд гялбаад автомашинаас буусан ахыг мөргөөд, зогсолгүйгээр тэр чигээрээ явчихсан.” /2хх 3-4/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2129 дугаартай: “Талийгаач Г.Г.Аын цогцост баруун талын олон хавирганы хугарал, хоёр талын уушигны уг, элэгний холбоост цус хуралт, зүрхний баруун тосгуурын ар ханан дахь голомтлог цус хуралт, баруун зовхинд шарх, хэвлий, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун хацар, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Талийгаач дээрх цээжний битүү гэмтэл зүрхний няцралын улмаас зүрх зогсож нас баржээ. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 130-134/,

Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 05-н өдрийн 30212011031948277266 дугаартай: “ ...зүүн гар талын арыг харах толь сууриараа хугарсан, зүүн урд крыло 60x35 см талбайд хонхойсон, урд шил бүхэлдээ цуурч няцарсан зэрэг нь ослын үед үүссэн гэж үзэж байна. Харин зүүн урд дохионы гэрлийн ламп асахгүй, улсын дугаарын гэрлийн ламп асахгүй зэрэг нь ашиглалтын явцад үүссэн гэмтэл. Дээрх гэрлийн ламп асахгүй байгаа нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй гэж үзэж байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 145-150/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4211 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн сетка болон саарал өнгийн толины хавтас нь Тоёота приус маркийн 1 УБХ улсын дугаартай автомашины эд ангитай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн сетка болон саарал өнгийн толины хавтас нь Тоёота приус маркийн 1 УБХ дугаартай автомашины эд ангид өнгө, хэлбэр дүрс болон түгжээгээрээ таарч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 157-165/,

Техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14/24 дугаартай: “Жолооч Ц.Ц.Ань Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо ...зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3,14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэх дүгнэлт /1хх 211-212/,

Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 202137 дугаартай: “...Жолооч Ц.Ц.Ань Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3,14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэсэн заалтыг зөрчин хашлаганаас 1,4 м зайтай зогссон байна. Хэрвээ хашлаганд шахаж зогссон бол осол гарахгүй байх боломжтой” гэх дүгнэлт /2хх 150-152/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-28/, хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 36-40/, зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1хх 33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх М.Мүйлдлийг “...тухайн цаг мөчид өөрийнх нь ямар ч саадгүйгээр зорчиж байсан урсгал руу явган зорчигч Г.Г.Аыг урдуур нь орж ирэхийг урьдчилан мэдэж, ухамсарлах боломжгүй байсан ба гэрлийн солбицолд орсны улмаас түүнийг харалгүйгээр мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд тухайн осол явган зорчигч Г.Г.Аын буруутай үйлдлээс шалтгаалан гарсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, мөн зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай болох нь баримтаар нотлогдож байх боловч тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж тус тус хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба шүүхээс Ц.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын гаргасан баримтын нотлогдсон хэмжээнд хангаж, бусад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Гэхдээ, анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан 11.623.119 төгрөгийг шүүгдэгч Ц.Аоос дангаар нь гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аолгохоор шийдвэрлэснийг энэхүү магадлалаар өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Учир нь, иргэний хариуцагч Д.Н нь гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд мөн байна.

Энэ нь, хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /2хх 28-30/, иргэний хариуцагч Д.Нгийн “...Манайх Ц.Аыг жолоочийн даатгалд хамруулаад, гэрээ байгуулаад дуудлагын жолоочоор ажилд авсан.  2020 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед миний 99890630 дугаарын утсанд ...дуудлага ирсэн. Уг дуудлага Ц.Ц.А ээлжин дээр таараад би уг автомашин дээр хүргэж өгсөн. ...” /1хх 121/, шүүгдэгч Ц.Ц.А “...би “Хз” ХХК-нд дуудлагын жолоочоор ажилд ороод 15 хоног болж байсан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний шөнө компанийн дарга Д.Нтай хамт явж байхад, манай даргын утсанд 88064105 дугаараас дуудлага ирсэн. Тэгээд Д.Н дарга намайг 25 дугаар автобусны буудал дээр буулгасан юм. ...” /2хх 2-4/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын “...би гарахаасаа өмнө 88064105 дугаар руу залгаж дуудлагын жолооч дуудсан. Удалгүй дуудлагын жолооч ирж 1УНГ улсын дугаартай Тоёота Прадо” загварын тээврийн хэрэгслийг бариад хөдөлсөн.” /1хх 42-44/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Түүнчлэн иргэний хариуцагч болох “Хз” ХХК-ийн захирал Д.Н нь өөр рүү нь хандсан “дуудлагын жолооч авах” хүсэлтийн дагуу Ц.Аыг томилж явуулсан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.    

Иймд хохирогчид гаргуулан олгох 11.623.119 төгрөгийн тал хувь болох 5.811.559 төгрөгийг иргэний хариуцагч Д.Нгаас гаргуулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Ц.Ц.А өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Ур бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ц.Ань Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 100 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 

7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ц.Аоос 11.623.119 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аолгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Аоос 5.811.559 /таван сая найман зуун арван нэгэн мянга таван зуун тавин ес/ төгрөг, иргэний хариуцагч Д.Нгаас 5.811.559 /таван сая найман зуун арван нэгэн мянга таван зуун тавин ес/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аолгосугай.” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Ц.Ц.А өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.А 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОЧМАНДАХ

 

                                   ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ