| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/01676/И |
| Дугаар | 142/ШШ2023/01504 |
| Огноо | 2023-11-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2023/01504
| 2023 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2023/01504 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо, 2-р хороолол тээвэрчид гудамж ......... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 20-р хороо, .......... байранд байрлах ******* ******* ******* ******* ******* /РД:5966833/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг........ тоотод оршин суух, овогт
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг........ тоотод оршин суух, овогт -д нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 47,777,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 17-нд иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.
Хариуцагч Б.эд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу явах болсон шалтгаанаар өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ванчиг овогтой ******* ******* нь өөрийн эзэмшлийн ZVW353012676 аралын дугаартай, 21-03 УАВ улсын дугаартай цайвар цэнхэр Рrius-З5 маркийн автомашиныг ************** ******* ******* *******-иар дамжуулан худалдан авагч талын гаргасан хүсэлт, нөхцөлийн дагуу Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд заасныг үнд*******лэн худалдах, худалдан авах гэрээг хийж 23,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Үүнд: Д. нь Б.ийн зөвшөөрлөөр түүнийг төлөөлж, түүний нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ХХАГ/З-АЗ/сар/дугаар 15 тоот гэрээгээр гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 18,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус гэрээний 2.3-т заасан дансанд шилжүүлэх ёстой байсан ч гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй ба урьдчилгаа төлбөрт худалдан авагч талын санал болгосны дагуу 5,000,000 төгрөг төлөхөөр тусгасан боловч бэлэн мөнгө байхгүй гэх шалтгаанаар 5,000,000 төлбөрийн барьцаанд Веnz маркийн авто машиныг үлдэ*******эн ба уг автомашиныг зараад 5,000,000 төгрөгөө өгнө гээд 2020 оны 06 дугаар сард авч явсан ч гэрээний урьдчилгаа төлбөрөө мөн л төлөөгүй. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дууссаны дараа 7,000,000 төгрөг төлсөн. Д. нь дээрх гэрээгээр хүлэ*******эн үүргээ биелүүлээгүй тул дахин 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ХХАГ/АЗ-115 дугаартай гэрээний сунгалт хийж худалдан авагчийн санал болгосны дагуу төлбөрийн нөхцөлийг гэрээний 2.2-т заасны дагуу Лизинг-ээр тохирч, төлбөрийг гэрээний 2.3-т заасан хугацаанд сарын 2.7 хувийн хүүгээр тооцож 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр *******вэл Голомт банкны 3655100800 тоот данс руу хавсралт хүснэгтийн дагуу 22,224,548.5 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч гэрээ байгуулсан ч дахин гэрээний 2.3 болон 4.2-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй 3 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд гэрээний 3.7-д зааснаар автомашины үнийг шаардаж байсан ч тухай бүр Удахгүй өгнө г*******ээр өнөөдрийг хүрсэн. *******машины төлбөр нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ХХАГ/АЗ-115 дугаартай гэрээний сунгалтын 2.1-т заасан үнэ, 2.2-т заасан нөхцөл, 2.3-т заасан хүүгээр тооцогдож 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 23,000,000 төгрөг, нийт тооцсон хүү 24,728,688 төгрөг, алданги тооцсон дүн болох 7,049,196 төгрөг, үүнэ******* 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 7,000,000 төгрөгийг хасаад нийт 47,777,884 төгрөг байна. Иймд худалдан авагчид болох Д., Б. нараас зээлийн төлбөр 47,777,884 төгрөгийг гаргуулж өгнө үү... Өмнөх шүүх хуралдаан болон цагдаагийн байгууллагад шалгуулсан, прокурорын байгууллагад хянуулсан асуудал дээр Б.ийг төлөөлж энэ хоёр удаагийн гэрээг хийсэн гэдгээ Д. өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээ хийчихээд автомашин авч яваагүй гэдэг зүйлийг яриад байна. Авч явсан гэдгээ Д. хүлээн зөвшөөрсөн байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох нийт 47.777.847 төгрөгийг хэн нь яаж төлөхийг бид мэдэхгүй. *******машиныг Б. тухайн үед аваад хууль бусаар хэрэглэж байгаа. Б.эд Д. нь авч өгсөн. Шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нэхэмжлэлийн хариуцагчийг тодорхой болгоё гэж байгаа бол 50, 50 хувиар буюу нийт нэхэмжилж байгаа дүнг 100 хувь гэж үзэх юм бол 50, 50 хувийг хоёр талаас нэхэмжилж байгаа.... *******машины үнэ 23.000.000 төгрөгөөс төлсөн 7,000,000 төгрөгийг хасаад 16.000.000 төгрөг байгаа, автомашиныг худалдаж аваад тухайн автомашин нь хариуцагч талын хэлж байгаагаар мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.ийн эзэмшилд байж байгаа. Үндсэн хөрөнгийн мөнгөн дүн 16,000,000 төгрөгийг Б.э******* үлдэгдэл хүү, алдангийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Д.аас нэхэмжилж байна... гэжээ.
2. Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Д. би Б.ийн хүсэлтээр ************** ******* ******* *******-аас авто машин үзүүлж Б.ийн 15 сая төгрөгөөр тооцож надад өгсөн бенз маркийн автомашиныг тавиулж үлдэгдэл зээлийг төлөхөөр тохиролцож гэрээ хийлгүүлсэн бөгөөд иргэн *******гийн эзэмшлийн машиныг ************** ******* ******* ******* нь дамжуулж Б.эд өгч гэрээ хийсэн. Машиныг би ашиглаагүй, аваагүй учраас хэний нэр дээр байгааг сая шүүхийн явцад мэдсэн. Б. машин нь эвдрэлтэй, араасаа орсон, хувиасаа их засвар хийж зардал их гарсан, хөдөлгөөний зөрчил гарахад шаардлагатай бичиг баримт нь шийдэгдэхгүй, даатгалгүй, техникийн шаардлага хангахгүй машин өгснийг авсан даруйдаа ************** ******* ******* ******* руу болон над руу байнга хэлж байсан. Урьд нь манай компани Тэнүүн Огоо *******-аас авах авлагандаа ************** ******* ******* *******-аас 5-6 машин авч хамтран ажиллаж байсан итгэлээр Б.эд авч өгөхөд техникийн шаардлага хангахгүй машин өгсөнд гомдолтой байна. Б. техникийн шаардлага хангасан машиныг хүлээлгэж урьдчилгаанд тавьсан гэж хэлдэг бөгөөд бенз машиныг гаражаас гаргаж задалсан /тухайн үеийн зургийг өгсөн/ энэ тухай холбогдох хүмүүст хэлэхэд зөвхөн аккумлятор сольсон гэж байгаа боловч цахилгааны утас, компьютер, бусад эд ангиудыг задалсан зэргэ******* шалтгаалан гэрээ биелүүлэхэд бидний дунд маргаан үүсч би хохирсон. Б.э******* 15,000,000 төгрөг авсан бенз автомашиныг ************** ******* ******* *******-аас авч Эрдэнэт рүү авч явах замд эвдэрч засвар үйлчилгээ, ачилтын зардал гарч 5,000,000 төгрөгөөр зарж миний хувьд 10,000,000 төгрөгөөр хохирсон учир ************** ******* ******* *******-тай тохиролцож үндсэн 23,000,000 төгрөгөөс төлсөн мөнгийг хасч Б.ийн удаа дараа засвар хийсэн, даатгал төлсөн зэрэг зардлуудыг эвлэрлийн журмаар шийдэх тухай ярилцах, энэхүү нэхэмжилсэн мөнгөн дүн болон хүү алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна.... гэжээ.
3. Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б. нь Д.ад Бенз машин өгч приус 35 маркийн авто машин авсан. г 3 жил хайгаад олоогүй. Приус-35 маркийн машин урьд нь мөргөлдөж маш их засвар гэмтэлтэй байсан ба 3 жилийн хугацаанд даатгал авахаар хайгаад олоогүй, мөн маш их хохирсон. Үлдэгдэл мөнгийг Д. 15,000,000 төгрөгийг ******* ******* ******* ******* *******-д өгөхөөр тохиролцсон ба надад хамаагүй гэж хэлсэн тул надад хамааралгүй... гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.ын хувьд ************** ******* ******* компанитай 2020 оны 1 дүгээр сард гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлд дурдсанаар Д. нь Б.ийг төлөөлж түүний нэрээр 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан гэж бичээд байгаа, энэ худлаа. Өөрөөр хэлбэл 2020 оны 1 дүгээр сард Д. нь огт гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б. нь гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдсан байсан. Тэр баримтаар Б. би гэрээ байгуулж машиныг хүлээж авсан гэдгээ хэлсэн байх шиг байсан. Гэхдээ тэр нь надад хамаагүй гэдэг тайлбарыг өгсөн байх шиг байна. Тэгэхээр Д.ын хувьд 2020 оны 1 дүгээр сард гэрээ байгуулаагүй учраас ямар ч машиныг хүлээж аваагүй. Нэхэмжлэлд дурдаад байгаа Приус маркийн машиныг хүлээж аваагүй. Тэгэхээр ямар нэгэн эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж хөрөнгө авч байгаа асуудал байгаа бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байдаг. Худалдан авагч нь шилжүүлж авсан хөрөнгөнийхөө үнийг төлөх ёстой байдаг. Д.ын хувьд ямар нэгэн хөрөнгө худалдаж аваагүй, гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн зүйлийн үнийг төлөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэлд дурдаад байгаа Приус 30 маркийн машиныг авсан хүн Б. байна. Авсан хүн нь үнийг төлөх ёстой байх. Хоёрт нь энэ хэрэг дээр хоёр нэхэмжлэгч байгаад байгаа юм байна. Хэн нь энэ нэхэмжлэлийг гаргаад байгааг ойлгохгүй байна. Хэн нь энэ мөнгийг авах гээд байгааг ч ойлгохгүй байна. В.******* Д.аас юу нэхээд байгаа юм бэ, бие биенийгээ харж байгаагүй хүмүүс, бие биенийгээ таних ч үгүй байх, В.*******гийн нэхээд байгаа машин нь Б.эд байгаа учраас Б. үүнийг төлөх ёстой байж болох юм. ************** ******* ******* компани нэхэж байгаа гэвэл энэ компани В.*******гийн машины үнийг нэхэх эрх байгаа юм уу гэдгийг өмнө нь шүүх шийдсэн. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд Д. гарын үсэг зурсан байна. Гэхдээ энэ гэрээний дагуу машин шилжүүлж аваагүй. Энэ машин энэ үед Б.эд очсон байсан. Б.эд худалдсан машинаа дахиад Д.ад худалдаж байгаа юм шиг худалдах худалдан авах гэрээ хийгээд ард нь сунгалт гээд бичсэн баримт байгаад байх юм. Энэ гэрээний дагуу машин аваагүй, энэ гэрээ хэрэгжээгүй. Машин аваагүй учраас үүний үнийг Д. төлөхгүй. Энэ гэрээний хавсралт гэж дахиад нэг зүйл дурдаад байна. Үүн дээр зээлдэгч Д. г*******эн байна. Энд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээ ч байгуулагдаагүй. Өгөөгүй машиныхаа үнэнд хүү бодож нэхээд байгаа нь бүр үнд*******лэлгүй. Д.ад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү г*******эн тайлбарыг гаргаж байна... гэв.
5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Д.ын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа. Үүнтэй холбогдуулаад Д.ын өмгөөлөгчийн хувьд дүгнэлтээ хэлье. Д.аас нэхэмжлээд байгаа алданги болон хүүгийн хэмжээ үнд*******лэлгүй байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үнд*******лэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харах юм бол талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээ байгаа. Эхнийх нь 5 дугаар хуудсанд авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн сунгалт г*******эн гэрээ байгаа. Тус гэрээн дээр хариуцагч Д. гарын үсэг зурсан, үүн дээр маргаагүй, тус гэрээнд нэгдүгээрт хүү тохиролцсон зүйл байдаггүй. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа гэрээний ард талд авагдсан хавсралт гээд зээлдэгч Д.ын зээлийн тооцоо г*******эн х*******гийг үнд*******лэж хүү нэхээд байгаа юм шиг нөхцөл байдал харагдаж байна. Энэ хавсралтад талуудын хэн нь ч гарын үсэг зураагүй. Гэрээ нь автомашин худалдах, худалдан авах гэрээ байхад тус хавсралт маань зээлдэгч Д.ын зээлийн тооцоо г*******эн байдаг. Өөр гэрээний хавсралт юм шиг нөхцөл байдал харагдаад байгаа. Хүүг энэ гэрээг үнд*******лээд нэхээд байгаа нь нэгдүгээрт үнд*******лэлгүй харагдаж байна. Хоёрт хавтаст хэргйн 6 дугаар талд авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ бий. Үүн дээр Б.тэй гэрээ байгуулсан нөхцөл байдал харагдаж байгаа. Нэхэмжлэгч талаас Б.тэй байгуулаагүй, Д. гарын үсэг зурсан гэдэг тайлбарыг гаргаж байгаа юм байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд сүүлд Б.ийн гаргаж байгаа тайлбарт зурагдсан гарын үсгийг энгийн нүдээр харах юм бол Б. энэ гэрээн дээр гарын үсгээ зурсан нь харагдаж байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг эргээд харвал тухайн маргаан бүхий автомашин болох Приус 35 маркийн машин нь В.******* гэдэг хүний өмчлөлд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдож байгаа. Гэтэл В.******* гэдэг хүнтэй Д. болоод Б. гэдэг хүмүү*******йн хэн нь ч гэрээ байгуулаагүй. Харин ************** ******* ******* компанитай гэрээ байгуулсан. Гэтэл ************** ******* ******* компани нь өөрөө энэ автомашины өмчлөгч биш, үүнийг өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэрээнүүдийн дагуу Д. гэдэг хүн нь машин хүлээж аваагүй гэдгийг тодотгож хэлмээр байна. Хоёрт гэрээний шинжийг харах юм бол талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж харагдахаар байна. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан юм шиг яриад байна. Гэтэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан төлвөл зохих хүүгийн хэмжээг гэрээндээ заавал тусгаж өгсөн байх ёстой байдаг. Гэтэл автомашин худалдах, худалдан авах гэрээгээр хүүгийн хэмжээний талаар тохиролцсон зүйл байхгүй. Энэ гэрээний шинж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний гол зүйл нь юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт өмчлөлд нь ямар нэгэн зүйлийг шилжүүлэх ёстой байдаг. Д.ын хувьд өмчлөлдөө ямар нэгэн зүйлийг шилжүүлж аваагүй. Ийм учраас эргүүлээд хуулиар хүлээгээд байгаа мөнгө төлөх, цаашлаад хүү, алданги төлөх үүргүүдийг Д. хүлээхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл эзэмшил, өмчлөлдөө ямар нэгэн зүйлийг шилжүүлж аваагүй. Иргэний хуулийн 111, 243 дугаар зүйлд заасны дагуу өмчлөлдөө ямар нэгэн эд хөрөнгийг шилжүүлж аваагүй байгаа учраас нэхэмжлээд байгаа хүү болоод алдангийг төлөх үүрэг байхгүй. ************** ******* ******* гэдэг компани мөнгө нэхэмжлээд байгаа юм уу, В.******* гэдэг хүн нэхэмжлээд байгаа юм уу гэдгийг тодруулах нь зүйтэй байх. ************** ******* ******* гэдэг компанийн хувьд ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал харагдахгүй байгаа юм. Нэхэмжлэгч талаас миний үйлчлүүлэгч болох Д.аас хүү болон алдангийг нэхэмжилж байгаа юм байна. Энэ хүү болон алдангийг хууль болоод гэрээний хувиар нэхэмжлэх хууль зүйн үнд*******лэл буюу шаардах эрх байхгүй байгаа учраас Д.ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
6. Нэхэмжлэгчэ*******: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ХХАГ/АЗ-115 дугаартай *******машин худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн ХХАГ/АЗ-15 дугаартай *******машин худалдах, худалдан авах гэрээ, В.*******гаас д олгосон итгэмжлэл, ******* ******* ******* ******* *******-ийн итгэмжлэл, ******* ******* ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 10 сарын 03-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Зээлдэгч зээлийн тооцоо гэх баримт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2023/04958 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1554 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэ******* татгалзах тухай тогтоол, 21-03 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа,
Хариуцагчаас: Бан хас *******-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *******машины техникийн үнэлгээний тайлан, 21-03 УАВ улсын дугаартай тоёото приус маркийн автомашины фото зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Б., Д. нарт холбогдуулан 21-03 УАВ улсын дугаартай приус-35 маркийн автомашиныг зээлээр худалдан борлуулсны төлбөр 47,777,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч В.******* хамтран нэхэмжлэгчээр ******* ******* ******* ******* *******-ийг оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан ба нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгч В.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
2. Нэхэмжлэгч В.*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... өөрийн өмчлөлд бүртгэлтэй 21-03 УАВ улсын дугаартай цайвар цэнхэр Рrius-З5 маркийн автомашиныг ******* ******* ******* ******* *******-иар дамжуулан Б.эд 23,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан... Д. нь Б.ийн зөвшөөрлөөр түүнийг төлөөлж, түүний нэрээр 2 удаа гэрээ байгуулсан, ...иймд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 23,000,000 төгрөг, хүү 24,728,688 төгрөг, алданги 7,049,196 төгрөг, үүнэ******* 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 7,000,000 төгрөгийг хасаад нийт 47,777,884 төгрөгийг Д., Б. нараас гаргуулж өгнө үү..., хариуцагч Б.э******* машины үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөгийг, хариуцагч Д.аас машин зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох хүү 24,728,688 төгрөг, алданги 7,049,196 төгрөг, нийт 31,777,884 төгрөгийг нэхэмжилж байна... г*******эн.
3. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг ...би Д.ад Бенз машин өгч приус-35 маркийн авто машиныг авсан, уг машиныг авснаас хойш хэд хэдэн удаа осол гаргаж, маш их засвар, гэмтэлтэй байсан ба 3 жилийн хугацаанд даатгал авахаар хайгаад өмчлөгчийг олоогүй, маш их хохирсон. Машины үлдэгдэл мөнгө 15,000,000 төгрөгийг Д. ******* ******* ******* ******* *******-д өгөхөөр тохиролцсон, надад хамаагүй гэж хэлсэн тул надад хамааралгүй... гэх үнд*******лэлээр ******* зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцсэн.
4. Хариуцагч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг ******* зөвшөөрч ...гэрээнд Б.ийн өмнөөс гэрээ байгуулаагүй, гэрээний зүйл болох машиныг өмчлөлдөө хүлээж аваагүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, ...хүү алдангийг төлөх хууль зүйн үнд*******лэлгүй... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.эд Приус-35 маркийн 21-03 УАВ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн автомашиныг 23,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр №ХХАГ/З-Аз/сар/дугаар 15
дугаартай автомашин худалдах, худалдан авах гэрээ,
мөн нэхэмжлэгч ************** ******* ******* ******* хариуцагч Д. нарын хооронд Приус-35 маркийн 21-03 УАВ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн автомашиныг 23,000,000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №ХХАГ/Аз-115 дугаартай автомашин худалдах, худалдан авах /сунгалт/ гэх гэрээ тус тус байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч В.******* нь ******* ******* ******* ******* *******-ийн худалдааны зөвлөхөөр ажилладаг, Приус-35 маркийн 21-03 УАВ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлд бүртгэлтэй боловч уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь ************** ******* ******* ******* мөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч В.*******гийн ...машиныг худалдан борлуулахад бичиг баримтын хувьд амар хялбар байдаг тул компанийн өмчлөлийн машиныг ажилтан миний өмчлөлд шилжүүлж бүртгүүлсэн байсан... гэх тайлбаруудаар тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* хариуцагч Б.э******* худалдсан автомашиныг үнийг шаардах эрхтэй байна.
7. Зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтаар Приус-35 маркийн 21-03 УАВ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн автомашиныг хариуцагч Б. өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авч, унаж, хэрэглэж байгаа болох нь тогтоогдож байгаа ба автомашиныг нэхэмжлэгчэ******* худалдан авсны дараа худалдах, худалдах авах гэрээний төлбөрт 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ************** ******* ******* *******-д төлсөн талаар зохигч маргахгүй байна. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр №ХХАГ/З-Аз/сар/дугаар 15 дугаартай автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу машины үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөгийг хариуцагч Б. хариуцан төлөх үнд*******лэлтэй гэж дүгнэлээ.
8. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа х*******эгчлэн буюу бүрэн, *******хүл тодорхой цаг хугацааны туршид х*******эгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ., 263 дугаар зүйлийн 263.2 Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана, 263.2.1-д бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2-т х*******эгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ гэж тус тус заасан.
9. Харин ************** ******* ******* ******* хариуцагч Д. нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах /сунгалт/ гэх гэрээгээр хүү тохиролцоогүй, гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч Д. хүлээж аваагүй, түүнд уг автомашиныг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* хүлээлгэж өгөөгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, түүний өмчлөл, ашиглалтанд уг автомашин байхгүй байгаа тул уг хариуцагч Д. автомашин зээлээр худалдан авсан гэрээний төлбөрт хүү, алданги төлөх үүрэг үүсээгүй байна.
10. Иймд дээрх үнд*******лэлүүдээр худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөгийг хариуцагч Б.э******* гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.аас гэрээний хүү, алдангийн төлбөрт 31,777,884 төгрөг гаргуулах х*******гийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч В.*******гийн хариуцагч Д., Б. нарт холбогдуулан гаргасан 47, 777, 884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.э******* улсын тэмдэгтийн хураамж 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.э******* худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.аас гэрээний хүү, алдангийн төлбөрт 31,777,884 төгрөг гаргуулах х*******гийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч В.*******гийн хариуцагч Д., Б. нарт холбогдуулан гаргасан 47, 777, 884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.э******* улсын тэмдэгтийн хураамж 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь х*******эгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг ******* зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ