| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/01192/И |
| Дугаар | 142/ШШ2023/01557 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2023/01557
| 202 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ202/01557 | Орхон |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: сум ........... од оршин суух, ******* овогт ******* ******* /*******, ******* *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон Баян-Өндөр сум Оюут ..... од оршин суух, ******* овогт ******* ******* /, ******* /,
Хариуцагч:Орхон Баян-Өндөр сум Оюут ...... од оршин суух, овогт /, *******-/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хувийн орон сууц болон газрын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 202 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.
Хариуцагч Б., хариуцагч П.*******ийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******, Б. нарт холбогдуулан сум хаягт байрлах 25 талбайтай хувийн сууц /Ү-04050004/, 68 талбайтай газрын /Г-040500188/ гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.******* нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан зээлийн төлбөр ,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
2. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.******* нь иргэн Б.өөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-нд үндсэн зээл болон зээлийн хүүгийн хүүгийн хамт 2,500,000 төгрөг болсон гэж гэрээ байгуулсан ба мөнгийг *******ээс авсан, түүнд төлбөрийн тооцоо дуусаагүй, гэрчилгээ чинь *******т байгаа гэх байдлаар өнөөдрийг хүртэл өгөхгүй 9 жил боллоо. Тухайн мөнгийг 2016 оныг хүртэл цувуулан зээлийн хүүгийн хамт төлж барагдуулсан боловч барьцаалсан хашаа байшин, газрын гэрчилгээг өгөхгүй байх ба бичиг баримтаа нэхтэл, дахин 400,000 төгрөг өг гэхээр нь нэмж өгсөн боловч, гэрчилгээ, бичиг баримтыг өгөхөөс татгалзаж байх ба нөхөр нь дахин 1,000,000 төгрөг ав гэсэн гэх хариулт өгч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. 2016 оны байдлаар 4,948,500 төгрөг өгсөн ба сүүлд гэрчилгээгээ авахын тул дахин 400,000 төгрөг, нийт 5,48,500 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дууссан тул иргэн Б., П.******* нараас сум хаягт байрлах 25 талбайтай хувийн сууц /Ү-04050004/, 68 талбайтай газрын /Г-040500188/ гэрчилгээг гаргуулж өгнө үү..., би *******ээс анх 780,000 төгрөг зээлсэн бөгөөд үүнээс хойш хэд хэдэн зээл авсан ба 1,000,000 төгрөг үлдсэн байхад зээлийн хүүг үргэлжлүүлэн нэхэж дарамталж, *******ээс авсан, түүнд төлбөрийн тооцоо дуусаагүй гэх үндэслэлээр гэрчилгээг маань өгөхгүй, зээлээс чөлөөлөхгүй, өнөөдрийг хүртэл өгөхгүй 9 жил боллоо. Тухайн мөнгийг 2016 оныг хүртэл цувруулан зээл, хүүгийн хамт төлж барагдуулсан боловч хэд хэдэн удаа зээлийн гэрээ хийхдээ зээлсэн мөнгөний хүүг нэмж дахин дахин гэрээ хийсэн атлаа одоо тус бүрт мөнгө би авч байсан мэт худлаа гүтгэж байна. Б., ******* нараас би хэзээ ч бэлэн мөнгө авч байгаагүй, худлаа намайг гүтгэж байгаад гомдолтой байна. *******т өгсөн мөнгөө дансны хуулгаас түүвэрлэн үзэхэд 7,021,500 төгрөг төлсөн байна. Үнэхээр гомдолтой байна. 1,000,000 төгрөгөнд дахин дахин зээлийн хүү тооцон төлүүлэх гэснийг нь зөвшөөрч удаа дараа би мөнгө төлсөн боловч, зээлийн хүү дуусаагүй гэж байнга дарамталж байсан. 2014 оны 12 дугаар 11-нд 1,000,000 төгрөг авсан бөгөөд тухайн мөнгөө 2015 оны 01 дүгээр сарын 28-нд төлсөн, 2015 оны 0 дугаар сарын 19-нд 1,200,000 төгрөг авсныг 2015 оны 05 дугаар сарын 2-нд 800,000 төгрөгөөр, 450,000 төгрөгөөр гэх байдлаар 2 хувааж хийсэн. Гэтэл өмнө авсан зээлээс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны 780,000 төгрөгийг мөн 2014 оны 06 дугаар сарын 2-нд авсан 500,000 төгрөгийг төлөөгүй гээд зээлийн хүүгийн хамт 1,500,000 төгрөг болсон гээд гарын үсэг зуруулсан. Үүнээс нь би сард а аар өгч байтал 1,500,000 төгрөг үлдсэний зээлийн хүү нэмэгдэж 2,500,000 төгрөг болсон гэж 2015 оны 10 дугаар сарын 18-нд 2,500,000 төгрөгийн гэрээ байгуулж, Б. гэх хүнтэй гарын үсэг зуруулсан ба тухайн хүнээс нь би мөнгө огт аваагүй. Энэхүү гэрээ байгуулсны дараа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 480,000 төгрөг, 45,000 төгрөг, нийт 525,000 төгрөг өгсөн. Ингээд нэг сая төгрөгөө өгнө гэж бодож байтал элдвээр дарамталж байсан тул сүүлдээ миний аав тэтгэврийн зээл авч, 2,500,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-нд 5152147502 аав И.******* данснаас 2,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэтэл үүнээс хойш гэрчилгээг авах гэхээр зээлийн хүү дутуу өгсөн гэж маргаан үүсгэн, хэд хэдэн удаа мөнгө дахин авсан боловч гэрчилгээг огт өгдөггүй. Намайг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан мэт 2,000,000 төгрөгийн гэрээ гэгчийг шүүхэд өгсөн. Уг өдөр би түүнээс мөнгө аваагүй бөгөөд 2017 оны өвөл Архангайн Цэнхэрийн уурхайд ажиллаж байсан ба энэ хүнтэй огт уулзаж байгаагүй. Харин ажлаас нэг удаа ирээд гэрчилгээгээ авах гэхэд гэрчилгээний барьцааны төлбөр 200,000 төгрөг өг гэхээр нь өгсөн боловч гэрчилгээ өгнө гээд алга болсон. Утсаар ярихаар удахгүй гэрчилгээг өгнө , олдохгүй байна, амбаар ухъя, уур хүрээд шатаасан байж магадгүй гэх зэргээр хэлдэг ба барьцаалсан биз дээ уг хүнээсээ асуу гэхэд т байхгүй, би авсан, угаасаа энэ асуудлыг мэдэхгүй, ер нь чамтай тооцоо дуусаагүй гээд утсаа тавьдаг. тэй ярихаар *******ээс асуу, чамтай тооцоо дуусаагүй л гээд байсан гэх зэргээр хэлж арга барж байсан. Гэтэл хамгийн сүүлд 202 оны 06 дугаар сарын 21-нд би утсаар ярихад за одоо би чамаас 1,000,000 төгрөг л авмаар байна, тэгээд асуудлаа шийдвэрлэе гэсэн. Гэтэл би чадахгүй 400,000 төгрөг байна гэхэд түүнийгээ явуул гэсэн. Явуулчхаад нөхөр Наранхүүг гэрчилгээ өгнө гэнэ, очоод авчих гэсэн чинь, өгөхгүй гэнэ, чадахгүй, шүүхээр яваад аваарай гэж байна гэсэн. Үндэслэлгүйгээр надаас 685,000 төгрөг авсан атлаа огт гэрчилгээ өгөхгүй зовоож байгаа билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч Б.******* нь иргэн П.*******ээс 2014 онд 780,000 төгрөгийг зээлж аваад тэр даруйд нь 1.100.000 төгрөг болгож төлсөн. Үүний дараа 2014 оны 12 сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг авсан. Уг 1.000.000 төгрөгийг 1 сарын 28-ны өдөр 1.010.000 төгрөг болгож төлсөн байдаг. Үүний дараа 2015 оны 0 сарын 12-ны өдөр 1.200.000 төгрөг аваад энэ мөнгийг 2015 оны 05 сарын 2-ны өдөр 1.250.000 төгрөг болгож төлсөн байдаг. Ингээд талуудын маргаан болоод байгаа 1.500.000 төгрөгийн асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл тухайн зээлдүүлсэн мөнгөө төлөөгүй гэдэг маргаан үүсээд 1.500.000 төгрөг нь 2 сая төгрөг болоод, 2 сая төгрөг нь 2.5 сая төгрөг болж нотариат орж байшин барьцаалж гэрээ байгуулсан байдаг. Гэтэл 2.5 сая төгрөгийг одоо юу гээд байдаг вэ гэхээр тэр өдөр бэлэн мөнгө авсан гэж тулгаж худлаа яриад энэ мөнгөө 9, 10 сая төгрөг авсан болгож ярьдаг. Энэ 1 сая төгрөгөөс үүдэлтэй маргаан нь явсаар байгаад сүүлдээ 2.5 сая төгрөг дээр тогтсон байсан учраас 2016 оны 09 сард аавынхаа тэтгэврийг авахуулж 2.5 сая төгрөгийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2.5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2.5 сая төгрөгийг дансаар төлсөн. Ингээд гэрчилгээгээ авъя гэхэд чи намайг өч төчнөөнөөр хохироосон, чиний хүү дуусаагүй гэж загнаад өгдөггүй. Хамгийн сүүлд 202 оны 06 сард барьцаалсан хашаа байшин, газрын гэрчилгээгээ авахаар болтол гэрчилгээний төлбөр төл гэсэн, тэгээд хэдэн төгрөг юм бэ гэхэд 1 сая төгрөг гэсэн. Тэгэхээр нь энэ мөнгийг төлж чадахгүй, миний гэрчилгээг өгөөч, гэрчилгээгээ таниас авмаар байна гэдэг асуудал болоод өөрт байсан 400.000 төгрөгөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний төлбөр гэж нэмж өгсөн. Ингээд төлбөрөө өгчхөөд ******* өөрөө очиж чадахгүй байсан учраас нөхрийгөө явуулсан. Гэтэл нөхрийг нь элдвээр хэлж тэр гэрчилгээг чинь ураад хаясан юм уу, хаашаа хийснээ мэдэхгүй байна, надаас гэрчилгээ нэхлээ гээд гэрчилгээний маргаан талуудад үүсээд шүүхэд хандах болсон. Энэ гэрээ буюу тухайн 2.500.000 төгрөгийг барьцаалж гэрчилгээгээ өгөхдөө гэж хүн гарын үсэг зурсан. П.*******, Б. нараас тухайн үед мөнгө аваагүй. өөс гэрчилгээгээ шаардахаар би гэрчилгээг чинь мэдэхгүй, анхнаасаа ******* авсан, *******тэйгээ учраа ол, надаас юм нэхээд байх шаардлага байхгүй, гэрчилгээг чинь мэдэхгүй гээд хэнд байгаа нь мэдэгдэхгүй хоёр бие рүүгээ хэлээд байгаа учраас арга буюу шүүхэд хандсан. Иймд сум 1 хаягтай 25 хувийн сууц /Ү-04050004/, 68 газрын гэрчилгээ /Г-040500188/-г иргэн Б., П.******* нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна ... гэв.
4. Хариуцагч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...Б.*******ийн нэхэмжлэлдээ ямар ч ёс зүйгүй, худал хуурмаг зүйл бичсэнд харамсаж байна. Миний бие Б.*******тэй Жи мобайлд хамт ажиллаж байхдаа танилцаж, найзууд болсон. Б.******* нь эхэндээ байшингаа зараад байр авах гэж байгаа, аав ээж авч өгнө гэсэн, энэ байшинг манай аав ээж авч өгсөн, манайхан мал ихтэй, санаа зоволтгүй малаа зараад мөнгийг чинь өгчихнө, дараа нь машин авах гэсэн мөнгө дутаад байна, яаралтай мөнгө олоод өгөөч, сүүлдээ Солонгос явах гэж байгаа мөнгөний хэрэг байна гэх мэтээр байнга мөнгө асуудаг байсан. Тухайн үед найз нөхдийн харилцаатай байсан болохоор тусалъя гэж бодсон. Мөн Б.******* нь 10 хувийн хүүтэй зээлье гэдэг байсан тул үүнд нь итгэж олж өгдөг байсан. Хамгийн анх 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 780,000 төгрөгийг зээлүүлсэн. Улмаар дахин мөнгө хэрэгтэй байна, найздаа туслаач гэж гуйсан тул 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Б.******* нь дахин найздаа туслаач гээд дахин мөнгө зээлүүлээч гэж удаа дараа уулзахдаа гуйсан. Өмнөх мөнгөө өгөөгүй байсан тул гэрээ хийж баталгаажуулъя гэж тохироод 2015 оны 02 сарын 12-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулж 1.500.000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд 2015 оны 0 сарын 19-ны өдөр нэмж 1.200.000 төгрөгийг зээлдүүлсэн. Удалгүй Б.******* нь жаахан мөнгө нэмээд өгчих юм бол ажил бүтэх гээд байна, өмнөх мөнгийг чинь ажил бүтэхээр өгчихнө гэх мэтээр гуйсан. Тухайн үед миний бие нээрээ ч одоо ажил нь бүтчих юм бол ядаж авсан мөнгөө Б.******* нь өгчих байх гээд таньдаг ломбарднаасаа гуйж 2015 оны 09 сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр Б.*******т 2.000.000 төгрөгийг бэлнээр өгүүлсэн. Удалгүй Б.******* нь мөнгө арай дутаад байна, 2.500.000 төгрөг байвал бүх юм яг болчих гээд байна, тэгээд л чиний мөнгийг бүгдийг нь өгчихнө, итгэхгүй байгаа бол найз нь хашаа байшингаа чиний нэр дээр шилжүүлнэ гэсэн. Тухайн үед надад үнэхээр мөнгө байгаагүй, тэтгэмжийн мөнгө, цалингаас илүүчилж хадгалсан бүх мөнгөө Б.*******т өгчихсөн байсан. Б.******* нь дахин дахин гуйгаад байхаар нь нэг ангийн Б.тэй хамт очиж уулзаад, манай найзад туслаач гэж би гуйж, Б.******* нь би хашаа байшингаа барьцаалчихна, ямар ч эрсдэлгүй гэсээр Б.*******т зээлэхээр болсон. Ингээд 2015 оны 10 сарын 18-ны өдөр Б., Б.******* нар гэрээ хийж 2.500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Б.******* нь надаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 0 сар хүртэл 4,480,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлснээс үндсэн мөнгөө ч бүрэн төлж дуусаагүй. 2014 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 он хүртэл нийт 2,755,000 төгрөг төлсөн. 2017 оны 01 сарын 26-ны өдөр үлдсэн 1,725,000 төгрөгөнд хүү тооцоод 2,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Харин Б.өөс авсан 2,500,000 төгрөгийн зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг Б.******* нь төлөөгүй. Б.*******ийн нэхэмжлэлд дурдаад байгаа, өгсөн гээд байгаа мөнгө нь ломбардны (2016 оны 09 сарын 20-ны өдөр бүтэн жилийн дараа 2.500.000 төгрөг төлсөн.), надаас авсан зээлийн мөнгөнөөс төлсөн болно. Б. нь танай найз чинь мөнгөө өгөхгүй байна, найзаасаа миний мөнгийг олж өг гэж байнга дарамтлах болсон. Би Б.*******ээс Б. мөнгөө нэхээд байна, мөнгийг нь олоод өгөөч гэж зөндөө гуйсан. Улмаар Б.******* нь ажлаасаа гараад, хөдөө яваад ямар ч холбоогүй болсон. Б. байнга мөнгөө нэхэж манай гэрт ирж, чи л надаас гуйсаар байгаад найздаа мөнгө зээлүүлсэн, асуудалгүй гээд байсан хаана байна, би тэр хүнийг чинь танихгүй, хэрвээ мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө гэх мэтээр байнга мөнгөө нэхэх болсон. 2017 оны 12 сард миний бие арга буюу хүүхдийн хадгаламжинд байсан мөнгө, ээжийн тэтгэвэр, өөрийн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжээ шавхаж т ,500,000 төгрөгийг Б.*******ийн өмнөөс өгсөн. Миний бие Б.*******ээс өмнөх зээлийн мөнгөний үлдэгдэл, Б.т *******ийн өмнөөс өгсөн мөнгө гээд их хэмжээний авлагатай байхад нөхөртэйгөө нийлж утсаар элдвээр доромжилж, заналхийлж, гэрийн хаалга тогшиж гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулаад зогсохгүй шүүхэд худал үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, дарамтанд оруулж байгаад гомдолтой байна. Иймд Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Б.******* нь надаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 09 сарын 17-ны өдрийн хооронд нийтдээ 6,450,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч үндсэн зээлээ ч бүрэн төлөөгүй. Харин он удаан жил а аар цувуулсаар 5 сая орчим төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 2 сая орчим төгрөгийг ог төлөөгүй байгаа болно. Харин Б.өөс авсан 2,500,000 төгрөгийн зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг Б.******* нь төлөөгүй. Б.*******ийн нэхэмжлэлд дурдаад байгаа, өгсөн гээд байгаа мөнгө нь надаас авсан зээлийн мөнгөнөөс төлж байсан. Б. нь танай найз чинь мөнгөө өгөхгүй байна, найзаасаа миний мөнгийг олж өг гэж байнга л дарамтлах болсон. Би Б.*******т мөнгөө нэхээд байна, мөнгийг нь өгөөч гэж зөндөө гуйсан. Улмаар Б.*******ийн ******* нь холбогдохоо байсан. Нэг хэсэг Солонгос улс руу ажиллахаар явсан байсан. байнга л мөнгө нэхэмжилж манай гэрт ирж, чи л надаас гуйсаар байгаад найздаа мөнгө зээлдүүлсэн, асуудалгүй гээд байсан хаана байна, би тэр хүнийг чинь танихгүй, мөнгийг маань олж өгөхгүй бол та хоёрыг цагдаад өгнө гэх мэтээр байнга мөнгө нэхэх болсон. 2017 онд миний бие арга буюу хүүхдийн хадгаламжид байсан мөнгө, өөрийн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжээ шавхаж т ,500,000 төгрөгийг Б.*******ийн өмнөөс өгсөн. Иймд Б.*******ийн өмнөөс Б.т төлсөн ,500,000 төгрөгийг Б.*******ээс гаргуулж өгнө үү... гэжээ
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ийн Хаан банкны дансны хуулга, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ,
хариуцагчаас: 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтууд, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн грээ, дахь Шүүхийн Тамгын газрын 202 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн 229 дугаартай албан бичиг, П.*******ийн Хаан банкны дансны хуулга, сум 1 од барйлах хувийн сууц, газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6. Хэргийн оролцогчдын хүсэлтээр: Хаан банк ХХК-ийн Орхон салбараас хариуцагч П.*******ийн Хаан банкны 5094094164 дансны 2014 оны 11 сараас 202 оны 07 дугаар сарын 19-ний хоорондох хугацааны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******, Б. нарт холбогдуулан сум хаягт байрлах 25 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 68 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.******* нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан зээлийн төлбөр ,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Б.******* нь иргэн Б.өөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-нд үндсэн зээл болон зээлийн хүүгийн хүүгийн хамт 2,500,000 төгрөг болсон гэж гэрээ байгуулсан ба мөнгийг *******ээс авсан түүнд төлбөрийн тооцоо дуусаагүй, гэрчилгээ чинь *******т байгаа гэх байдлаар өнөөдрийг хүртэл өгөхгүй 9 жил боллоо. Тухайн мөнгийг 2016 оныг хүртэл цувуулан зээлийн хүүгийн хамт төлж барагдуулсан боловч барьцаалсан хашаа байшин, газрын гэрчилгээг өгөхгүй байх ба бичиг баримтаа нэхтэл, дахин 400,000 төгрөг өг гэхээр нь нэмж өгсөн боловч, гэрчилгээ, бичиг баримтыг өгөхөөс татгалзаж байх ба нөхөр нь дахин 1,000,000 төгрөг ав гэсэн гэх хариулт өгч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. 2016 оны байдлаар 4,948,500 төгрөг өгсөн ба сүүлд гэрчилгээгээ авахын тул дахин 400,000 төгрөг, нийт 5,48,500 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дууссан тул иргэн Б., П.******* нараас сум хаягт байрлах 25 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 68 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагч Б. шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
5. Хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...Б.*******т хамгийн анх 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 780,000 төгрөгийг зээлүүлсэн. Улмаар дахин 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Б.******* нь дахин найздаа туслаач гээд дахин мөнгө зээлүүлээч гэж удаа дараа уулзахдаа гуйсан. Өмнөх мөнгөө өгөөгүй байсан тул гэрээ хийж баталгаажуулъя гэж тохироод 2015 оны 02 сарын 12-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулж 1.500.000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд 2015 оны 0 сарын 19-ны өдөр нэмж 1.200.000 төгрөгийг зээлүүлсэн. Удалгүй Б.******* нь жаахан мөнгө нэмээд өгчих юм бол ажил бүтэх гээд байна гэхээр нь ядаж авсан мөнгөө Б.******* нь өгчих байх гээд таньдаг ломбарднаасаа гуйж 2015 оны 09 сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр Б.*******т 2.000.000 төгрөгийг бэлнээр өгүүлсэн. Удалгүй Б.******* нь мөнгө арай дутаад байна 2.500.000 төгрөг байвал бүх юм яг болчих гээд байна тэгээд л чиний мөнгийг бүгдийг нь өгчихнө, итгэхгүй байгаа бол найз нь хашаа байшингаа чиний нэр дээр шилжүүлнэ гэсэн. Б.******* нь дахин дахин гуйгаад байхаар нь нэг ангийн Б.тэй хамт очиж уулзаад манай найзад туслаач гэж би гуйж, 2015 оны 10 сарын 18-ны өдөр Б., Б.******* нар гэрээ хийж 2.500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Б.******* нь надаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 0 сар хүртэл 4,480,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлснээс үндсэн мөнгөө ч бүрэн төлж дуусаагүй 2014 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 он хүртэл нийт 2,755,000 төгрөг төлсөн. 2017 оны 01 сарын 26-ны өдөр үлдсэн 1,725,000 төгрөгөнд хүү тооцоод 2,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Харин Б.өөс авсан 2,500,000 төгрөгийн зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг Б.******* нь төлөөгүй. Б. нь танай найз чинь мөнгөө өгөхгүй байна, найзаасаа миний мөнгийг олж өг гэж байнга дарамтлах болсон. Тул 2017 оны 12 сард хүүхдийн хадгаламжид байсан мөнгө, ээжийн тэтгэвэр, өөрийн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжээ шавхаж т ,500,000 төгрөгийг Б.*******ийн өмнөөс өгсөн. Иймд Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна,...түүнээс би *******ийн өмнөөс т төлсөн ,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч П.*******ээс нэхэмжлэгч Б.******* нь 2014 оны 11 сарын 25-нд 780,000 төгрөг, 2014 оны 12 сарын 12-нд 1,000,000 төгрөг, 2015 оны 0 сарын 19-нд 1,200,000 төгрөг, 2015 оны 06 сарын 2-нд 500,000 төгрөг, 2015 оны 06 сарын 25-нд 100,000 төгрөг, нийт ,580,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч зээлсэн болох нь дансны хуулга, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх зээлсэн мөнгийг шилжүүлсний дараа П.*******, Б.******* нар 2015 оны 02 сарын 12-нд 1,500,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон зээлийн гэрээ, 2015 оны 10 сарын 18-нд 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон зээлийн гэрээнүүдийг нөхөж байгуулсан байна.
Б.*******ээс П.*******ийн Хаан банкны 5094094164 данс руу 2014 оны 12 сарын 24-ний өдрөөс 202 оны 06 сарын 21-ний хоорондох хугацаанд ,98,500 төгрөгийг шилжүүлж зээлсэн мөнгөнд төлсөн байна.
Хариуцагч Б.өөс нэхэмжлэгч Б.*******т 2,500,000 төгрөгийг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож 2019 оны 10 сарын 19-нд зээлийн гэрээ болон Б.*******ийн өмчлөлийн сум хаягт байрлах 25 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 68 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдсан байна.
7. Мөн хэрэгт Б.өөс Б.*******т 2,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож 2015 оны 10 сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ мөн нотлох баримтаар авагдсан ба 2,500,000 төгрөгийг Б.*******т Б. бэлнээр шилжүүлж өгсөн гэж хариуцагч П.******* тайлбар гаргасан боловч уг тайлбарыг нэхэмжлэгч Б.******* ...би Б.өөс 2014 оны 12 сарын 11-нд 1,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 2015 оны 10 сарын 19-нд үндсэн зээл болон зээлийн хүүгийн хамт 2,500,000 төгрөг болсон гэж гэрээ байгуулсан, түүнээс Б.өөс 2015 оны 10 сарын 19-нд 2,500,000 төгрөг бэлнээр аваагүй... гэж тайлбар гаргаж няцааж байна.
8. Б.******* нь хариуцагч П.*******ээс зээлсэн мөнгийг бүрэн төлж дуусгасан, харин хариуцагч Б.өөс мөнгө зээлсэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч Б. нь Б.*******т гэрээний зүйл болох 2,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлж өгөөгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байх тул тэдний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна.
9. Иймд Б. Б.******* нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 19-нд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй байх тул уг гэрээг дагалдаж байгуулагдсан барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр болоогүй байна.
10. Б.*******, П.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ээс зээлсэн зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дууссан байх тул хариуцагч П.*******ийн эзэмшилд /хариуцагч нарын тайлбараар/ байгаа барьцааны гэрээний зүйл болох сум хаягт байрлах 25 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 68 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг барьцааны гэрээ байгуулсан хариуцагч Б. болон П.******* нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
11. Харин П.******* ...би Б.*******ийн Б.өөс зээлсэн 2,500,000 төгрөгийг хүүгийн хамт ,500,000 төгрөг болгож Б.т хадгаламж, тэтгэмжээ шавхаж байж 2017 оны 9-12 сард Б.*******ийн өмнөөс төлсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ээс ,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд П.*******ээс Б.т мөнгө шилжүүлж төлсөн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагч П.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б., П.******* нараас сум хаягт байрлах 25 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 68 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, хариуцагч П.*******ийн нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гаргасан ,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Б., П.******* нараас сум 1 хаягтай 25 мкв хувийн сууц /Ү-04050004 /68 мкв газрын гэрчилгээ /Г-040500188 /-г гаргуулж нэхэмжлэгч Б.******* олгож, хариуцагч П.*******ийн нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гаргасан ,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ