| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04248/И |
| Дугаар | 183/шш2024/02908 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 183/шш2024/02908
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2024/02908 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Пийс тауэн хотхон, 48/2-39 тоот өөрийн байранд байрлах, Гүнзэгэстэй ХХК /РД:00000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус Гүнзэгэстэй ХХК нь Амар овогтой Эөөс / РД:00000/ 2023 оны 01-р сарын 28-ний өдөр 23-159 тоот Зээлийн гэрээ - ний үүрэгт 2023 оны 01-р сарын 29,2023 оны02 сарын 01 -ний өдрүүдэд зээлээр худалдан авсан түлшний мөнгө алдангийн хамт 3,113,618 төгрөгийг гаргуулахаар ЧД-ийн ИХАШШүүхэд хандсан ба тус шүүх иргэн Э нь нэхэмжлэл дээрх хаягт оршин суудаггүй байх тул Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 05-р сарын 01-ний өдрийн 182/Ш32024/08082 дугаартай Шүүгчийн захирамж гаргажээ. Иймд иргэн Э эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгох тухай захирамж гарган, хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, иргэн Г.Хандармаад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.01-ний өдрийн 182/ШЗ2024/08082 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, зээлээр шатхуун худалдах худалдан авах гэрээний хуулбар, Э.Эийн хүсэлтийн хуулбар, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Гүнзэгэстэй ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/Ш32024/08082 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас баримтаас үзвэл Э нь Гүнзэгэстэй ХХК-иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Э хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч Э нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 39а байр, 1 тоот хаягт оршин суудаггүй болох нь, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/Ш32024/08082 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Гүнзэгэстэй ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 39а байр, 1 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 99049967 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Пэлжээ овогтой Энх-Амарын Э /РД:00000/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Э эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ