| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2016/0093/З |
| Дугаар | 518 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 518
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, “Одкон холдинг” ХХК-ийн “Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүүд тендерийн гэрээ байгуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Одкон холдинг” ХХК-ийн төлөөлөгч Л.Мөнхбат шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “Одкон холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй тендерийн гэрээ байгуулахыг даалгах тухай Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийн нэхэмжлэлээсээ манай компани татгалзах хүсэлтийг гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “Одкон холдинг” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ...”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж тус тус заасныг нэхэмжлэгчид тайлбарлахад нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ дэмжсэн байх тул нэхэмжлэгч “Одкон холдинг” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан “Одкон холдинг” ХХК-ийн “Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүүд тендерийн гэрээ байгуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Одкон холдинг” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ