Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 518

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, “О*******” ХХК-ийн “Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Н*******д тендерийн гэрээ байгуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн төлөөлөгч Л.М******* шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “О*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй тендерийн гэрээ байгуулахыг даалгах тухай Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийн нэхэмжлэлээсээ манай компани татгалзах хүсэлтийг гаргаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “О*******” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ...”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж тус тус заасныг нэхэмжлэгчид тайлбарлахад нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ дэмжсэн байх тул нэхэмжлэгч “О*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан “О*******” ХХК-ийн “Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Н*******д тендерийн гэрээ байгуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ