| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04192/И |
| Дугаар | 183/шш2024/02905 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 183/шш2024/02905
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2024/02905 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк цамхагт байрлах, Хаан банк ХК /РД:0000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч у нь ХААН Банк ХК-ийн Налайх тооцооны төвтэй 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ/201743148993 тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/201843350749 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 3,106,901.91 төгрөг дээр 2,893,098.09 төгрөгийг нэмэлтээр авч нийт 6,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201843425507 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,764,634.84 төгрөг дээр 2,535,365.16 төгрөгийг нэмэлтээр авч нийт 8,300,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 104/Ш32024/01322 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.У хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон ургийн овогт Д.У /00000/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Н.Мөнгөнзулд олгосон итгэмжлэл, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШЗ2024/01322 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201743148993 тоот зээлийн гэрээний хуулбар, БГХ/201743148993 тоот барьцааны гэрээний хуулбар, мөнгөн шилжлүүлгийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/201843350749 тоот зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн БГХ/201843350749 тоот барьцааны гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201843425507 тоот зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн хуулбар, хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн los программын хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн los программын хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн los программын хуулбар, Ажигана ХХК-ийн тодорхойлолт, 01251655 тоот нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбарууд, Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 104/Ш32024/01322 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ, 2018 оны 01 сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ, 2018 оны 02 сарын 15-ны өдрийн Барьцааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбар, баримтаас судлан үзвэл у нь Хаан банк ХК-иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд у хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч Б.Оюунбаатар нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Өвөршанд 5а гудамж, 8 тоот хаягт оршин суудаггүй болох нь, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 104/Ш32024/01322 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Хаан банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
уын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Өвөршанд 5а гудамж, 8 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 85250024 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогтой Д.У /РД:00000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч У эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ