| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/00539/И |
| Дугаар | 142/ШШ2023/00938 |
| Огноо | 2023-06-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2023/00938
2023 06 23 142/ШШ2023/00938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух ******* /регистрийн дугаар: *******, утас: *******/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж ******* тоотод оршин суух ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: /,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг тоотод оршин суух ******* /регистрийн дугаар: , утас: /,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод оршин суух /регистрийн дугаар: /,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод оршин суух ,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут 2-26-39 тоотод оршин суух Ц.Г /регистрийн дугаар/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг тоотод оршин суух Х /регистрийн дугаар: , утас: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг тоотод оршин суух Э /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын , тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг З.Э өөрийн хөрнгөөрөө барьсан болохыг тогтоолгох, З.Э, Ч.Г нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, О.А,М.М, нэхэмжлэгч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгч О.Б, О.А,М.М нарын өмгөөлөгч Д.Т, Ж.М, хариуцагч З.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Гт шүүх хурлын товыг хүргүүлэхэд нэхэмжлэл гаргахдаа өгсөн хаяг дээрээ оршин суудаггүй талаар багийн засаг даргын тодорхойлолт ирсэн болно. /4-р хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б, О.А,Д.А, М.М, Б.О, С.Э, Ц.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд нэхэмжлэл гаргаж буй иргэд бид шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрээр иргэн З.Эаас мөнгө гаргуулахаар болсон юм. Үүнд: Сум дундын 14-р шүүхийн шүүгчийн 2015.01.19-ний өдрийн 82 дугаартай шүүгчийн захирамжаар 12.119.000 төгрөг гаргуулж О.Бод, Сум дундын 14-р шүүхийн 2015.01.26-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр 11.952.950 төгрөг гаргуулжД.Ад, Сум дундын 14-р шүүхийн 2014.09.15-ны өдрийн 2598 дугаартай шүүгчийн захирамжаар 6.466.550 төгрөг гаргуулж Ц.Гт, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай шийдвэрээр 2 717 000 төгрөг гаргуулж О.А-ад, Сум дундын 14-р шүүхийн 2015.03.18-ний өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжаар 5.300.000 төгрөг гаргуулж С.Эт, Сум дундын 14-р шүүхийн 2015.03.19-ний өдрийн 268 дугааргай шийдвэрээр 14.497.290 төгрөг гаргуулж М.Мод, Сум дундын 14-р шүүхийн 2015.11.08-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр 19.500.000 төгрөг гаргуулж Б.О нарт нарт тус олгохоор шийдвэрлэсэн. Бид дээр дурьдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж Орхон аймгийн ШШГА-нд хандсан боловч З.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сумийн Их залуу багийн , тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан ами'ны орон сууцаа Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байгаагаас дээрх үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрт гаргуулах боломжгүй Нөгөөтэйгүүр, ШШГА болон шүүхийн шийдвэрээр З.Эаас мөнгө авах иргэд аль аль нь З.Эын өмнөөс УБА-нд хандаж түүнийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байгаа тул З.Эыг Орхон аймаг, Баян-Өндөр еумийн Их залуу багийн , тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжпэгч О.Б, О.А,М.М, Ц.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ.Ц С.Э нар 2017 оны 02 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхдөө: ...Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор заасан Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг -5, -6 тоот хаяг өөрчлөгдөж, Булган аймгийн Халиун сумын 2-р багийн Толгодын болон тоот болж өөрчлөгдсөн байх тул Булган аймгийн Орхон сумын Халиун 2-р багийн Толгодын , тоот хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч З.Э мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан З.Эыг өмчлөгч нь мөн болохыг тогтоолгохоор маргаж буй хөрөнгө болох Булган аймгийн Халиун сумын 2-р багийн Толгодын тоот газар дээр барьсан амины орон сууцыг иргэн Ч.Г-ын өмч, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр түүнтэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу бариулсан гэж хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлдээ дурьдаж маргадаг боловч 2015 оны 03 сарын 11-ний өдөр Орхон аймгийн ШШГА-нд ... Шүүхээс битүүмжилсэн эд хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн гудамжны тоот хашаа байшин байгаа. Энэ хөрөнгө нь 5 хүний өмч болно... (х/х 120 талд) гэж тайлбар өгсөн байсан. Гуравдагч этгээд Ч.Г-ын хувьд 2016 оны 01 сарын 26-ны өдөр Орхон аймгийн ШШГА-нд " ... Би өөрийнхөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн тоот 1 өрөө орон сууцаа 70 сая төгрөгөөр 2011 онд худалдан борлуулсан, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 27-08 тоот хашаа байшинг 28 сая төгрөгөөр тус тус худалдан борлуулж олсон мөнгөнөөсөө 81 сая төгрөг өгч дүүгийн эхнэр З.Этай 2014 оны 04 сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан одоогийн З.Эын амьдарч байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б--06 тоот хашаа байшинг бариулсан ... (х/х 215 талд) гэж тайлбар өгч байсан. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.02.23-ны өдрийн 272 дугаартай албан бичиг (х/х 217 талд)-т Эд хөренгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Ч.Г /ФА 61082313/-ын өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2101003099 дугаарт бүртгэгдсэн Орхон эймаг, Баян-Өндөр, Хүрэнбулаг баг тоот 31.3 м.кв орон сууц бүртгэлтэй байсан бөгөөд 2002.09.09-ний өдөр бэлэглэх гэрээгээр Б.Б /ФБ 761521/-д өмчлөх эрхээ шилжүүлсэн байна. Иргэн Ч.Г-ын өмчлөлд Хүрэнбулаг баг тоот орон сууц, Булаг багийн 27-08 тоот газар бүртгэлтэй байсан талаарх мэдээлэл цахим мэдээллийн санд байхгүй байна гэж бичсэн. Хариуцагч З.Э маргаж буй хөрөнгийг өөрийн гэр бүлийн хөрөнгө гэж ШШГА-нд тайлбар өгч байсан ч сүүлд өөрийг нь өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж Ч.Г-ын хөрөнгө гэж нотлох баримтаар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэх Ажил гүйцэтгэх гэрээ"-г шүүхэд гарган өгсөн. Гуравдагч этгээд Ч.Г мөн нотлох баримтаар дээр дурьдсан Ажил гүйцэтгэх гэрээ-г шүүхэд гарган өгч, гэрээнд заасан ажлын хөлс болох 86.000.000 (наян зургаан сая) төгрөгийн эх үүсвэрээ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдан борлуулсны орлого байсан гэж тайлбар гаргадаг ч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. З.Э нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөрт гаргуулахгүйн тулд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Булган аймгийн Халиун сумын 2-р багийн Толгодын тоот газар дээр барьсан амины орон сууцаа иргэн Ч.Г-ын өмч мэтээр 2014 оны 04 сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иймд З.Э, Ч.Г нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэжээ. /3-р хавтас 154-155 дугаар хуудас/
Нэхэмжлэгч О.А: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын тоот газар дээр орших амины орон сууцны өмчлөгч нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө З.Э мөн байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн /3-рхавтас 184 дүгээр хуудас/,
Нэхэмжлэгч О.Б, О.А,М.М нар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын тоот газар дээр орших амины орон сууцыг З.Э өөрийн хөрөнгөөр бариулсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. /4-р хавтас 122-125 дугаар хуудас/
Хариуцагч З.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...О.Б, О.А,Д.А,М.М нарын нэхэмжлэлтэй танилцаад ийнхүү хариу тайлбарыг гаргаж байна. Надад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болоод газар хашаа байшин байхгүй. Миний гэр бүлийн гишүүдэд ч одоогоор үл хөдлөх хөрөнгө үгүй. Би группд байдаг. ХЧА-ын 60 хувийн групптэй. Би зээл чөлөөлж бусдад их хэмжээний мөнгө зээлж эргүүлэх гэж яваад их хэмжээний мөнгө бусдад алдаж, тэр хүн маань олдохгүй алга болж, би шүүхэд өгч шүүхээр захирамж гаргуулж, Тахарын албаар албаар эрэн сурвалжлагдаж байдаг. Дээрх иргэдийн зарим нэгд нь төлбөрийг багаар ч гэсэн барагдуулж буй. нь /ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч ажилтай/ төлбөр авагч нь миний ХЧА-ын 60 хувийн группийн Нийгмийн даатгалын сангаас олгогддог тэтгэврийн орлогоос тогтмол 50 хувийн суутгал хийлгэж сар бүр төлбөрөө авдаг. Эдгээр иргэдийн төлбөр нь анхан шатны шүүхээр хүү алданги тооцогдож, гарсан шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Эдгээр иргэдэд хүү мөнгө, төлж явсаар үндсэн мөнгөндөө тулсан төлбөр ч байдаг. Өөрт байгаа хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулан, барьцаанд тавьж ч хүү мөнгө төлж явсан болно. Нэхэмжлэлд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б-5, 48б-6 тоот газар түүн дээр баригдсан амины орон сууцыг миний өмч мэтээр бичжээ. Энэ газар байшингийн өмчлөгч Ч.Г гэдэг хүн. Ч.Гтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн хашаа, байшинг барьж өгсөн. Ч.Г-ын байшинг сахин хамгаалах үүрэгтэй амьдарч байсан. Түүнээс нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн миний өөрийн өмч, хөрөнгө биш юм. Хүний хөрөнгийг ямар өөрийн өрөнд өгөлтэй биш. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч З.Э нь нэхэмжлэгч О.Б,М.М, О.А нарын өөрчилсөн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч О.Б,М.М, О.А нарын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нар нь Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр гудамжны 26 тоот газар дээр орших амины орон сууцыг З.Э нь өөрийн хөрөнгөөр бариулсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. Уг амины орон сууц гэх... Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр гудамжны 26 тоотыг би өөрийн хөрөнгөөр бариулсан гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би тухайн цаг үеүдэд /2013, 2014, 2015 онуудад/ би өөрийн мөнгө төгрөгөө алдаж, хүмүүсээс авсан мөнгөө төлж чадахгүй, шүүхийн шийдвэрүүд гарч байсан. Уг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Нэхэмжлэгч нар ч мэдэж байгаа. Би хүний хөрөнгийг миний хөрөнгө гээд хүлээн зөвшөөрч чадахгүй. Нэгэнт өмчлөгч нь тодорхой учраас нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Тухайн хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар ч харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э-тэй ярилцаж, тохиролцон Орхон аймагт хуучин хаягаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б-5, 6 тоотод 7х8 хэмжээ бүхий сунгасан гражтай 2 давхар орон сууцыг хөлс төлж бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2 давхар орон сууцыг хашааны хамт барьсан боловч байшингийн гүйцэтгэл бүрэн биш өөрөөр хэлбэл зарим хэсгийн дотоод засал дутуу, бохир цэвэр усны шугамын асуудлыг тохирсон хэмжээнд хийгээгүй байсан тул гүйцээж өг, тэр болтол өөрсдөө сахин хамгаал гэснээс уг байшинд З.Э амьдарч байгаа. Энэ байшин барьсан газар нь Орхон аймаг, Булган аймгийн Орхон сумын алиных нь нутаг болох нь маргаантай, байшин дуусаагүй тул бичиг баримтыг хөөцөлдөж чадаагүй байсан. 2015 оны 08 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Э-г Орхон аймгийн Цагдаагийн газарт төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өгснөөс намайг дуудан ирүүлж, уг байшин хэний өмч болох талаар байцаалт мэдүүлэг авч байсан, 2016 оны эхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байшингийн түлхүүр аваад ир гэж дуудаж, байшинг хураах тухай ярьж битүүмжлэхээр нь би өөрийн хөрөнгө гэдгээ хэлэхэд намайг таны хөрөнгө юм бол баталгаажуулж ир гэж хугацаа өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан хугацаандаа өөрийн өмч гэдгээ тогтоолгохоор Орхон, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд хандсан боловч янз бүрийн байдлаар хүлээн авахаас татгалзсан хариу ирсэн. Булган аймгийн шүүхээс өгсөн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэст хандан зөвлөгөө авч холбогдох материалаа бүрдүүлснээр миний өмчлөх эрх баталгаажин газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000243890 дугаарт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000408594 дугаарт тус тус бүртгэгдсэн гэрчилгээг авсан болно. Иймд нэр бүхий хүмүүсийн нэхэмжлээд байгаа хуучин хаягаар Орхон аймг Баян-Өндөр сумын Их залуу баг, , 6 тоот шинэ хаягаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн тоот энэ хашаа байшин Эын өмч биш миний өмч тул эцэслэн шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Г нэхэмжлэгч Д.А-ийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Ч.Г би З.Эд холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож буй. Нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Надад шүүхээр шийдэгдэж ШШГА-нд өгсөн ямар нэгэн төлбөр тооцоо, шийдвэр, тогтоол байхгүй болно. З.Этай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байшинг бариулсан. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна.Д.А гэгч иргэнд надад төлөх төлбөр тооцоо үгүй тул миний өмчлөх эрхэнд халдаж байна гэж үзэж байна. Тийм учраас гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй. Иймд нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Би өөрийн өмчийг өмчлөх эрхээ баталгаажуулсан тус тусын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд болон Булган аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.-ны өдрийн 221/МА2018/0390 дугаартай магадлал зэрэг нотлох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Иймд үндэслэлгүй гэж үзэж байна... гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Г, нэхэмжлэгч О.Аын өөрчилсөн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч О.Аын нэхэмжпэлийн шаардлага өөрчлөх шаардлагатай танилцлаа. Булган аймгийн харлиун сумын 2 багийн Толгодын тоот хашаа байшин миний өмчлөлийн хашаа байшин бөгөөд тухайн хашаа байшин З.Эд хамааралгүй хөрөнгө болно. Тухайн хөрөнгийг би өөрийн хөрөнгөөр бариулсан бөгөөд З.Э нь хашаа байшинтай байгаагүй. Э нь өчнөөн хүнд өртэй гээд өөрийн гэсэн орох оронгүй олон жил явж байгааг би мэднэ. Учир нь миний төрсөн дүү Ч.Г түүний нөхөр юм. Олон хүнд өчнөөн өрөнд ороод гудамжинд гарахад нь би дүү нараа өрөвдөж орон гэртээ оруулсан. Гэтэл үүнийг далимдуулж миний орон гэрийг тэдний хөрөнгө мэт удаа дараа элдвээр хэлж олон ч газарт намайг шалгуулж байна. Цагдаагийн газар, шүүх ,прокурор зэрэг газарт шалгуулсан. Сүүлдээ эдгээр нэхэмжлэгч нар нь миний хөрөнгийг З.Эын хөрөнгө болгох гэж улайран дайрч , намайг гудамжны архичин мэт хэлж , элдвээр шалгууллаа.Би улсад 31 жил буюу Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт мастераар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр гарсан.Улсад байгуулсан гавьяа шагналтай хүн. Мөн хууль эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Хүүхдүүд маань тус тусдаа гарцгаасан. Би өөртөө хашаа байшин бариулснаас гадна өрх тусгаарласан 2 хүүхэддээ хүртэл санхүүгийн дэмжпэг үзүүлж, өнөөдөр бүгд орох оронтой орон сууцнд сайхан амьдарч байна. Энэ бүгдийг бүтээхэд миний аавын нэр дээр байшин Орхон аймгийн Баян өндөр сум Булаг багийн 27-08 тоот хашаа байшин , Миний өмчлөлд байсан Орхон аймгийн Баян өндөр сумын Хүрэнбулаг тоот 2 өрөө орон сууцандаа амьдарч байгаад Орхон аймгийн Баян өндөр сумын Хүрэнбулаг тоотоор сольж амьдарч байгаад түүнийг худалдан борлуулсны үнэ, уг хөрөнгүүдээс бий болсон мөнгийг Улаанбаатар хотод дэлгүүр ажиллуулж зүтгэсний хүчинд хүүхдүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хашаа байшингаа барих нөхцөл бий болсон.Өөрийн дүү Ч.Г нь барилга барих хар бор ажилд сайн болохоор, мөн би өөрөө Ховд аймаг амралтын бааз хариуцан ажиллуулж байсан учир өөрөө байшингаа барьж чадалгүй тэдэнд итгэж мөнгө төгрөгөө өгч, хашаа байшин бариулснаас болж хүмүүс хардах, намайг элдвээр доромжлох үндэслэл бий болсон. Мөн З.Эын бусдад худал ярьсан үг намайг элдэвлэхэд хүрсэн гэж боддог учир би түүнд гомдож явдаг. Тухайн үед миний эхнэр Д.Тунгалаг өөрийн хашаа байшинд. анхаарал тавьж байшин хашааны гэрчилгээг гаргуулах асуудлыг хөөцөлдөөгүй бол З.Э нь өөртөө өмчилж авахаар санаархаж байсан юм болвуу гэж боддог. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар миний хөрөнгө байсныг мэдсээр байж, өөрийн мэт ойлголт хүмүүст төрүүлж ярьж явсан үгнээс болж намайг өнөөдрийг хүртэл шалгуулж байна. Маш их гомдолтой байна. Миний энэхүү хөрөнгө З.Э-д ямар ч хамааралгүй өмч хөрөнгө учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна... гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар нэхэмжпэлийн шаардлагаа өөрчилсөн. гэсэн тоотын байшинд З.Э хөрөнгө оруулсан гэх баримт байхгүй. Улсын бүртгэлээс Гантулгынх гэсэн гэрчилгээ гарсан нь худал гэсэн баримт ирээгүй. Нэхэмжлэлээ тайлбарлаж чадахгүй, нэхэмжпэл гаргаж байгаа хууль зүйн үндэслэлээ хэлэхгүй байна. Э 5 хүний өмчлөгч гэж хэлснээр өмчлөгч гэж тогтоох боломжгүй, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч С.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Миний бие С.Э нь 2015 онд З.Эд холбогдуулан иргэдийн хамт нэхэмжлэл гаргасан. Би 2014 онд З.Эд 4 000 000 төгрөг зээлдүүлж байсан. Одоо найман жил болж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа болно. Миний төлбөр дуусаагүй. Би өөрийн хүсэлтийн дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Цаашид энэ хэргийн оролцогч биш болсон тул З.Э миний төлбөрийн талаар шүүх хуралдаан дээр ярихгүй байхыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...шүүхэд гаргасан өргөдлөөсөө татггалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: О.Б,Д.А,М.М, Ц.Г, Ц.А нарын иргэний үнэмлэхийн хуулбарын нотариатаар батлуулсан хуулбар /1хх-4-8/, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 467 дугаартай захирамж /1хх-9/, хариуцагч З.Эын нөхөр Ч.Гын 2015.08.29-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт өгч байсан тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар /1хх-113-118/, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.02.23-ны өдрийн 272 дугаартай албан тоотоор хүргүүлсэн лавлагааны хуулбар /1хх-119/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2015.03.11-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар /1хх-120/, сум дундын 14 дүгээр шүүхийн шүүх хуралдааны 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай тэмдэглэл /1хх-122-123/, Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай 2014.12.30-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамж /1хх-124/, эд хөрөнгийг битүүмжлэх акт /1хх-125/, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5/09 дугаартай прокурорын тогтоол /1хх-127-128/, Орхон аймаг дахь ШШГА-ны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03/132 дугаартай албан тоот /1хх-129/, Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүх хуралдааны 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай тэмдэглэл /1хх-165-172/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хуулбар хувь/ дугаар 450 /1хх-213/, 015-19/04 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх акт /1хх-214/, 2016.01.26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хуулбар хувь /1хх-215/, З.Эын эзэмшиж буй газрыг харуулсан зураг, хуулбар хувь /1хх-2016/, улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 272 дугаартай албан тоот, хуулбар хувь /1хх-217/, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, хуулбар хувь /1хх-218/, тоот орон сууцны гэрчилгээний хуулбар /1хх-219-220/, Орхон аймаг дахь ШГА-ны 2016 оны 3/280 дугаартай албан тоот /1хх-221/, Баян-Өндөр сумын ЗД-ын 2016 оны 1/143 дугаартай албан тоот /1хх-222/, Булган аймгийн Орхон сумын ЗДТГ-ын 2016 оны 03/29 дугаартай албан тоот /1хх-223/, УЕПГ-ын 2016 оны 5/1697, 1/2061 дугаартай хариу мэдэгдэх хуудас /1хх-224-225/, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48 дугаартай захирамж /1хх-230/, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1676 дугаартай албан тоот /3хх-5-8/, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл /3хх-20-26/, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай албан бичигт хавсаргасан Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг улсын бүртгэлийн Ү-0409000153 дугаартай хувийн сууцны анхны бүртгэл /3хх-171-176/, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/424 дугаартай дүгнэлт /3хх-66-87/,
Хариуцагчаас: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016.04.20-ны өдрийн 824 дугаартай албан тоот /1хх-20/, иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-21/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн засаг даргын 2016.04.11-ний өдрийн 120 дугаартай албан бичиг /1хх-22/, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаа /1хх-23/, Орхон аймаг дахь ШШГА-ны 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/738 дугаартай албан тоот /1хх-146/, Булган аймаг, Орхон сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/202 дугаартай албан тоот /1хх-147/, 2017.01.24-ний өдрийн 54 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн засаг даргын албан тоот /1хх-148/, ГХБХБГ-ын 2017.01.24-ний өдрийн 01/51 дугаартай албан тоот /1хх-152/, Булган аймаг, Орхон сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 03/56 дугаартай албан тоот /1хх-153/, Булган аймгийн Орхон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /1хх-154/, Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2015.03.13-ны өдрийн 68 дугаартай захирамж /1хх-156-158/, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр /1хх-159-164/,
Гуравдагч этгээдээс: Булган аймгийн Орхон сум, Халиун багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-44/, Орхон аймгийн ШШГГ-ын эд хөрөнгө хураасан акт /1хх-45-46/, Ч.Г-ын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /1хх-47/, ажил гүйцэтгэх гэрээ /1хх-49-51/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 756 дугаартай захирамж /1хх-52-53/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын тодорхойлолт /1хх-54-55/, Баян-Өндөр сумын Яргуйт багийн засаг даргын тодорхойлолт /1хх-56/, Баян-Өндөр сумын Их залуу багийн засаг даргын тодорхойлолт /1хх-57-59/, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын -ны өдрийн 275 дугаартай захирамж /1хх-61-62/, Булган аймаг Орхон сумын засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамж, Булган аймаг Орхон сумын засаг даргын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 03/67 дугаартай албан бичиг /1хх-189/, Орхон сумын газрын зөрчлийг арилгаж Орхон сумын татварын албанд газрын торгууль төлсөн баримт /190-191/, Орхон аймаг дахь ЭБЦТС ТӨХК-д Их залуу тоотоор цахилгаан төлдөг баримт /1хх-192/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 857 дугаартай албан тоотоор эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2101001194 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум 4 дүгээр баг Хүрэнбулаг 4 дүгээр хороолол 16 дугаар байрны 95 тоот орон сууцны Ү2101007842 дугаарын бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 12 дугаар баг Булагийн 27 дугаар байрны 8 тоот хувийн сууцны дэлгэрэнгүй лавлагаа /3хх-22-56/,
Шүүхээс: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 03/542 дугаартай албан тоотоор төлбөрт эд хөрөнгө битүүмжлэх, хураах болсон баримт, төлбөр авагч, төлбөр төлөгч, гуравдагч этгээдийн гомдол /4хх-218-241/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 417 дугаартай албан тоот /4хх-242/, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 265 дугаартай албан тоот /4хх-244/, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 279 дугаартай албан тоот /4хх-246-248/, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /5хх-9-13/, Булган аймгийн улсын бүтгэлийн хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаартай албан тоотоор Ч.Г-ын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /5хх-16-26/, Төлбөр төлөгч З.Э, төлбөр авагч О.Бод холбогдох 15140222 хувийн хэргийн дугаартай 1 хавтас 172 хуудас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг; Төлбөр төлөгч З.Э, төлбөр авагч О.Аад холбогдох 15140200 хувийн хэргийн дугаартай 1 хавтас 111 хуудас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг; Төлбөр төлөгч З.Э, төлбөр авагчД.Ад холбогдох 15140201 хувийн хэргийн дугаартай 1 хавтас 171 хуудас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг; Төлбөр төлөгч З.Э, төлбөр авагчМ.Мод холбогдох 16140068 хувийн хэргийн дугаартай 1 хавтас 58 хуудас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг; Төлбөр төлөгч З.Э, төлбөр авагч Ц.Гт холбогдох 15140078 хувийн хэргийн дугаартай 1 хавтас хэргийг шүүх судлахаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б, О.А,М.М, Б.О, Ц.Г, С.Э,Д.А нар хариуцагч З.Эд холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 48б-5, 48б-6 тоотод байрлах хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Булган аймгийн Орхон сум Халиун багийн Толгодын , тоот хоёр айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч З.Э мөн болохыг тогтоолгохоор, мөн нэхэмжлэгч Ц.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц Булган аймгийн Орхон сумын Халиун 2-р багийн Толгодын тоот газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд З.Э мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилсөн,
2. Нэхэмжлэгч О.Б, О.А,М.М нар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын тоот газар дээр барьсан амины орон сууцыг З.Э өөрийн хөрөнгөөрөө барьсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн,
3. НэхэмжлэгчД.А 2022 оны 01 дүгээр сарын -ны өдөр З.Э, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т З.Э, Ч.Г нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж тодруулсан.
4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Тус шүүхэд нэхэмжлэл гаргаж буй иргэд бид шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрээр иргэн З.Эаас мөнгө гаргуулахаар болсон юм. З.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийж байх тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын тоотод байрлах газар дээр барьсан амины орон сууц /байшинг/ З.Э өөрийн хөрөнгөөрөө барьсан болохыг тогтоож өгнө үү, З.Э, Ч.Г нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
6. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Хариуцагч З.Эаас Сум дундын 14-р шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр 19-ний өдрийн 82 дугаартай шүүгчийн захирамжаар 12 000 000 төгрөг гаргуулж О.Бод, Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр 11 750 000 төгрөг гаргууланД.Ад, Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2598 дугаартай шүүгчийн захирамжаар 6 350 000 төгрөг гаргуулан Ц.Гт, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай шийдвэрээр 2 660 400 төгрөг гаргуулж О.Аад, Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжаар 5 300 000 төгрөг гаргуулан С.Эт, Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 268 дугааргай шийдвэрээр 14 268 000 төгрөг гаргуулжМ.Мод, Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр 19 500 000 төгрөг гаргуулж Б.О нарт олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
8. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нар Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид гүйцэтгэх баримт бичгийг хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б-ийн 5, 6 тоот хаягт байх гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газар, мансардтай 2 давхар амины орон сууцыг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр /1-р хавтас 214 дугаар тал/, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус битүүмжилж, хураан авах ажиллагаа хийжээ. /1-р хавтас 45-46 дугаар тал/
9. Газрын тухайд: З.Э 2006 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад газар эзэмшихээр өргөдөл гаргасны дагуу 2007 онд Шанд багийн 74в гудамжны 10 тоотод З.Эд, 9 тоотод Ч.Гад газар эзэмшүүлэхээр төлөвлөлтийн зурагт нэрээрээ тусгагдсан, дараа нь Шанд баг хуваагдаж Их залуу баг үүсэн байгуулагдахад Шандын 74в-гийн 9 тоот нь Их залуу багийн 48б-гийн 5 тоот болон өөрчдөгдсөн, 10 тоот нь 6 тоот болон өөрчлөгдсөн болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/329 дугаар албан /Загдаагийн Эд газар хүссэн өргөдлийн дагуу 2007 онд Шанд баг 74в-10 тоот хашааны газар олгогдсон. Уг газар нь Шанд баг 2 хуваагдаж Их залуу баг үүсэн байгуулагдахад 48б-5 тоот болон өөрчлөгдсөн/ бичиг, 74в гудамжны байршлын схем зураг, Их залуу багийн 48б гудамжны байршлын схем зураг, З.Эын газар хүссэн өргөдөл зэргээр тогтоогдож байгаа боловч дээрх маргаан бүхий газрыг харьяалах Засаг даргын шийдвэрээр З.Эд эзэмшүүлэх /өмчлүүлэх/ талаар ямар нэг шийдвэр гараагүй байна гэж дүгнэсэн, /Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт/
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б-гийн тоот буюу Ч.Г гэсэн нэртэй газарт З.Э байшин бариулж, уг байшин нь хашааны хамт Орхон сумын нутагт харьяалагдахын өмнө Их залуу багийн 48б-5 тоот гэсэн хаягтай, нэг том хашаа байсан уг хашаа байшинг Шүүхийн шийдвэрээр З.Эын бусдад төлөх төлбөрт Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2014-59/04 дугаарын хөрөнгө битүүмжлэх акт-аар Их залуу багийн 48б-14 тоот буюу шинэ хаягаар 48б-5, 6 тоотод байршилтай шинэ 2 давхар байшин гэж битүүмжилсэн, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 015-19/04 дугаарын акт-аар Их залуу баг 48б-5, 6 тоотод байрлах 7х8 харьцаатай давхар, шинэ, хөнгөн, блокон байшин гаражийн хамт гэж битүүмжилж З.Эд хариуцуулсан, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин 48б-5, 6 тоот гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газар, мансардтай 2 давхар амины орон сууцыг битүүмжилж Ч.Г, Тунгалаг нарт хариуцуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материал, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны дугаар сарын 09-ны өдрийн 07 дугаар шийдвэр /2-р хавтас 28-34/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын -ны өдрийн 390 дугаар Магадлал /2-р хавтас 36-38/ зэргээр тогтоогдож байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын -ны өдрийн 390 дугаар Магадлалд: ...Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/48, 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч Ч.Гд өмчлүүлсэн Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 дүгээр захирамжийн Ч.Гд холбогдох хэсгийг Орхон аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилсэн хашаа байшинтай газрыг олгосон гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т зааснаар Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга... өөрчлөх буюу хүчингүй болгохоор зохицуулсан боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр хэрэгжүүлж буй нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхэд халдах үндэслэл байгаа гэж үзвэл газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл, иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Засаг даргад олгогдоогүй гэж дүгнэн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2018/0007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4.-т заасныг баримтлан Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/48, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /2-р хавтас 36-38/
Иймд маргаан бүхий газрын өмчлөгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г болох нь нотлогдож байна.
10. Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 48б-6 тоот хаяг нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Толгодын тоот хаяг болсон тухайд зохигчид маргаагүй.
11. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны /-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх эрх баталгаажна, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол... хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасны дагуу Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Толгодын тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 1041 м.кв улсын бүртгэлийн Г-0409000272 дугаарт бүртгэлтэй газар, мөн хаягт бүртгэлтэй 161,9 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г бүртгэгдсэн байх ба улсын бүртгэл хүчинтэй байна. /1-р хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,
12. Нэхэмжлэгч нар дээрх газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө буюу 161,9 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч З.Э өөрийн хөрөнгөөрөө барьсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан.
13. Нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч З.Э Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Толгодын тоот хаягт байрлах 161,9 м.кв талбайтай хувийн сууцыг өөрийн хөрөнгөөрөө бариулсан энэ нь: З.Эын нөхөр Ч.Гын 2015 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Цагдаагийн газар өгсөн мэдүүлэгт: ...би 2013 онд Булган аймгийн Орхон сумаас 2 айлын газар авсан юм. 7х8 хэмжээтэй байшин, гражийн хамт Ганбаатар, Энх-Амгалан нараар 12,0 сая төгрөгөөр бариулсан юм. 2015 оны 5 дугаар сараас эхэлж бариулаад 10 сард дууссан... гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 113 дугаар тал/, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд: ... Их залуу баг -5 тоот хаягт хашаа байшин байгаа. Энэ хөрөнгө нь 5 хүний өмч, манай нөхөр Ганбат, Ч.Г нөхрийн ах, Мөнхтуул, Мөнхсүлд манай 2 хүүхэд тэгээд би өөрөө орно... гэсэн ярилцлага /1-р хавтаст хэргийн 120 дугаар тал/, мөн Тус шүүхийн нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд: ...манайх байшингаа 2014 оны 4 дүгээр сараас барьж эхэлсэн. Хэдэн жилийн өмнө байшингийн суурийг тавьсан, газрын маргаантай асуудалтай байсан... /1-р хавтаст хэргийн 122 дугаар тал/ гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг -5, 6 тоот хаягт байрлах хашаа байшинг битүүмжилсэн бөгөөд уг хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээд нар гомдол гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгч нарын шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материалуудаас нотлогдож байна.
15. Эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийх үед дээрх үл хөдлөх эд хөрөнгө хэн нэгний нэр дээр бүртгэгдээгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй байсан бөгөөд битүүмжлэл хийгдсэнээс хойш гуравдагч этгээд Ч.Гын өмчлөлд бүртгэгдсэн нь нотлогдсон.
16. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ахлах дэслэгч Г.Наранбаяраас З.Эд холбогдуулан төлбөр төлөгч З.Э нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж тус албаны битүүмжлэн хураасан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын нэр дээр гэрчилгээ гаргуулан эд хөрөнгөө нуун дарагдуулсан байх гэсэн үндэслэлээр Орхон аймгийн Прокурорын газарт гомдол гаргасныг тус газар шалгаад Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг -5, 6 тоот 2 айлын гэр бүлийн хэрэгцээний газар болон уг тоот хашаанд байх байшинг төлбөр төлөгч З.Э бусдад шилжүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/260 дугаар Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /1-р хавтас 83-84 дүгээр хуудас, нэхэмжлэгч Д.А-ийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материалын 72 хуудас/
17. Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг -5, 6 тоот хаягт байрлах хашаа байшин тухайн үед хэн нэгний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан болон хариуцагч З.Эын шийдвэр гүйцэтгэгчтэй ярилцсан тэмдэглэлд үндэслэн битүүмжлэгдсэн гэж үзэхээр байх ба энэ үндэслэлээр З.Эын хөрөнгө гэж тогтоох үндэслэлгүй байна.
18. Одоогийн байдлаар нэхэмжлэгч Б.О /1-рхавтаст хэргийн 63 дугаар хуудас/, С.Э /төлбөр төлөгдөж дууссан/ нар нэхэмжлэлээсээ татгалзсан, төлбөр төлөгч З.Э нь төлбөр авагч Ц.Гт 6 466 550 төгрөгийн төлбөрөөс 4 837 675 төгрөгийн үлдэгдэлтэй /4-рхавтаст хэргийн 107 хуудас/, төлбөр авагч О.Бод 12 119 000 төгрөгийн,М.Мод 14 497 290 төгрөгийн, О.Аад 2 717 916 төгрөгийн /4-рхавтаст хэргийн 108 хуудас/, төлбөр авагчД.Ад 11 952 950 төгрөг төлөгдөхөөс төлбөр хийгдээгүй /4-рхавтаст хэргийн 137 хуудас/ гэсэн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолтоор нотлогдож байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч З.Эын хөрөнгийг эрэн сурвалжлах, хөрөнгөтэй болтол түдгэлзүүлсэн, Ц.Гын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болох нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материалуудаар нотлогдож байна.
19. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ оны 53 дугаар зүйлийн 53.9.-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө, мөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардах хэмжээгээр гаргуулна гэж заасан.
20. Нэхэмжлэгч нар Булган аймгийн Орхон сум Толгодын тоот хаягт баригдсан хувийн сууц /байшин/-ыг төлбөр төлөгч буюу хариуцагч З.Э өөрийнхөө хөрөнгөөр бариулсан гэдгийг тогтоолгоно гэж шаардлагаа тодорхойлж байгаа ч, нэхэмжлэлийн үндэслэлээ өөрсдийн төлбөрийг барагдуулахын тулд гэж тайлбарлаж байна.
21. Тэгвэл хуульд зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө, мөнгө бусдад байгаа эсэхийг тодруулах... ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийхээр зохицуулсан байна.
22. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Б,М.М, О.А нарын Булган аймгийн Орхон сум Толгодын тоот хаягт баригдсан хувийн сууцыг хариуцагч З.Э өөрийн хөрөнгөөрөө барьсан гэдэг нь нотлогдохгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
23. Нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлага: З.Э нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөрт гаргуулахгүйн тулд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Толгодын тоот газар дээр барьсан амины орон сууцаа иргэн Ч.Г-ын өмч мэтээр 2014 оны 04 сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иймд З.Э, Ч.Г нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
24. Иргэний хуулийн 56.1.-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.2.-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэжээ. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэлт зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Толгодын тоот газар дээр барьсан амины орон сууц нь хуулийн дагуу гуравдагч этгээд Ч.Г-ын өмчлөлд бүртгэгдсэн байна. /дээр дүгнэсэн/
25. З.Э, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор төлбөр авагч буюу нэхэмжлэгч Д.А-ийн З.Эаас авах төлбөр төлөгдөх, эрх сэргэхгүй, уг гэрээний үр дагаврын улмаас Д.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй нь нотлогдож байна. НөгөөтэйгүүрД.А нь Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг шаардах эрхтэй этгээд биш юм.
26. Иймд нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
27. Нэхэмжлэгч Ц.Гт шүүх хуралдааны товыг нэхэмжлэлд дурдсан хаягаар мэдэгдэхэд уг хаягтаа оршин суудаггүй гэсэн албан бичгийг Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн засаг даргаас ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар нэхэмжлэлийг буцаав.
28. Нэхэмжлэгч Б.О, С.Эрдэнэцэцэг нар нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
29. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчД.А нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 587 950 төгрөгөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй байна. /3-р дугаар хавтас159 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан Б.О, С.Э нарын З.Эд холбогдуулан гаргасан Булган аймгийн Орхон сумын 2-р баг Толгодын тоот газар болон амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 4 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд З.Э өмчлөгч байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-д заасныг баримтлан Ц.Гын З.Э Булган аймгийн Орхон сумын 2-р баг Толгодын тоот газар болон амины орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 4 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд байсан болохыг тогтоолгох, З.Э, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг буцаасугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 53 дугаар зүйлийн 53.9.-д заасныг баримтлан хариуцагч З.Эд холбогдох Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Толгодын тоот хаягт байрлах амины орон сууцыг З.Э өөрийн хөрөнгөөрөө барьсан болохыг тогтоолгох О.Б, О.А,М.М нарын нэхэмжлэлийг,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан З.Эд холбогдох З.Э, Ч.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА