Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2024/02902

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02902

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Ар зайсангийн гудамж, Фидес тауэр 503 тоот хаягт байрлах, Монибокс ХХК /РД: 0000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох тийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Монибокс ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох тийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Монибокс ХХК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Фидес тауэр 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн т нь2022 оны 11-р сарын 04-ний өдөр В22022П0404 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 8,099,200 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар cromona oak lipa 2 загварын 2 ширхэг ширээ, sitzone загварын 2 ширхэг сандал, sitzone загварын буйдан, sitzone загварын ус цэвэршүүлэгч зэрэг барааг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Монибокс ХХК нь зээлдэгч тт 2022 оны 11-р сарын 04-ний өдөр барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч т нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөр 6,479,108.53 төгрөг, зээлийн хүү 1,599,665.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,334.88 төгрө, нийт 8,100,108.81 төгрөг төлсөн. 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 283 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгуй болно. Манай компаний зүгээс тыг Баянгол дүүргийн 18-р хороо 04-р хороолол 85-р байр 49 тоот оршин сууххаягаар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдож 102/11132024/11339 тоот дугаартай А.Энхжаргал шүүгчийн захирамж гарч хэргийгхэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. тыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж гуйцэтгэж байгаа. т нь зээл авч байх үед бүртгуүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаарууд холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан одоогхүртэл олж чадахгүй байна. Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана оршин сууж байгааг тодорхой болгож, нэхэмжпэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч тыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү ирүүлжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэли-йн гэрчилгээний хуулбар, иргэн Б.Тэмжүүжин, А.Энхсүлд, М.Сарантуяа нарт олгосон итгэмжлэл, В22022110404 дугаар Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хувиарийн хуулбар, тын иргэний үнэмлэхийн хуулбар, харилцагчийн анкетын хуулбар, зээлийн өргөдөл, нэхэмжлэх, зээлийн дансны хуулга Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 онны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2024/11339 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч Монибокс ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох тийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 онны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2024/11339 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022 оны 11 сарын 04-ний өприйн Барьцаат Зээлийн гэрээнээс үзэвэл зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд т хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

Улмаар хариуцагч т нэхэмжлэгчийн тодорхойлсон тыг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 85-р байр 49 тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 онны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2024/11339 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Монибокс ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд тийг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

т Баянгол дүүргийн 18-р хороо 04-р хороолол 85-р байр 49 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 75339944,94024994 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өлзийбадрахын т /РД:0000/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч тийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ