Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2024/02901

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02901

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж 29-115 тоотод оршин суух, Баатар овогтой Эрдэнэбаатарын Эрдэнэцэцэг /РД:000008/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох хыг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох хыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэг миний бие хт 3 сая төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүүгүйгээр зээлдүүлсэн Зээлийн төлбөрийг огт төлөөгүй учир Зээлийн төлбөрийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/Ш32023/02793 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Түүний тухай мэдээлэл гэвэл: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 65 дугаар байрны 41 тоот хаягт оршиг суудаг гэсэн, утасны дугаар нь 99881977 гэдэг байсан. Иймд хариуцагч Жалайр овогт Алзахгүйн х /РД:0000/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Эрдэнэцэцэгийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/02793 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Э.Эрдэнэцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох хыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

3. Хавтаст хэрэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/02793 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас үзвэл х нь Э.Эрдэнэцэцэгээс 4,500,000 төгрөг шаардсан нэхэмжлэлд х нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

Улмаар хариуцагч х нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 65 байр, 41 тоот хаягт оршин суудаггүй болох нь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/02793 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Э.Эрдэнэцэцэгийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд хыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

хын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 65 байр, 41 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 99104982 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жалайр овогтой Алзахгүйн х /РД:0000/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч хыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаарт хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ