| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03936/И |
| Дугаар | 183/шш2024/02670 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 183/шш2024/02670
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2024/02670 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр, 7 дугаар хороолол, /14182/, Ногоон нуур гудамж, 605 байр, 02 тоот хаягт байрлах, Ашид голомт ББСБ ХХК /РД:5877334/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 21 байр, 28 тоотод оршин суух, Золт овогтой Бямбадоржийн Э /РД:00000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 179,461,883.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Золт ургийн овогтой Бямбадоржийн Э /РД:ЙП80Ю2712/ нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ашид голомт ББСБ ХХК-тай ЗГ210461 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөлттэй байх нөхцөлтэй /хавсралт №1/ зээлж авсан. Зээлийн гэрээг байгуулахдаа талуудын хооронд ИГ210461 гоот "Барьцааны гэрээ-г байгуулан нргэн Бямбадоржийн Э. Ганболдын Болормаа /ФМ81012967/ нарын өмчлөлийн ХУД-ийн 1-р хороо, Стадион Оргил Махатма Ганди гудамж, 21-р байрын 28 тоот 129.07 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон ХУД-ийн 15-р хороо, Стадион Оргил /1701 1/ Махатма Ганди гудамж, 21 -р байр, зоорийн давхарын 32 тоот хаягт байршилтай, 11.10 м.кв талбайтай авто зогсоол болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Иргэн Б.Э нь үндсэн зээлийн төлбөрөөс 30,654,721 төгрөг, хүүгийн төлбөрөөс 59,611,317 төгрөг төлж, үлдэгдэл зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан шаардлагыг огт биелүүлэлгүй өдий хүрсэн. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна Үүнд: 1. Зээлдэгч Бямбадоржийн Э /РД:00000/-аас ЗГ2Ю461 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 1 19,345,279 төгрөг, зээлийн хүү 53,957,404.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,159,199.84 төгрөг, нийт 179,461,883.54 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. төгрөг, зээлийн хүү 27,730,292.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 314.626.78 төгрөг, нийт 63,380,075.46 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. 4.Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээ-ээр барьцаалагдсан хөрөнгө болох өөрөө буулгагч ачааны машинаар хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бямбадоржийн Э /00000/ миний бие 2021 оны 6 сарын 14-ний өдөр Ашид голомт ББСБ ХХК-тай ЗГ210461 дугаартай зээлийн гэрээ байгуулж 150,000,000 төгрөг зээлсэн болно. Миний бие бизнесийн үйл ажиллагаа саатлаас болж зохих хуваарийн дагуу эргэн төлөлт хийж чадаагүй нь үнэн болно. Тус ББСБ-ын нэхэмжилсэн төлбөрийг 2024.07.01-ний хооронд бүрэн төлж барагдуулах болно. Нэхэмжилсэн 179,461,883 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024.07.01-нд төлбөр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ашид голомт ББСБ ХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 179,461,883.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ашид голомт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 179,461,883.54 төгрөгийг 2024.07.01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ашид голомт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 179,461,883.54 төгрөгийг 2024.07.01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,055,259.42 төгрөгийн 527,629.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 527,629.71 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 527,629.71 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Ашид голомт ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ