| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/02046/И |
| Дугаар | 183/шш2024/03228 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 183/шш2024/03228
2024 оны 08 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2024/03228 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Т ХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Ц /РД:0000000/,
Хариуцагч: В.А /РД:000000000000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 36,225,566 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П овогтой Ц , хамтран зээлдэгч В овогтой А нар нь Т ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дугаар 106600420944 тоот Зээлийн гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн, сарын 1,6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч П.Ц , хамтран зээлдэгч В.А нар нь Т ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан дугаар 106600420944 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дугаар 106600420944 тоот Барьцааны гэрээг байгуулан итгэмжлэлээр барьцаалсан. 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан дугаар 106600420944 тоот барьцааны гэрээнд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо Нисэхийн 5 гудамж, 56 а тоот байршилтай 66 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Нисэхийн 5 гудамж, 56а тоот, 1781205898 нэгж талбарын дугаартай, 210 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан. Банк нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч П.Ц Төрийн банк дахь 103600512698 тоот харилцах дансанд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 27,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 533,990.36 төгрөг, хүүнээс 3,462,381.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 658,264.08 төгрөг, нийт 4,654,636.01 төгрөг төлсөн. Зээлдэгч П.Ц , хамтран зээлдэгч В.А нар нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 106600420944 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр "зээлийн гэрээний үүргээ биелүүлэх", нэмэлт хугацаа олгох "мэдэгдэл"-ийг зээлдэгчид хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлээгүй тул энэ нь тухайн зээлийг нэг талын санаачлагаар цуцлах бүрэн үндэслэл болж байна. Зээлдэгч П.Ц , хамтран зээлдэгч В.А нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 26,466,009.64 төгрөг, үндсэн хүү 9,608,107.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,449.30 төгрөг, нийт 36,204,566.59 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 106600420944 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,466,009.64 төгрөг, үндсэн хүү 9,608,107.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,449.30 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 36,225,566.59 төгрөгийг зээлдэгч П.Ц , хамтран зээлдэгч В.А нараас гаргуулж, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг дугаар хороо Нисэхийн гуламж а тоот хаягт орших 0 м.кв талбайтай Ү-000000000 дугаартай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Хан-Уул дүүрэг дугаар хороо Нисэхийн гудамж а тоот, 1781205898 нэгж талбарын дугаартай, 210 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү, гэжээ.
Хариуцагч П.Ц , В.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Т ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХК нь П.Цэ , В.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,225,566 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ХК-ийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 36,225,566 төгрөг гаргуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Нисэхийн гудамж, а тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-00000000, 1781205868 нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Нисэхийн гудамж, а тоот хаягт байрлах 210 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Ц , В.А нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХК-ийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 36,225,566 төгрөг гаргуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Нисэхийн гудамж, а тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г- , 100000 нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Нисэхийн гудамж, а тоот хаягт байрлах 210 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Ц , В.А нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц , В.А нараас 204,586 төгрөгийг, улсын төсвөөс 204,586 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ