Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/шш2024/02139

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 14 өдөр

              Дугаар 183/ШШ2024/02139                  Улаанбаатар хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ф ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: х Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******,

Гэрч С.Ц*******, Б.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ХХК үнэлгээ хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн 183/ШШ2022/000 дугаар шийдвэрээр Ф ХХК, С ХХК, А.У*******, Б.Н******* нараас О ХХК-д 200,699,416 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Хан-Уул дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н******* явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тус барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурьдснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тухайн барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн гишүүдийн хамтын хөлс хөдөлмөрөөр бүтсэн хөрөнгө юм. Бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох гүйцэтгэх захирал А.Ууганбаяр миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна. Ийм учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

  

Хариуцагч 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/00000 дугаар шийдвэрээр Ф ХХК, С ХХК, А.У*******, Б.Н******* нараас 200,699,416 төгрөгийг гаргуулж О ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Ф ХХК, С ХХК, А.У, Б.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ф ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжлэн, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээчээр "В" ХХК-ийн шинжээч О.Б, "С" ХХК-ийн шинжээч Г.О, Б" ХХК-ийн шинжээч С.Ц*******, "Х" ХХК-ийн шинжээч Б.Б нарыг томилж үнэлгээ тогтоолгоход 2117 тоот нь 242,825,730 төгрөг, 2105 тоот нь 396,666,730 төгрөг, 2128 тоот нь 251,021,870 төгрөг, 2102 тоот нь 396,600,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн болохыг талуудад танилцуулсан. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/21 дугаар тогтоолоор 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/12 дугаар тогтоолоор 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулахад  2 өрөө орон сууц нь 125,500,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах  2 өрөө орон сууц нь 129,550,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Нэхэмжлэгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацааг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, буцааж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 183/ШЗ2023/0000 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.30-ны өдрийн 0 дугаартай албан бичиг, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 0 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бүхэлд нь тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох  90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,600,000 төгрөгөөр, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 251,021,870 төгрөгөөр,  90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр, э 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр тус тус үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ф ХХК нь ... үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Хөрөнгүүд нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр, эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн гишүүдийн хамтын хөлс хөдөлмөрөөр бүтсэн хөрөнгө. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгүүдийг үнэлсэн шинжээч нарын үнэлгээг зөвшөөрөхгүй байх тул  үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/000 дугаар шийдвэрээр Ф ХХК, С ХХК, А.У, Б.Н нараас 200,699,416 төгрөгийг гаргуулж О ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Ф ХХК, С ХХК, А.У, Б.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Финанс энд сервис ХХК-ийн өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжлэн, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээчээр "В" ХХК-ийн шинжээч О.Б*******, "С" ХХК-ийн шинжээч Г.О, Б" ХХК-ийн шинжээч С.Ц*******, "Х" ХХК-ийн шинжээч Б.Б нарыг томилж үнэлгээ тогтоолгоход 2117 тоот нь 242,825,730 төгрөг, 2105 тоот нь 396,666,730 төгрөг, 2128 тоот нь 251,021,870 төгрөг, 2102 тоот нь 396,600,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн болохыг талуудад танилцуулсан. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тогтоолоор 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/12 дугаар тогтоолоор 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулахад  2 өрөө орон сууц нь 125,500,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах  2 өрөө орон сууц нь 129,550,000 төгрөгөөр тус тус худалдагсан. Нэхэмжлэгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацааг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргадаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/000 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж Ф ХХК, С ХХК, А.У*******, Б.Н******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 200,699,416 төгрөгийг гаргуулж О ББСБ ХХК-д олгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч буюу Фи ХХК, С ХХК, А.У*******, Б.Н******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч О ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  дугаартай гүйцэтгэх хуудас гарсан байна.

 

Дээрх шүүгчийн захирамж, дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлж, мөн  хоёр өрөө аялал жуулчлалын зориулалттай, хоёр өрөө аялал жуулчлалын зориулалттай,  хоёр өрөө аялал жуулчлалын зориулалттай,  тогтоолоор тус тус битүүмжилж, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар тогтоолоор тус тус хураажээ. /х.х-ийн 49-84 хуудас/

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Ф ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн саналаа хүргүүлсэн байна. /х.х-ийн 96-97 хуудас/

 

Төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлсэн боловч дээрх үнийн санал зөрүүтэй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр В ХХК /О.Б*******/-ийг шинжээчээр томилж, шинжээч нь э 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,600,000 төгрөгөөр,

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэ ХХК /Г.О/-ийг шинжээчээр томилж, шинжээч нь  90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 251,021,870 төгрөгөөр,

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б ХХК /С.Ц*******/-ийг шинжээчээр томилж, шинжээч нь  90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр,

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Х ХХК /Б.Б/-ийг шинжээчээр томилж, шинжээч нь  90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр тус тус тогтоосон бөгөөд үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /х.х-ийн 99-217 хуудас/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул  75,83 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,600,000 төгрөгөөр,  75,83 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 251,021,870 төгрөгөөр,  75,83 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр,  75,83 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г нь 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 0 дугаартай үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан /1хх-219, 221 хуудас/ байх бөгөөд шүүхэд 2023 оны 11 сарын 13-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан байна. Тус шүүхээс 2023 оны 11 сарын 20-ны өдөр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 21390 дугаар захирамж гарчээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд дахин 2024.02.23-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. /1хх-1 хуудасны ар, 5-6 хуудас/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд анх 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан, дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч захирамж гарснаас хойш 3 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хугацаа дуусснаас хойш нэхэмжлэл гаргасан гэж шүүх үзнэ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 75,83 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,600,000 төгрөгөөр,  75,83 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 251,021,870 төгрөгөөр,  75,83 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр,  75,83 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн үнэлгээг 2023.10.30-ны өдөр мэдсэн байх ба мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоног дотор буюу 2023.11.07-ны өдрийн дотор уг үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй юм.

 

Түүнчлэн шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 21390 дугаар захирамж гарснаас хойш 2024.02.23-ны өдөр нэхэмжлэл гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид 2024.04.24-ний өдөр шүүхээс мэдэгдсэн, тов мэдэгдэх баримтад нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зуржээ. Гэвч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Мөн хариуцагчийн төлөөлөгч гэрч Г.О, Б.Б нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзсан байна. Иймээс шүүх хуульд зааснаар маргааныг хянан хэлэлцсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ