Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2024/02422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Э даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Барга овогт Ц*******ийн П*******, М******* овогт Ж*******ийн Б******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин П.П*******, 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин П.Э****** нарыг эцэг Ц.П*******ын 2010 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин П.Пыг эх Ж.Б*******гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Зохигчид бие биеээсээ харилцан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, эд хөрөнгийн маргаан үүсгээгүй дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б*******гээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.П*******т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Д*****д даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ