| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01575/И |
| Дугаар | 183/шш2024/01781 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 183/шш2024/01781
2024 оны 04 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2024/01781 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Викторна таун хотхон, 205 байр, 02 тоот хаягт байрлах, Викториа таун СӨХ /РД: 0000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Викториа таун хотхон, 203 байр 21 тоотод оршин суух, Халх сартуул овогтой Дамадхорлоогийн м /РД:0000/-д холбогдох,
СӨХ-ны төлбөр 951 954.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Викториа таун СӨХ нь 2022 оны 01 сарын 01 ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэн ажилласан ба тус хотхоны 203 байрны 21 тоотод оршин суух Д.м нь СӨХ-н төлбөрөө төлөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас 2022 оны 01 сараас 2023 оны 12 сарын нийт 20 сарын СӨХ-н төлбөр болох 912,000 төгрөг, банкны хураамж 200.00 төгрөг, нотариатын зардал 13,000,00 төгрөг, тэмдэгтийн хураамж 26,754.80 төгрөг, бүгд 951,954.80 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.м шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.м миний бие Victoria town СӨХ-с төлбөрт 951,954.80 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулах болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Викториа таун СӨХ нь Д.мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 951,954.80 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Викториа таун СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 951,954.80 төгрөгийг хариуцагч Д.м бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 951,954.80 төгрөгийг хариуцагч бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Викториа таун СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 951,954.80 төгрөгийг хариуцагч Д.м төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,754 төгрөгийн 13,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.мгээс улсын тэмдэгтийн хураамжинд 13,377 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 13,377 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Викториа таун СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналты н журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ