Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/шш2024/01718

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр  Дугаар 183/ШШ2024/01718 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,694,393.33 төгрөгийг хариуцагч Л бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй Лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,594,193.33 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 30,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 10,694,393.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банканд гаргасан хүсэлтийг хүлээж авч дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10.594,193.33 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 30,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 10,694,393.33 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.

Төлбөр төлөх он, сар, өдөр

Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ

Нийт төлөх төлбөр төлөх хэмжээ

1

2024/05/30

300,000

300,000

2

2024/06/30

300,000

300,000

3

2024/07/30

500,000

500,000

4

2024/08/30

500,00

500,00

5

2024/09/30

1,000,000

1,000,000

6

2024/10/30

1,000,000

1,000,000

7

2024/11/30

1,000,000

1,000,000

8

2024/12/30

1,000,000

1,000,000

9

2025/01/30

1,000,000

1,000,000

10

2025/02/30

1,000,000

1,000,000

11

2025/03/28

1,000,000

1,000,000

12

2025/04/30

2,094,393.33

2,094,393.33

13

Нийт

10,694,393.33

10,694,393.33

Зээлдэгч Л нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр талууд тохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,000 төгрөгөөс 93,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 93,500 төгрөгийг, хариуцагч Лаас 93,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ